Сергей Лавров ОХУ, БНАСАУ-ын харилцаа шинэ түвшинд хүрснийг зарлалаа

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров лхагва гарагаас /2023.10.18/ пүрэв гарагийн /2023.10.19/ хооронд БНАСАУ-д айлчиллаа. Тэрбээр айлчлалынхаа үеэр Хойд Солонгосыг Украины дайнд тусламж байгаад нь талархан, ОХУ Умардыг бүрэн дэмжихээ амласан.
Лавров Ким Жон Унтай уулзаж, хоёр орны харилцааг бүх салбарт өргөжүүлэн, хөгжүүлэхэд хамтын хүчин чармайлт гаргах тал дээр хэлэлцжээ. Тэрбээр айлчлалынхаа төгсгөлд ОХУ, БНАСАУ-ын харилцаа шинэ түвшинд хүрснийг зарласан юм.

АНУ-ын албан тушаалтнууд Хойд Солонгосыг вагоноор дамжуулж ОХУ-руу зэвсэг илгээсэн гэж мэдэгдсэн билээ.
Энэ асуудал дээр Сөүл дэх Эва их сургуулийн олон улс судлалын профессор Лейф Эрик Эсли “Лавров, Кимийн уулзалт нь Хойд Солонгосоос ОХУ руу зэвсэг ачсан байж магадгүй чингэлгүүд нь зөвхөн эхлэл гэдгийг харууллаа” гэжээ.
Тэрбээр нэмж хэлэхдээ “Украинд хийсэн хууль бус халдлагаа зэвсгээр хангахын тулд Пёняны тусламжийг хүлээн авлаа. Үүний дараа Москва Хойд Солонгосыг Зүүн Азийн тогтвортой байдалд заналхийлэх зэвсгийн технологиор хангаж НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг зөрчих гэж байна” хэмээсэн юм.
Эх сурвалж: Associated Press, The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
таарсан таар шуудайнууд
Хойдуудыг дэмжээд өгөх нь зөв шүү.