Гадаад мэдээДЭЛХИЙ

Лавров Хойд Солонгосыг Украины дайнд дэмжлэг үзүүлж байгаад талархав

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров лхагва гарагт /2023.10.18/ БНАСАУ-ын нийслэл Пёнянд газардсан. Тэрбээр Хойд Солонгосыг Украин дахь дайнд туслалцаа үзүүлж байгаад нь талархаж, ОХУ-аас Умардыг бүрэн дэмжиж, эв санааны нэгдэлтэй байхаа амлажээ.

Өнгөрсөн сард Ким Жон Ун ОХУ-д айлчилж Владимир Путинтэй хэлэлцсэн.  Тэдний уулзалтын дараа Умард Солонгос ОХУ руу зэвсэг илгээж эхэлсэн гэж АНУ-ын албан тушаалтнууд мэдээлсэн билээ.

Лавров айлчлалынхаа үеэр Пёнянаас үзүүлж буй хүчтэй, зарчимч дэмжлэгийг гүн үнэлж байна гэсэн юм. Мөн тэрбээр “ОХУ нь БНАСАУ-ын сонгосон хөгжлийн замыг бүрэн дэмжиж, эв санааны нэгдэлтэй байх болно” хэмээжээ.

ТАСС агентлаг Путиний БНХАУ-д хийсэн айлчлалын үр дүнгийн талаар БНАСАУ-ын албан тушаалтнуудад мэдээлэл өгч, Путинийг Пёнянд айлчлахыг урьсан талаар хэлэлцэж магадгүй гэж мэдээлсэн юм.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button