“Netflix”жинхэнэ амьдрал дээрх “Squid Game”-ийн трэйлерийг цацжээ

2021 онд “Netflix” компани “Squid Game” нэртэй цуврал гаргасан нь дэлхий даяар хит болсон билээ. Тус цуврал хит болсны дараа “Netflix” кино дээр гардаг даалгавруудыг жинхэнэ амьдрал дээр бүтээж “Squid Game: The Challenge” нэртэй шоу гаргахаа мэдэгдсэн.
“Squid Game: The Challenge”-ийн трэйлер даваа гарагт /2023.10.23/ цацагдсан байна. Тус шоунд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 456 хүн оролцоно. Ялагч гэртээ 4.56 сая ам.долларыг авч харих юм.

Шоуны танилцуулга дээр “Оролцогчид Squid Game цувралаас сэдэвлэж бүтээсэн болон нэмэлтээр оруулсан тоглоомуудад өрсөлдөж, стратеги хамтын ажиллагааны хүчээ сорьж өрсөлдөнө” гэж бичжээ.
Трэйлер дээр нэгэн оролцогч “Би чиний хамгийн сайн найз чинь байж чадна. Гэхдээ заавал урвах болно” гэв. Бас өөр нэг оролцогч “Хүмүүсийн жинхэнэ дүр төрх гарч ирж байна” гэсэн юм.
Эх сурвалж: Lad Bible
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.