Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын байлдааны хөлөг онгоц Йеменээс Израил руу харвасан пуужинг устгажээ

Пүрэв гарагт /2023.10.19/ Йемен улсын ойролцоо байршсан АНУ-ын Тэнгисийн цэргийн байлдааны усан онгоц Йемен дэх Хути бүлгээс Израил руу харвасан гурван пуужин, хэд хэдэн дроныг устгасан гэж Пентагон мэдээлжээ.

Израил, Хамасын дайны нөхцөл байдал цаг ирэх тусам хурцадмал болсоор байгаа. Үүн дээр Ойрх Дорнодын бусад улсууд хөндлөнгөөс оролцож байгаа асуудал дээр АНУ анхаарлаа хандуулан ажиллаж буй.

АНУ-ын Тэнгисийн цэргийн “USS Carney” байлдааны хөлөг пүрэв гарагт /2023.10.19/  Улаан тэнгисийн хойд хэсэгт байхдаа харвасан пуужин, дронуудыг устгасан аж.

Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Патрик Райдер сэтгүүлчдэд болсон явдлын талаар мэдээлэл өгөхдөө “Бид эдгээр пуужин болон дронуудыг юуг онилсон байсныг тодорхой хэлж мэдэхгүй. Гэхдээ Йеменээс Улаан тэнгисийн эрэг дагуу хойд зүгт, Израилыг бай болгосон байх” гэжээ.

Сүүлийн долоо хоногт АНУ Тэнгисийн цэргийн хүчнээсээ Ойрх Дорнодод төвлөрүүлсэн. Тухайлбал дэлхий дээрх хамгийн том нисэх онгоц тээгч хөлөг “USS Gerald R. Ford”8, мөн “USS Eisenhower” нисэх онгоц тээгч хөлөг, тэдгээрийн туслах байлдааны хөлөг онгоц, 2 мянга орчим тэнгисийн цэрэг тус бүсэд байршуулсан байна.

USS Gerald R. Ford

Цагаан ордон тэдгээр хүчнээ ашиглах төлөвлөгөө эсвэл зорилго байхгүй хэмээсэн. Гэхдээ шаардлагатай тохиолдолд АНУ-ын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлыг хамгаалахын тулд байршуулсан гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button