Нийгмийн

Үйл явдал: Ковидын үеийн төсвийн сонсгол эхэлнэ

Аравдугаар сарын 23-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:

08.00-09.00 цагт: УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

10.00 цагт: Төрийн ордонд: Ковидын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрийн санхүүгийн зарцуулалтыг нийтэд ил болгох Ерөнхий хяналтын сонсгол эхэлнэ.

11.00 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төв”-д: Эрчим хүчний төлбөр хоёр дахин нэмэгдэж, СӨХ-дын үйл ажиллагаа хүнд байдалд орж байгаа тухай мэдээлнэ. 

11.30 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд: "Grand final" буюу Falcons Fighting Series реалити шоуны талаар Монголын мэргэжлийн тамирчдын холбооноос мэдээлэл хийнэ.

-Соёлын төв өргөөнд: ОХУ-ын Буриад улсын жүжигчид “Найрамдал” баярын концерт тоглоно.

-Энэ сарын 18-нд эхэлсэн Элсэлтийн ерөнхий шалгалт(ЭЕШ)-ын бүртгэл үргэлжилж байна.

-“Мишээл экспо” төвд: Арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа 17 дахь жилдээ гарч байна. Энэ сарын 23 хүртэл үргэлжилнэ. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Отгоо
Отгоо

Маш их но байгаа үнэн шүү

Холбоотой мэдээ

Back to top button