Нийгмийн

Хотын мээрийн хандлага ба Газрын хууль: Засгийн газар “Даахгүй нохой булуу хураана” гэгч болох вий

Улс төрийн ертөнцөд энэ долоо хоногт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бээжин хотноо “Бүс ба зам” дээд хэмжээний уулзалтад оролцож, УИХ-ын чуулганаар 2024 оны төсвийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцсэн үйл явдлууд болж өнгөрлөө.

Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар танилцуулсан. Энэ үеэрээ газрыг бүх шатны Засаг дарга олгодог байдлыг зогсоож буй хэмээсэн. Дараа нь, “Энэ нь зөвхөн танд авлига өгч газар авна гэсэн үг үү?” гэж сэтгүүлч асуухын нэг шалтгаан болж, Х.Нямбаатар “Би ёс зүйгүй сэтгүүлчийн асуултад хариулахгүй” гэсэн.

Улмаар Төрийн ордонд Нийслэлийн Засаг дарга, энгийн сэтгүүлч хоёр барилцаж авахдаа ч тулав. Үүнээс хэвлэл мэдээллийн салбар өөр дотроо ёс зүйн олон асуудал, редакцын дэг сургуулийн тухай хэлэлцэж гарсан. Харин нөгөө талдаа төр төлөөлсөн субъект сэтгүүлчийн асуултад заавал хариулт өгдөг жишгийн талаар ч ярьцгаалаа.

Мөн Х.Нямбаатарын хувь араншин ч хөндөгдөх юм.

Энэ удаагийн тоймоор түүний танилцуулсан Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болоод Х.Нямбаатар ба сэтгүүлч тойрсон асуудлын дам сэдвийг барьж байна.

Нэг: Хандлагын хувьд “даам” гарсан улстөрч хаана хүрдэг вэ?

Х.Нямбаатар цагтаа “Шударга тав” нэрийн дор дээлтэй жагсаж Төрийн ордонд орж ирсэн хүмүүсийн л нэг. Л.Оюун-Эрдэнэ одоо Ерөнхий сайд, МАН-ын дарга, Х.Нямбаатар ХЗДХ-ийн сайдаас Нийслэлийн Засаг дарга, Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн (одоо эгүүлэн татагдсан), Л.Болд Люксембург дэх Элчин сайд, Ж.Батзандан “хэн ч биш”.

Нэгэнт улс төр нь амжилт олж, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын хамтрал сүүлийн жилүүдийн засгийн эрхийг барилцаж байна. Эдгээр жилүүдэд “Эрдэнэт”-ийн 49 хувь, Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сан гээд халуун сэдвүүд хөндөгдөж, хүний өөрийн олон улстөрчид нь нэр холбогдсон. Одоо тэд дараагийн лав хэдэн жил үргэлжлүүлэн засаглана гэж тооцоод 2050 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрөө зурсан байгаа.

Эхэндээ тэдний хувь улстөрчийн хандлага өөр байсан. Х.Нямбаатар цүл пал шударга үгтэй нь үнэн. Гэхдээ цадсан муур шиг болоод ирвэл хазаараа татах хэрэгтэй. Улстөрийн тоглоомд ээлж халаа гэж юм бий. Өнөөдөр итгэл хүлээлгэн сонгосон Сонгинохайрхан дүүргийн иргэдээсээ намын даалгавраар татгалзан, УИХ-ын гишүүнээс больж, Нийслэлийг удирдахаар очсон Х.Нямбаатарт цаг үе нь сайхан таарч байна.

Тэр сайндаа, тэр мундагтаа сайдаас хотын мээр лүү намын даалгавар аван аван, фронт руу илгээгдэн илгээгдэн ирээд байгаа гэвэл үнэний хувь талдаа л хүрнэ. Анх хуулийн салбарыг удирдахдаа албан хаагчидтай эв хавгүй мэндчилж, хувийн сургууль төгссөн намтар нь сөхөгдөж л явсан.

Гэхдээ сайн ажилласан, их гал үүрсэн. Тэр сайн улстөрч мөн.

Харин одоо “Над руу дараа нь угаадас цац”, “Би ийм сэтгүүлчийн асуултад хариулахгүй” гэх мэтийн үгс шидэлж, өндөрлөгт удаан ажиллаж буй хүний хувьд уурсаж ассан сэтгүүлчийн гараас барьж, зууралдаж зогсох нь өөрөө дэндүү л илүүц юм.

