Ерөнхийлөгч У.Хүрэлсүх В.Путинтай уулзана

“Бүс ба зам” гурав дахь удаагийн бага хурал энэ сарын 17-20-ны өдрүүдэд Бээжин хотноо болно. Олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар оролцож байгаа бөгөөд өнөөдөр /2023.10.17/ эх орноосоо морджээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг дагалдан ЕТГ-ын дарга Я.Содбаатар, Шадар сайд Ч.Хүрэлбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр нарын албаны хүмүүс явсан байна.
БНХАУ-д болж буй “Бүс ба Зам” олон улсын уулзалтад ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин оролцож байгаа юм. Тэгвэл өнөөдөр /2023.10.17/ орой 21:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай уулзах аж.
Тус уулзалтад Оросын Гадаад хэргийн сайд С.В.Лавров, Засгийг орлогч дарга А.В.Новак, Газпром НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер, НК Роснефть НХН-ийн Ерөнхий захирал И.И.Сечин нар оролцох юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ажиллагаагүй усан толгойнууд укрианы араас орох замаа засаж байна уу.
Бензины үнээ буулгаад ирээрэй
Яахынбээ, бие өвдлөө гээд өнжчих
ХӨРШТЭЙГЭЭ мууд�##�цаад эвдрэлцээд бас дотроо хэрүүл хэлцээ , хулгай авилгатай улс уруудан доройтож украйны ардаас орно уу гэхээс өөдөлж дэвжихгүй нь бидний 14-р зуунаас хойшхи түүх хэлээд өгнө.Ухаантай олон нь ойлгоод ухвар мөчид цөөнхөө чирээд явчих байхаа даа.
ОХУ ч дээ Монгол улсыг доорд үзэж 40 хувийн га�##�ийн татвар тавина, харин нефьт бинзинээ бусад орноос 2 дахин өндөр үнээр зарна бид нар л ах гээд байгаа болохоос ОХУ гадуурахсаар байгаа
Саяхан тарвага идсэн гэж дуулга