Нийгмийн

Хувийн цэцэрлэгүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хоолны мөнгөнд төрөөс дэмжлэг хүслээ

Орон нутгийн хувийн өмчийн цэцэрлэгийн төлөөллүүд “Орон нутгийн хувийн өмчийн цэцэрлэгүүдэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр зөвлөлдлөө. Зөвлөлдөх уулзалтын үеэр хувийн цэцэрлэгүүдийн төсөв, хувьсах зардлын талаар, багшийн тасралтгүй хөгжлийн тухай болон сургалтын хөтөлбөрийн чиг хандлага, хүүхэд хамгаалал-эцэг эх асран хамгаалагчийн оролцооны талаар ярилцлаа.

Ингээд,

  • Нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг газар зүйн байршлаас шалтгаалан илтгэлцүүрээр тогтоох
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хоолны мөнгөнд төрөөс дэмжлэг үзүүлэх (ердийн хүүхэд нэг өдөрт 2475 төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд 3600 төгрөг)
  • Мэргэжлийн багшийн хангалт тааруу, тогтвор суурьшилтай ажиллахад төрийн өмчийн цэцэрлэгтэй адил дэмжлэг үзүүлэх (төрд ажилласан жилийн нэмэгдэл, илүү цаг ) гэх мэт асуудлууд тулгамдаад байгаа бөгөөд эдгээрийг нэгтгэн холбогдох газруудаар шийдвэрлүүлэхээр саналаа хүргүүллээ.

Манай улсад анхны хувийн өмчийн цэцэрлэг 2001 онд байгуулагдаж байсан бол энэ хичээлийн жилд 17 аймгийн 480 хувийн өмчийн цэцэрлэгт 32.040 хүүхэд хамрагдаж, хамран сургалтын 12.0 хувийг эзэлж байна.

Хувийн өмчийн 72 цэцэрлэг буюу 14.8 хувь нь орон нутагт, 408 цэцэрлэг буюу 85,2 хувь нийслэлд сургалт, үйл ажиллагаа явуулж байна.

Улсын хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд 1486 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаагийн 1006 нь төрийн болон орон нутгийн өмчийн, 480 нь хувийн өмчийн цэцэрлэг байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button