“НИКEЛЬ” ГАМБААГ хар тамхи хэрэглэсэн хэргээр хорьсон ч БАТЛАН ДААЛТАД ГАРГАЖЭЭ
-ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙГААД ДАХИН ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭЖЭЭ-
Өнгөрөгч гуравдугаар сарын 13-ны оройн 19:00 цагийн орчимд олны дунд “НИКEЛЬ” Гамбаа нэрээр олонд танигдсан Г.Дашнямыг Хүүхдийн 100 дэлгүүрийн орчим автомашинтай явж байхад нь шалгахад, хар тамхи сэтгэцэд нөлөөлөх ургамал өвс хэрэглэсэн байж болзошгүй тохиолдол илэрсэн байдаг.
Шалгалтаар тэрбээр хар тамхины төрлийн бодис буюу каннабис хэрэглэсэн нь илэрсэн. Түүнийг хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн хэрэгт буруутган мөрдөн шалгаж байх үеэр дахин хар тамхи хэрэглэж байгаад баригдаж улмаар ШШГЕГ-ын харъяа хорих урьдчилан хорих 461-р ангид энэ сарын 14-ны орой саатуулагдсан байна.
Түүнийг хэрэгт холбогдон шалгагдаж байх үедээ дахин хар тамхины зүйл хэрэглэсэн учраас 461 дүгээр хорих ангид 10 хоног саатуулах тухай мэдээлэл ирсэн ч батлан даалтад гаргажээ.
Одоогийн байдлаар Г.Дашнямыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст болон ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх албаныхан хамтран шалгаж буй. Ингэхдээ түүнийг цагдан хорилгүйгээр мөрдөн шалгаж байцаалт мэдүүлэг авч байгаа аж.
Г.ҮҮЛТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.