УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх В.Путинтай уулзана

“Бүс ба зам” гурав дахь удаагийн бага хурал энэ сарын 17-20-ны өдрүүдэд Бээжин хотноо болно. Олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар оролцож байгаа бөгөөд өнөөдөр /2023.10.17/ эх орноосоо морджээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг дагалдан ЕТГ-ын дарга Я.Содбаатар, Шадар сайд Ч.Хүрэлбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр нарын албаны хүмүүс явсан байна.

БНХАУ-д болж буй “Бүс ба Зам” олон улсын уулзалтад ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин оролцож байгаа юм. Тэгвэл өнөөдөр /2023.10.17/ орой 21:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай уулзах аж.

Тус уулзалтад Оросын Гадаад хэргийн сайд С.В.Лавров, Засгийг орлогч дарга А.В.Новак, Газпром НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер, НК Роснефть НХН-ийн Ерөнхий захирал И.И.Сечин нар оролцох юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 17, 2023 10:03

Яахынбээ, бие өвдлөө гээд өнжчих

Хариулт
Хариулт
10 сар 17, 2023 13:38
Reply to  Зочин

ХӨРШТЭЙГЭЭ мууд�##�цаад эвдрэлцээд бас дотроо хэрүүл хэлцээ , хулгай авилгатай улс уруудан доройтож украйны ардаас орно уу гэхээс өөдөлж дэвжихгүй нь бидний 14-р зуунаас хойшхи түүх хэлээд өгнө.Ухаантай олон нь ойлгоод ухвар мөчид цөөнхөө чирээд явчих байхаа даа.

Зочин
Зочин
10 сар 17, 2023 11:11

ОХУ ч дээ Монгол улсыг доорд үзэж 40 хувийн га�##�ийн татвар тавина, харин нефьт бинзинээ бусад орноос 2 дахин өндөр үнээр зарна бид нар л ах гээд байгаа болохоос ОХУ гадуурахсаар байгаа

Зочин
Зочин
10 сар 17, 2023 11:37

Саяхан тарвага идсэн гэж дуулга

Зочин
Зочин
10 сар 17, 2023 16:54

Ажиллагаагүй усан толгойнууд укрианы араас орох замаа засаж байна уу.

Иргэн
Иргэн
10 сар 17, 2023 23:27

Бензины үнээ буулгаад ирээрэй

Холбоотой мэдээ

Back to top button