НийгмийнУлс төрийн мэдээ

Газрыг ганцхан Засгийн газар олгодог болох хууль Үндсэн хуулиа зөрчих үү

2024 оны улсын төсвийн төслийг дагаж 21 хууль, долоон тогтоолын төсөл өргөн баригдсан.

Тэдгээрийн дунд Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байгаа юм. Энэ хуулийн төслийн талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар энэ долоо хоногт мэдээлэл хийсэн.

Яг одоо энэ талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.

Сонирхолтой нь, газар олгох зөвшөөрлийг Засгийн газар хариуцах агуулгыг тус хуулийн төсөлд тусгажээ. Түүнчлэн Геодези, газар зохион байгуулалт, зураг зүйн газрыг мөн Ерөнхий сайдын дэргэд ажиллуулахаар болсон.

Энэ хуулийн төслөөр, Газрын тухай хууль дахь газар олгох эрхтэй төрийн захиргааны төв байгууллагатай холбоотой бүх заалтыг хасна. Мөн бүх шатны Засаг дарга нарыг газар олгох эрхгүй болгож буй. Харин оронд нь Засгийн газрын эрхлэн ажлын хүрээнд оруулж өгчээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цагаан сарын баярын өдрүүдэд МҮОНТ-д ярилцлага өгөхдөө, "Эрдэнэт"-ийн 49 хувь, Хөгжлийн банк тэргүүтэй акцуудын үргэлжлэл газар олголт байна гэж мэдэгдсэн. Харин зун нь их хэмжээний үер бууснаар Нийслэл дэх замбараагүй газар олголтын асуудлыг хөндөх суурь нөхцөл ч бүрдсэн.

Харин өдгөө газар олгох эрхийг Засгийн газар өөртөө авах агуулгатай хуулийн төсөл орж ирсэн нь Үндсэн хууль зөрчих үү гэдэг асуудал өдгөө ид анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл "Үндсэн хуульд Монгол Улсын иргэн газар өмчлөх эрхтэй гэж заасан байдаг" гэсэн маргаан.

Тэгвэл, Үндсэн хуульд "Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно. Энэ нь газрын хэвлийг өмчлөхөд хамаарахгүй. Иргэд хувийн өмчийнхөө газрыг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно" гэсэн ганц заалт бий нь газартай холбоотой.

Засгийн газрын зүгээс Нийслэл болоод бүх шатны Засаг дарга газар олгодог нь замбараагүй газар олголтын эхлэлийг тавьсан гэж үзэж байгаа. Ингэснээр газар олголт цэгцрэх ч эсрэгээрээ газар авахын тулд зөвхөн нэг төвлөрсөн эрх мэдэлтнээс зөвшөөрөл авах, улмаар авлигал цэцэглэх үндэс болох уу ч гэдэг хардлага байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Газар төрийн өмч юм. Төр нь нэг толгойгоор мэдээд шийдсэн нь дээр. Дүүрэг аймаг гээд олон засаг толгой шийдхээрээ улам дордодгийг амьдрал харууллаа.

Зочин
Зочин

Газар олголтыг эрх бүхий байгууллагын хяналтын дор олгоно гэсэн болохоос ЗГ олгоно гээгүй.Газрын албадаас болж хот суурин замбараагүй төлөвлөлтгүй тэлж өнөөдөр ямар байдалд хүрснийг бүгд харж мэдсэн баймаар юм.Иргэн хүний газартай байх эрх зөрчигдөөгүй.ҮХууль зөрчигдсөөр гэж бүү ард түмнийг турхир.Энэ бичвэрийг бичсэн хүн өөрөө Газрын хуулийг унш.Тэнд Газрын наймааг үргэлжлүүлэх зальтай заалтууд байгаа шүү.Түүнийг засах нь зөв.Засаг зөв ажиллаж байна.

Зочин
Зочин

Ийм хууль гаргаж болохгүй. Жинхэнэ авлигал гэгч нь цэцэглэнэ дээ. Хүнд суртал хэтэрнээ.

Зочин
Зочин

Иргэд яаж засгийн газрын босго давах уу бүүр шууд иргэдэд газар олгохгүй гэсэн нь шулуухан санагдлаа аль эсвэл иргэдэд ээлтэй болж байгаан болов уу? Буруу ярьж байвал уучлаарай хүмүүс минь газар үгүй болохоор л халаглаж суунадаа

Зочин
Зочин

Яадаг эрх мэдлийн төвлөрөл авилгын загалмайлалт социалист ёс зарчим болоод явчив энэ лав бишээ

Зочин
Зочин

Энэ арай дэндэнээ.

Зочин
Зочин

битгий хуцаарай наад эрх дарх#ыг чинь ард түмэнд байх ёстой издаануудаа

Холбоотой мэдээ

Back to top button