Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ-ын эдийн засаг сайн өсөлт үзүүллээ

БНХАУ-ын Үндэсний статистикийн хороо лхагва гарагт /2023.10.17/ гуравдугаар улирлын эдийн засгийн тоо баримтаа нийтэлсэн байна. Тус тайлангаас харвал Хятадын эдийн засаг төсөөлж байснаас хурдтай өсжээ.

Үүнээс гадна өнгөрсөн есдүгээр сард хэрэглээ болон аж үйлдвэрлэлийн өсөлт төсөөлж байснаас сайн өсөлт үзүүлсэн нь БНХАУ-ын эрх баригчдын авч буй бодлогын арга хэмжээ эдийн засгийн сэргэлтийг дэмжихэд түлхэц үзүүлснийг харуулав.

Тус улс хоёрдугаар улиралд эдийн засгийн өсөлт нь хурдацтай удааширч, дефляцад орсон билээ. “Reuters” агентлагийн санал асуулга авсан эдийн засагчид БНХАУ-ын эдийн засгийг гуравдугаар улиралд өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 4.4 хувиар өснө гэж тооцоолсон.

Харин Үндэсний статистикийн хорооноос гаргасан тайлангаас харвал гуравдугаар улирлын эдийн засгийн өсөлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.9 хувиар өссөн байна. Мөн судлаачид хоёрдугаар улиралтай харьцуулахад ДНБ нь 1 хувиар өснө гэж тооцоолсон бол тайланд 1.3 хувиар нэмэгдсэн гэж бичжээ.

Австрали улсад үйл ажиллагаа явуулдаг “City Index” зах зээлд дүн шинжилгээ хийдэг фирм “Энэ бүх бодлого эцэстээ нөлөөгөө үзүүллээ” гэж хэлсэн байна. Гуравдугаар улирлын өсөлт сайн байсан тул БНХАУ 2023 онд ДНБ-ээ 5 хувиар өсгөх зорилтдоо хүрч магадгүй гэж эдийн засагчид үзэж байна.

“Pinpoint Asset” фирмийн ахлах эдийн засагч Живэй Жан “3-р улирлын эдийн засгийн тайлан сайжирсан нь засгийн газар 4-р улиралд эдийн засгийн өсөлтийг 5 хувьд хүргэх зорилтоо хэрэгжүүлэх боломжийг үүсгэлээ” хэмээжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button