Жорж Буш руу сэтгүүлч гутлаа шидэж л байсан. Өмнөд Солонгост харин төрийн өндөр албан тушаалтан сэтгүүлчийн асуултад хариулахгүй өнгөрвөл хэвлэлийн хуралд оролцож буй бусад сэтгүүлч тухайн асуултад хариултал нь ээлжлэн, дараалан асуудаг бичигдээгүй дүрэм бий.

Хэдий өнөөдөр Л.Оюун-Эрдэнийн акц болгон иргэдэд таалагдаж байгаа ч тэр төр төлөөлсөн, татварын мөнгөн дээр суусан, ээлж халаатай алба хашиж буй нэгэн гэдгээ ухамсарлах л ёстой. Энэ үүднээс улстөрч ёстой нөгөө “вакуумжих” л юм бол алддаг.

Нийслэлийн Засаг даргаас буусан Д.Сумъяабазар хувь хүн нь зангаргатай гэдгээ Х.Нямбаатарын дэргэд ядаж үлгэрлэж байв. Түүнийг хүн алсан гэж ярьсан сэтгүүлчтэй (энэ сэтгүүлч Х.Нямбаатараас асуулт асуусан) Төрийн ордонд таараад, “Сайн уу?” гэж мэндчилээд, “Ахыгаа юу гээд л хүн дайрсан гээд байдаг юм дээ. Тийм юм болоогүй шүү дээ” гээд инээмсэглэн ярилцаж алхах нь бичлэгт үлдэж байгаа.

Сэтгүүлч ёс зүйгүй авирласан байг. Харин сэтгүүлчийг ялгаварлаж хариулт өгдөг байх нь улстөрчид, ялангуяа хамгийн их анхаарал татаж байгаа Нийслэл Улаанбаатар хотыг эрх баригч намын даалгавраар удирдаж буй хүний хувьд байж боломгүй л хандлага юм.

Хоёр: Улсын төсвийн хамт өргөн барьсан хуулиар газрын асуудал Засгийн газарт очно

2024 оны улсын төсвийн төслийг дагаж 21 хууль, долоон тогтоолын төсөл өргөн баригдсан.

Тэдгээрийн дунд Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байгаа юм.

Сонирхолтой нь, газар олгох зөвшөөрлийг Засгийн газар хариуцах агуулгыг тус хуулийн төсөлд тусгажээ. Түүнчлэн Геодези, газар зохион байгуулалт, зураг зүйн газрыг мөн Ерөнхий сайдын дэргэд ажиллуулахаар болсон.

Энэ хуулийн төслөөр, Газрын тухай хууль дахь газар олгох эрхтэй төрийн захиргааны төв байгууллагатай холбоотой бүх заалтыг хасна. Мөн бүх шатны Засаг дарга нарыг газар олгох эрхгүй болгож буй. Харин оронд нь Засгийн газрын эрхлэн ажлын хүрээнд оруулж өгчээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цагаан сарын баярын өдрүүдэд МҮОНТ-д ярилцлага өгөхдөө, "Эрдэнэт"-ийн 49 хувь, Хөгжлийн банк тэргүүтэй акцуудын үргэлжлэл газар олголт байна гэж мэдэгдсэн. Харин зун нь их хэмжээний үер бууснаар Нийслэл дэх замбараагүй газар олголтын асуудлыг хөндөх суурь нөхцөл ч бүрдсэн.

Харин өдгөө газар олгох эрхийг Засгийн газар өөртөө авах агуулгатай хуулийн төсөл орж ирсэн нь Үндсэн хууль зөрчих үү гэдэг асуудал өдгөө ид анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл "Үндсэн хуульд Монгол Улсын иргэн газар өмчлөх эрхтэй гэж заасан байдаг" гэсэн маргаан.

Тэгвэл, Үндсэн хуульд "Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно. Энэ нь газрын хэвлийг өмчлөхөд хамаарахгүй. Иргэд хувийн өмчийнхөө газрыг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно" гэсэн ганц заалт бий нь газартай холбоотой.

Засгийн газрын зүгээс Нийслэл болоод бүх шатны Засаг дарга газар олгодог нь замбараагүй газар олголтын эхлэлийг тавьсан гэж үзэж байгаа. Ингэснээр газар олголт цэгцрэх ч эсрэгээрээ газар авахын тулд зөвхөн нэг төвлөрсөн эрх мэдэлтнээс зөвшөөрөл авах, улмаар авлигал цэцэглэх үндэс болох уу ч гэдэг хардлага байна.

Шийдвэр практикт үр дүн авчрах талаасаа эерэг хүлээлттэй. Юу юугүй Засгийн газар авлигаар цаашид газар наймаалцан хөлжих “нүх”-ээ ухаад байна гэж харах нь ухвар мөчид хэрэг болно.

