УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"ОХУ-ын тамирчдыг Монголын нэрэн дор оруулах талаар би яриагүй"

Засгийн газрын өнөөдөр /2023.10.18/-ийн хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Биеийн тамир, спортын хорооны сайд Б.Бат-Эрдэнэ допингийн асуудлын талаар ярьсан юм.

Тэрбээр "Засгийн газрын хурлаар байгуулагдсан ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ахалсан. Ханжоу-2022 Азийн наадмын үеэр ВАДА-гийн гүйцэтгэх удирдлагын түвшинд уулзалт хийх чиглэл өгсөн. Улмаар Азийн наадмын үеэр ВАДА-гийн удирдах зөвлөлийн уулзалт Шанхайд болох үеэр уулзлаа. Уулзалтын үеэр "Танай улсын хувьд допингийн эсрэг хууль эрх зүйгээ зохицуул, сайжруул" гэх мэдээллийг өгсөн.

Улмаар уг асуудлалтай холбоотой саналаа Засгийн газрын хуралдаанаар оруулж, намрын чуулганаар амжиж, Биеийн тамир спортын хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулах шаардлагатай байна. Допингтой холбоотой түүний эсрэг үйл ажиллагаатай холбоотой бүлэг заалтыг оруулж явна. Энэ бол бусад орны жишиг. Энэ хуулийг ВАДА-тай хэлцэл хийж байж өөрчилдөг. Засгийн газар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж байгаа. Бид МОНАДА-тай асуудлыг хэлэлцэж чадахгүй байсан. Харин одоо хамтарч ажиллаж байгаа" гэсэн юм.

Энэ үеэр МОНАДА байгууллагын Ерөнхийлөгч н.Уугангэрэл тухайн байгууллагатай холбоотой мэдээлэл өгөв. Тэрбээр "Цагаан тугийн дор орох эрсдэлтэй гэдгийг ВАДА-гаас гаргасан захирамжийг биелүүлээгүй нөхцөлд хэлдэг шаардлага юм. Одоогийн нөхцөл байдал цагаан туган дор орохуйц биш. МОНАДА ажлаа чимээгүй хийсэн байна. ВАДА-гаас тавьсан зургаан шаардлагын нэгийг нь биелүүлсэн, гурвыг нь биелүүлэхэд бэлэн болгоод дуусаж байна. Одоо манайхаас тамирчдын цусны шинжилгээг нэхэж байгаа. Солонгосын лабораторитой гэрээгээ шинэчлэх асуудал шийдэгдсэн. Төлбөр ч төлөгдсөн. Олон нийтэд мэдээллээ хүргэх асуудал байгаа. Үүнийг үгүйсгэхгүй. Тухайн аппаратад ажиллаж байгаа хүмүүсийн цалинг ч шийдэхээр боллоо.

Үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Бөхчүүдийн шээс сольдог асуудлыг хэрхэх вэ?

-Би ажлаа аваад удаагүй болохоор зарим зүйлийг сайн мэдэхгүй байна. Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын хүрээнд шинжилгээнд ямарваа нэгэн байдлаар хууль дүрэм зөрчсөн зүйлгүй. Тухайн тамирчин өөрөө ч мэдэж байгаа. Монголчууд учирсан асуудалдаа уучлал гуйдаг байх хэрэгтэй. Шинжилгээ авдаг болсон нь ахиц дэвшил авч ирсэн гэж харж байгаа.

-ОХУ-ын тамирчдыг Монголын тамирчдын нэр доор оруулна гэх асуудал хөндөгдсөн?

-ОХУ Монгол Улсын биеийн тамирын салбар олон жилийн хамтын ажиллагааны гэрээтэй. Үүний дагуу ажиллаж байгаа. Түүнээс биш тус улсын тамирчдыг манай улсын нэрэн дор оруулна гэх агуулга яригдаагүй. Би гадаадын тамирчдыг авч Монгол Улсын нэрийн дор оруулахын эсрэг байдаг хүн. Миний байр суурь өөрчлөгдөхгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
А.СҮХБАТ
А.СҮХБАТ
2023-10-18 15:53

АВАРГА БӨХИЙН ХУВЬД САЙН БӨХ ЯВСАН НЬ ҮНЭН. УЛСТӨРД ОРООД ХУДЛАА ДҮР ЭСГЭСЭН ХОР НАЙРУУЛАХ ШИГ БОЛДОГ ҮНЭГЭН ЗАЛЬТАЙГ ТҮҮНИЙ ИНЭЭД НҮД НОТОЛНО !

Зочин
Зочин
2023-10-18 15:55

Б.Батэрдэнэ сайдаасаа огцрох ёстой !

Зочин
Зочин
2023-10-18 18:47

сайд юмуу ? үгүй байлгүй дээ

Зочин
Зочин
2023-10-18 19:49

МАН-ын кнопчин олон жил хийлээдээ, сүүлдээ өөрийг ээ улс төрч гэж итгэж мангартаад байх болсым, одоо хаваажид доо !

Зочин
Зочин
2023-10-18 20:27

зүгээр л �######� . иди на хуй . д�##�д ор үзэн ядна ...тонил...

Зочин
Зочин
2023-10-19 01:38

Новшийн допингчин хулгайч

Холбоотой мэдээ

Back to top button