СПОРТ

С.Жамбалжамц олимпын наадамд эрх авсан анхны монгол дугуйчин боллоо

“Парис-2024”зуны олимпын наадамд Монголын дугуйчин, Азийн АШТ-ий элит ангиллын мөнгө, хүрэл медальт, “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмын хүрэл медальт Сайнбаярын Жамбалжамц уралдана.

Олимпын эрхийн оноо олгох тэмцээн дуусгавар болсон тул манай улсын дугуйчин С.Жамбалжамц 1367 оноотойгоор 29 дүгээр байрт жагссан үзүүлэлтээр “Парис-2024” олимпын засмал замд уралдах шилдэг 95 дугуйчны нэг, Ази тивээс уралдах 2 тамирчны нэг боллоо.

С.Жамбалжамц Ази тивийн чансааны хоёрдугаар байрт бичигдэж байгаа бөгөөд олимпын наадамд эрх авч хурд хүчээ сойх Монголын анхны дугуйчин болж байгаараа онцлогтой.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button