Харин цаашлах юм бол эдгээр жилүүдэд хамгийн их хөндөгдөж буй “УИХ-ын дээр Засгийн газар гарлаа” гэдэг шүүмжлэл л анхаарал татах юм. Засгийн газрыг эрх баригч намын дарга нь тэргүүлж, танхимд нь хэд хэдэн “давхар дээл”-тэй гишүүд ажиллаж байгаа нөхцөлд парламентын олонх бүү хэл сөрөг хүчнүүд ч ороод ирсэн хуульд “хайрцаглагдаж” байгаа.

Хууль унахыг бид бараг харахаа болилоо. Барагтай Засгийн газраас орж ирсэн л бол тэр хууль яаралтай горимоор хэлэлцэгдэн батлагддаг боллоо. Үүгээр тэгээд бүх эрх мэдэл Засгийн газарт нэг нэгээр очоод л байдаг. Ковидын үед л гэхэд төсвийн зарцуулалтаа Засгийн газар өөрөө мэддэг хууль үйлчилж байсан. УИХ-д оруулж ирэхгүйгээр. Тэр үед төсвийн мөнгөд УИХ-ын гишүүд буюу ард түмэн хяналт тавьж чадахаа больсон.

Ерөнхийлөгчид төвлөрсөн эрх мэдлийг задална гэж яриад, нөгөө талаас Засгийн газрын эрхийг нэмээд байдаг. Энэ нь дандаа цаг үеийн хөөс, МАН-аас өөрсдөөс нь “үлээсэн” акцуудтай уялдаад байдаг. Газрын асуудал ч гэсэн, “Шийднэ” гээд Засгийн газар дахиад л өөртөө авч байгаа хэрэг.

Нөгөө талаар “Даахгүй нохой булуу хураана” гэгч болох вий. Сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Сонгуулийн дараа явах нь явж, ирэх нь ирнэ. Засгийн газар хэдхэн “гарын хүн”-тэй. Боловсон хүчин байсан бол ХЗДХ-ийн сайдаар цаг нь болоогүй Б.Энхбаярыг томилж, Х.Нямбаатарыг хот руу явуулахгүй л байсан. Алсдаа тэгээд хүчрэх үү гэх мэт асуудлууд хөндөгдөх юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
28 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Гары нь бариагүй байсан бол галзуу сэтгүүлчид үсэртлээ алгадуулах байсан даа. Хахаха

Зочин
Зочин

Одоо л жирийн ядуу иргэд хахуулгүй 0.07 га газрын бараа харах боломж гарах юм биш биз.

Зочин
Зочин

Энэ сэтгүүлчид энэ Сансармаа гэдэг хүн та бүгд эхлээд өөрсдөө Газрын хуулийг уншиж мэдээчээ.тэнд урд нь олон буруу заалт байснаас өнөөдөр газрын асуудал газар олголт буруу явж одоогийн нөхцөл байдал үүссэн.Түүнийг засах шаардлагатай.Түрүүчийнхээсээ дордсон олон юм бий.Тиймээс ч хэлэлцэх нь хойшлогдсон.Дүүргийн засаг дарга нар газар олгохыг зогсоох нь зөв.УБ т шинээр газар олгохыг хянаж түдгэлзүүлнэ гэсэн болохоос Налайх Багануур Багахан гайд газар олгоно.Учмр нь тэнд боломж байгаа.Дүүргүүд газар ойлгодгоос болоод Хот ямар бодчихоод байгааг бүгд мэднэ.Засгийн газар газар олгоно гэж бүү мушгиад бай.Газрын хуулийг цөмөөрөө уншицгаая.Сэтгүүлч нар энэ нийгмийг гутааж хов хэрүүлтэй болгодог хамгийн муухай хүмүүс.Бүдүүлэгтээд хүний уур хүргэж алдаа гардуулаад түүгээрээ хоол олж иддэг.Нямбаатарыг өөр аргагүй болтол нь өдөж өө сэв олсон нь муухай харагдуулсан нь гарцаагүй.Зодчихмоор зантай сэтгүүлчид

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тийм шүү. Сэтгүүлч их бүдүүлэг дээрэнгүй асууж байсан. Ямар ч хүн байсан дургүй хүрмээр харагдсан

Зочин
Зочин

Setguulich l geed Huniig dairch dabshilaj,doromjilj bh estoi umu? Setguulchiin es surtahuunii hem hemjee,haryutsalgaa uurdeg huuli gej zaabal bh estoi bizdee ,zarim 1setguulch mash buduuleg .Asuult asuuhdaa ,sudalgaatai asuultuud beldej asuuj Surah heregteu.Bi l setguulich gesen Shig turemgii,buduuleg hubiin shinjtei daurch dabshilahaa zogsoobol taarna.

