УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Х.Нямбаатарын "давс мэт шорвог" шийдвэрийн эхлэл газар олголтыг зогсоох

Х.Нямбаатар Улаанбаатар хотын захирагчаар томилогдоод нэг долоо хоног өнгөрлөө. Тэрбээр албан тушаалаа авахаас өмнө "давс мэт шорвог" шийдвэр гаргана хэмээж байсан юм.

Тэр ч хэлсэндээ хүрэх шиг боллоо. Түүний Хотын даргын албан тушаалд суусныхаа дараагаар гаргасан том шийдвэрүүдийн нэг бол газар олгохыг зогсоох шийдвэр байв.

Тэрбээр хэвлэлийн хурлаараа "Улаанбаатар хотод замбараагүй, төлөвлөлтгүй барилга байгууламж барих явдлыг хязгаарлах зохицуулалт орж ирсэн. 2000-аад оноос хойш гэр хорооллыг барилгажуулах ажил хийгдсэн. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийг дагаж байрладаг Сэлбэ голын орчим, Баянзүрх дүүргийн Натур худалдааны орчмын орон сууцны барилга нь хамгийн төлөвлөлтгүй бетонон ширэнгэн орон сууцны хорооллыг үүсгэсэн. Яармагийн дэнж орчмын орон сууцны хороолол мөн ерөнхий төлөвлөгөө хотын стандартгүйгээр бетонон ширэнгэ үүсгэлээ.

Сүхбаатарын талбайгаас 800 метрийн зайтай байгаа Дөлгөөн нуур орчим бетонон ширэнгэ болгон алдаж байна. Цаашлаад Дэнжийн мянга руу төлөвлөлтгүй бетонон ширэнгийн барилга үргэлжлэх нь" гэсэн юм.

Ингэхдээ тэрбээр дүүргийн Засаг дарга нарын газар олгохыг зогсоосон. Зөвхөн төвийн зургаан дүүрэгт хамааралтай билээ. Тиймээс хэдийгээр "давс мэт гашуун" эл шийдвэр нь нэг талдаа хотын төвлөрлийг бууруулах, замбараагүй газар олголтын эсрэг боловч хоёр чухал зүйл хөндөгдөнө. Нэгт, цаад утгаараа томчуудын дунд газрын бизнесээс үүдсэн авлига нэмэгдэх эрсдэл хийгээд хүний эрхийн зөрчил хөндөгдөж буй.

Товчоор бол хотын иргэд машинтайгаа хөдөлгөөнд оролцох эрхээ хасуулаад олон жил болсон. Дугаарын хязгаарлалт бол хүний эрхийн зөрчил мөнөөс мөн. Нөгөө талаас одоо Монгол Улсын иргэн бүр нэг удаад үнэгүй авах боломжтой газраа ч авах эрхгүй болж байгаа хэрэг.

Тэгэхээр хуулийнхаа хүрээнд Улаанбаатар хотын барилгажилт, ерөний төлөвлөгөө, түүнд нийцсэн орон сууцны стандарт нормыг тогтоож, одоо архитектур төлөвлөлтийн 1500 гаруй нэгж талбар бүхий барилгажуулалтын ажлыг хязгаарлаж, заримыг нь шилжүүлнэ хэмээж буй.

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, Засгийн газарт танилцуулсан нь хотын даргын хувьд уу, эсвэл хуульч хүнийхээ хувьд ингэж ажиллаж байгаа юу таашгүй. Ямартай ч Улаанбаатар хотын захирагчийн хувьд практикгүй онол нөлөө үзүүлэх нь бага гэдгийг гадарлаж байгаа биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
mgl hyn
mgl hyn

zuv tsemente shirenge herees hetersen odoo bolno. Bid UB l taiwan amidarmaar baina. Hujaa mungu usguh gesen ulun amitad odoo bolno zogs, shineer hol ochij hot bari

нэр
нэр
Reply to  mgl hyn

харин ч Монгол улсын иргэнийг хуулийн дагуу газар өмчлөх эрхийг хязгаарлаж, хужаа нартай хуувилдаж тэдэнд өндөр үнээр газар эзэмших, ашиглах эрх олгож байгаа. энэ хууль бус шийдвэрээ зогсоох хэрэгтэй. хотын иргэд шаардах хэрэгтэй байгаам

Буриад
Буриад

Хүний эрх ярих дуртай сэтгүүлч гуай та Үүргийн
нь тухай яагаад бичсэнгүй вэ? АРДЧИЛАЛ биш Анархизм хөгжөөд 33 жил боллоо Газрын наймаа
Хэмжээ дамжаагаар алдав Үнэ өслөө Газар авах гж бага бол хот сөөм ч талбай үлдээгүй шүү дээ
Тэр Шинэбаяр гэж сэтгүүлчийн оронцог эрүүл галзуу нь мэдэгдэхээргүй хүүхэн хотынхоо даргаа
барьж авч сэгсчиж шүлсээ үсэргэж сагсалзав, хүн ирж салгаагүй бол заамдаж зодох нь л дээ АНн суганы үс долоогч л бна лээ.Хүний эрх хамгийн их ярьдаг АН бол хулхи нам шүү дээ

Зочин
Зочин

Одоо олгох газар байгаа юм уудаа

нямбаатар
нямбаатар
Reply to  Зочин

иргэдэд олгох газаргүй мэт ийм сэтгэгдэл төрүүлж, байгаа газраа хужаа нарт зарж чанар муутай, өндөр үнэтэй байрилгууд баригдсаар байна. Монгол улсын иргэний эрхийг хязгаарлсан хууль бус шийдвэрээ цуцлах ёстой.

Зочин
Зочин

хот хөгжлийн зүй тогтлоороо хөгжиж байгаа. гэр хорооллын дахин төлөвлөлт гэдгээ зогсоож, хувийн хэвшлийг боомилчихоод төр мөнгө гаргаж, газрыг нь худалдан авч барилга барьж чадах уу. төр оролцоод эхлэхээрээ яадаг билээ. сайн сайн гэхээр сахлаа будав гэдгийн үлгэр болоод иргэд хохироод дуусна даа

Сар
Сар
Reply to  Зочин

Төр оролцохоос өөр аргагүй болсон Газрын наймааг чи цэцэглүүлэх гээ юу

Холбоотой мэдээ

Back to top button