Уран сайхны гимнастикийн олон улсын тэмцээн Монголд болно

Уран сайхны гимнастикийн Азийн Цомын Аварга Шалгаруулах олон улсын тэмцээн энэ сарын 27, 28-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулагдана. Тодруулбал, Ази тивийн цомын аварга шалгаруулах олон улсын нээлттэй энэ тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулж буйгаараа онцлог бөгөөд тэмцээнд Монгол, Энэтхэг, БНСУ, Хойд Солонгос, Хонг Конг улсын 300 гаруй тамирчин оролцох аж.
Тус тэмцээнийг уран сайхны гимнастикийн “Старлит клуб” санаачлан эцэг эхчүүдийн оролцоо, дэмжлэгтэйгээр зохион байгуулжээ. Тухайлбал, манай улсад уран сайхны гимнастикаар тогтмол хичээллэж байгаа 1000 гаруй охины 10 хувь нь л хувиасаа зардлаа гарган олон улсын тэмцээнд оролцохоор явдаг байна. Тиймээс энэ спортыг Монголд хөгжүүлж, олон улсын чанартай олон тэмцээнийг эх орондоо зохиогоосой хэмээн эцэг эхчүүдийн зүгээс уриалж уг тэмцээнийг зохион байгуулж байгаа аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Starlit клубын тамирчиддаа амжилт хүсье