Зочинзочин
Зочинзочин

Сэтгүүлч бол ард түмний төлөөлөл, асуулт, хариултаас ард түмэн ойлгодог иймээс ямарч асуулт байсан хариулах нь тэр хүний ёс зүй шүү

Очир
Очир

Сэтгүүлч хэт улангасан дайрсан. Төр төмбөгөр ёс ёмбогор гэж үг бий. Хэнбугайч байсан ухаадаг зохистой асуудал тавьж сурах хэрэгтэй.

Алуурчин ака
Алуурчин ака

Нямбаатараа би чамайг буудна за юу харж байгаарай тархийгчин цементэн дээр гоожуулнаа гөлөг минь харж байгаарай.

Алуурчин ака
Алуурчин ака

Нямбаатараа би чамайг алнаа за муу луйварчин минь тархийгчин цементэн дээр гоожуулнаа

Зочин
Зочин

Ёстой ойлгомжтой амар амар ядарсан иргэд газар гэж бодох ч хэрэг алга угаасаа ч ямар иргэдэд 0,7 га газар өгсөн ч биш дээ баярлалаа Нямбактер аа .Харин ядарсан иргэдийг төлөөлж хэлэхэд тэр нийслэлийн газрын албаны дарга агсан БОЛОРЧУЛУУН ГЭДЭГ ДАРГА ЧИНЬ ИХ АЯТАЙХАН ХҮН БАЙСАНДАА.ЗҮГЭЭР ТЭР ХҮНИЙГ ГАЗРЫН АЛБАНЫ ДАРГААР ТАВЬЖ БОЛДОГГҮЙ ЮМУУ

Ард
Ард

Дархан цаазат газар отгийн зориулалттай газар аваад орон сууц барьсаныг хуульд нийцүүлж залруулж өгнө гэж ерөнхий сайд ярьсандаа. Энэ бизнесээ хийхэд Нямбаатар буюу хотын захирагчид бүх эрхийг өгөөд тэгээд отгийн зориулалттыг нь өөрчилж баячуудын газрыг баталгаажуулах ажлаа хийнэ

Зочин
Зочин

YOOOH ODOO L JIRIIN YADARSAN IRGED 0,7 GAZRAA ABAH BOLJ BH SHIG BNA NYAMBAATAR DARGAD UNEHEER BAYARLAJ SUUNAA YADARSAN IGREDDE EELTEI ZASAGTAI BOLOHNEE

Зочин
Зочин

Газрыг одоо төвлөрүүлж удирдах нь зөв өө.

Зочин
Зочин

Ард түмэн тэнэг байгаа үед улс төрийн бузарууд хэзээд дураараа дургиж өөрсдийн эрх ашгийн төлөө явнаа...

Өлзмйбадрах
Өлзмйбадрах

Засаг даргын хэрэг тэгвэл бна уу газар буруу олгосон дарга нарт харин хариуцлага тооцооч аймаг сум бага ч ялгаа байхгүй хариуцлага байхгүй бна торгоод өөр ажилд шилжүүлээд болоо хөрөнгийн хурааж буруу олосон газрын авах хэрэгтэй

зочин
зочин

сэтгүүлчид цаг зав гарзадсан, ямар ч ёс зүйгүй гудамжны хэрүүлч авгай нар шиг асуулт тавихаа болчихооч

ИРГЭН
ИРГЭН

ХЭН ХЭН НЬ ДЭЭРЭНГҮЙ БҮДҮҮЛЭГ ХАРИЛЦААТАЙ МОНГОЛЧУУД БҮГД ИЙМ ДЭЭ. БҮГДИЙГ ЗАСГИЙН ГАЗАР МЭДДЭГ БОЛОХ НЬ АВИЛГА, ХУЛГАЙ УЛАМ ГАЗАР АВНА ДАА. СОЦИАЛИЗМ ТОТАЛИТАРИ ДЭГЛЭМДЭЭ ОРОХ ЮМ БАЙНА

зочин
зочин

энгийн сэтгүүлч биш согтуу хүүхэн бсаншдд

Зочин
Зочин

Сэтгүүлч та үнэхээр үнэний эрэлд явж байгаа хүн мөн үү одоо ганцхан таньд авлига өгч газар авах гэдэг чинь урд нь олон хүнд авлига өгч газар авч байсан нөхөр юм биш үү сэтгүүлч та урдах олон нэрсийг нь зарлах юм биш үү эсвэл худалдах гээд шантааж хийгээд сууж байгаа юм уу

Зочин
Зочин

Zugeerl zasgiin gazar shiidveree gargaad
UIH ni demjeed yvah estoi.Tsag hugatsaa
haruulna.Ymarch baisan turuuchiin zasgiin gazruudaas gants gyltaij baigaa ni Oyun
aerdeniin zasgiin gazar ni yalrchgui unen.

