Зарлан авчхаад цэрэг татлагын байранд ирээгүй тохиолдолд 150 мянгаар торгоно

Нийслэлийн хэмжээнд 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс энэ оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагын арга хэмжээ эхлэнэ. Үүнтэй холбоотойгоор Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлд заасан Цэргийн албаны тухай хууль зөрчих зөрчлийн гаралт ихэсдэг.
Тухайлбал, энэ оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлагын үеэр Хан-Уул дүүргийн хэмжээнд 91 хүн Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэл хүлээсэн тохиолдол гарчээ.
Тиймээс тус дүүргийн прокурорын газраас Хөдөө аж ахуйн их сургуулийн Инженер, технологийн сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик тээврийн сургуулийн 200 гаруй оюутнуудтай уулзалт хийж, цэрэг татлагын үеэр 18-25 насны эрэгтэйчүүд ямар үүрэг хүлээдэг талаар мэдээлэл өгсөн байна.
Монгол Улсын иргэн эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах үндсэн үүрэгтэй. Хэрэв хугацаат цэргийн албанд татагдах зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр болон товлосон газарт ирэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол 150 мянган төгрөгөөр торгоно гэж Зөрчлийн тухай хуульд заасан байдаг.
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ
15.17 дугаар зүйл. Цэргийн албаны тухай хууль зөрчих
1.Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр, товлосон газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Ажил олгогч байгууллага хуулиар тогтоосон үүргийг биелүүлээгүй, эсхүл цэргийн үүргээ биелүүлэхэд нь иргэнд саад учруулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Цэргийн бүртгэлийн журам зөрчсөн, эсхүл дайчилгаатай сургууль, цугларалт, цэрэг татлагаас зайлсхийсэн цэргийн үүрэгтэн, цэргийн насны иргэнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ер нь цэргийн �##�быг солонгос шиг заав�##� биеэр ха�##�гадаг байх хэрэгтэй даргын хүүхэд олны танил хэн ч байсан хамаагүй шууд татах хэрэгтэй тэгээд з�##�уусыг зодож ярг�##�ах биш жинхэнэ цэргийн эрдэм заадаг болох хэрэгтэй тэгвэл амар хэн хэнтэйгээ барьцах явд�##�гүй цэрэг армийн нэр хүнд үлэмж өсөж улс орон улам батлан хамга�##�агдах болно.Үгүй бол бүр болих хэрэгтэй
ci p###a min uuruu ter lalriin ceregtee yavahgui yu durtain bol
Л�##�арын хошного минь цэрэгт явах дуртай гэж хэлээгүй шүү
odoo naaad umhii orosiin ulig bolson tseregjilteee bolioood arai odnoo tuvshind avaachihgui bol.ak- buugaa shutsen ih buugaar gallaad tanknii araas ura hashigraaad alaad ugnu gesen nomlolttoi darga naraa jaaahn yum uzuulverl yadag yum bol kk
Teneg m#l shig shiidver heleh ch ug alga! Huukdee bayarlalaa geyda
Хөгийн аймхай гөлчгийнүүд Монгол улсад үй олноороо төржээ. Энэ гөлчгийнүүд дайн болбол шууд урвана даа. Урвахад хэзээд бэлэн явж байгаа �##�авчнууд. Эх орон гэж мэдэх ч үгүй.
чи тэр хүүкийнхээ �######�ыг хөх
Хуучин соц үед зарлан аваад очихгүй бодон шоронд ордог байлаа.одоо бол 150к өгөөд болоо.болж дээ.явахгүй байсанчлан дур бна даа.