ЗочинБ.Амар
ЗочинБ.Амар

0.7 оо авч чадаагүй би газрын өргөдлөө ерөнхий сайдад бичиж өгөх юм уу

Зочин уншигч зочин
Зочин уншигч зочин

Хотыг улстөрчийн байр сууринаас удирдахгүй ээ.Хязгааргүй эрх мэдэл эдлэх эрхтэн дархтан нь би шүү гэдэг хандлагаар ажлаа эхлүүллээ . Газрыг, нийслэлийн газрыг гартаа авч авлигыг цэцэглүүлэх вий дээ.Сэтгүүлчийн асуултад хариулахгүй гэж авирлаж байгаагаас харахад их л дураар дургих бололтой. Иймэрхүү хувийн араншингаар дуугарч ажлаа эхлүүлж байгаа нь энэ дарга хотын дарга ямар эрх статустайгаа ойлгоогүй юм байна гэдгээ харуулж байна.

иргэн
иргэн

Нэг ажилд очихоороо бүгдийг солиод л !!!!!! Хүн хүнээ байгаа газар нь ажиллаж болохгүй яасан сонион юм вэ ????? Өөрийн хүн гээд л Бүгд л адилхан хот хөгжүүлэх гэж ажилсан хүмүүс биздээ бөөн ажил болоод л Тэгээд Сэтгүүлчийг ёс зүйгүй гэчих юсаа хөөрхий төөхөн тэндээ их зантай драк -- юү хийж чадах вэ дээ Өөрөө ёс зүйгүй Чононд хонь хадаглуулав ?????????!!!!!!@

Зочин
Зочин

Эрээ цээргүй би сэтгүүлч тийм болохоор яасан ч яадгийн гэсэн байдлаар маш бүдүүлэг байсан. Нөгөө талаар хүний урдаас самардах гээд сарвалзаад байгаа хүний гарыг өөрөөсөө зайлуусан гэж харагдсан

Зочин
Зочин

Нямбаатар маш том галыг өөрлүүгээ дуудсан олон эрх ашиг хөндөгднө газар дамалж зарж тэрбум тэрбумаар ашиг олдог газрын мафи, мөн тэдэнд авилга өгч хамгийн ашигтай байршилд өндөр үнэ бүхий хороолол барьж ашиг олдог бүлэглэл үлдсэн шавхруугийн нь түүж иддэг хэсэг гээд тэд бүгд сэтгүүлчдээр дамжуулж угаадас цацна.

Зочин
Зочин

Ашгүй дээ. Төр нь үндсэн баялагаа мэдэж захирч байсан нь дээр байхаа

Дашдэлэг Энхбат
Дашдэлэг Энхбат

2022 оны 10р сараас газар авах гэж хөөцөлдөөд БЗДийн засаг даргаар 2 ч өргөдөл цохиулаад 2023 оны 10 сар хүртэл газраа авч чадаагүй байна саяхан газар зохион байгуулах албанаас зааж өгсөн газар дээр нь буух санаатай бичиг баримтыг нь сураглаад өнөөдөр очиж газрын албатай уулзахад юу ч гэсэн газар дээрээ бууж бай зөвшөөрвөл 11 сард бичиг баримтыг чинь өгнө зөвшөөрөхгүй бол барьсан хашаагаа зөөгөөд нүүнэ биз гэсэн утгатай хариу өгөх юм хашаа гэрээ машин хөлслөж хаа хол аваачаад зөвшөөрсөнгүй гээд буцаагаад бас хаашаа ч юм машин унаа хөлслөөд зөөх чадвар ч алга тэтгэвэрийн хүмүүс бид яах вэ энэ хууль дүрмээс чинь урд нь өргөдөл өгсөн хүмүүсийн газар эзэмших бичиг баримтыг нь ядаж өгөх арга байна уу

Иргэн
Иргэн

Тэнэг балай хүүхэн ямар ч ёс зүйгүй юм билээ

Холбоотой мэдээ

Back to top button