НИЙГЭМНийгэм мэдээУлс төрийн мэдээЭдийн засгийн мэдээ

Танилц: 30 тэрбумын ТЭЗҮ-тэй Шинэ Хархорум хотын төв цэгийг ирэх жил байгуулна

Эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах зарлигийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн жил Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 111 жилийн ойн өдөр зарласан билээ. Улмаар энэ оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Орхоны хөндийд хот байгуулах тухай тогтоолын төслийг УИХ баталсан байдаг.

Тэгвэл ирэх жилийн улсын төсөвт Шинэ Хархорум хотыг байгуулах судалгаа, ТЭЗҮ, зураг төсөв боловсруулахад 30 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Уг хотын бүтээн байгуулах үндэсний хороог Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн ахалж байна. Үндэсний хорооны дэргэдэх Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааг Улаанбаатар хотын ерөнхий архитектор байсан Н.Нацагдорж даргалж байгаа ажээ.

Шинэ Хархорум хотын төсөлтэй холбоотой сонирхолтой зарим мэдээллийг хүргэе.

НЭГТ. 189 мянган га-д 500 мянган хүн.

Шинэ Хархорум хотыг Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, 500 мянган хүн амьдрахад зориулж төлөвлөх ажээ.

ХОЁРТ. Зам талбайн 70 хувийг явган, дугуй, нийтийн тээвэрт зориулна.

Хархорум хотын замын байгууламжийн 70 хувийг нь явган болон дугуйгаар, нийтийн тээвэр зорчиход зориулах ажээ. Харин 30 хувийг нь автомашины хөдөлгөөнд зориулах юм байна.

ГУРАВТ. Ерөнхийлөгчийн ордонг байгуулна.

Эл шинэ нийслэлийг төр захиргааны төв болно хэмээн тооцоолж байгаа ажээ. Ерөнхийлөгчийн ордон, Хархорум хотын захиргаа байгуулна. Засгийн газар болон яамдуудыг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлнэ. Олон улсын байгууллагууд, Элчин сайдын яамд, эрүүл мэндийн салбаррыг хөгжүүлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ Еөрнхийлөгчийн ордныг 60 га талбайд байгуулах юм байна. Тухайн ордон нь эзэнт гүрнийг төлөөлсөн дөрвөн хүндэтгэлийн танхим бүхий гурван давхар барилга байх ажээ. Тус ордныг Өндөр толгой гэх газарт байгуулахаар товлосон байна.

ДӨРӨВТ. 25,780 га талбайнд төлөвлөлт хийнэ.

Шинэ Хархорум хотыг 25,780 га төлөвлөлтийн талбайтай ажээ. Харин Улаанбаатар хотын хувьд 9800 га талбайг хамардаг. Тэгэхээр шинэ хотын хувьд 2.6 дахин том талбайг хамарсан гэсэн үг.

ТАВД. Шинэ хотын нисэх буудлыг Мөнх хаан гэж нэрлэнэ.

Олон улсын зэрэглэлийн шинэ нисэх буудлыг Хархорум хотын төвөөс 50 км зайтай байгуулах ажээ. Ингэхдээ тус нисэх буудлыг Мөнх хаан гэж нэрлэх юм байна. Учир нь тус хааны үед Хархорум хот дэлхий дахинаа алдар суугаа түгээсэн хэмээж, ийн нэрлэхээр болжээ. Чингис хаан олон улсын нисэх буудал нийт зургаан гарцтай бол Мөнх хаан нисэх буудлыг 18 гарцтайгаар төлөвлөж байгаа аж.

ЗУРГААД. Хархорум хотын төв цэгийн хүндэтгэлийн байгууламжийг ирэх жил барина.

Шинэ Хархорум хотын судалгаа, ТЭЗҮ, ерөнхий төлөвлөлтийг хийж байгаа ажээ. Гэвчиг ирэх жил тус хотын төв цэг дэх хүндэтгэлийн байгууламжийг барьж эхлэх юм байна. БХБЯ-наас ТЭЗҮ, дэд бүтцийн ажлын зураг төсөл боловсруулах ажилд 64 тэрбум төгрөг шаардлагатай хэмээн үзжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-25 15:51

Маш сайн бодож төлөвлөхгүй бол УБ-ын �##�дааг давтах эрсдэл харагдаж байна. 500.000 хүн суурьшина гэдгийг ядаж �##�с хэтээ бодож 1 саяар тооцох, парламентийн ордонг шинэ Хархоринд барих, УБ хотыг цементен ширэнгэ болгосон хуучны архитекторууд биш гадаадын архитектороор зураг төслийг хийлгэх хэрэгтэй.

иргэн
иргэн
2023-10-25 17:16

Нацагдорж гэдэг чинь ч дээ Улаанбаатар хотыг маань будаа болгосон гол этгээдүүдийн нэг дээ, өөр хүнээр солих хэрэгтэй

Зочин
Зочин
2023-10-25 17:24

Ганц цахилгаан станц барьж чадахгүй байж хот барих гэнэ үү...хол очиж гуцацгаа

Зочин
Зочин
2023-10-25 17:52

Хот гэдэг соёл иргэншлийн төв цэг юм, харамслтай нь хүн төрөлхтний түүхэнд нэг ч хотыг ингэж "зориуд" байгуулаагүй юм даа ! Тийм оролдлого бүр үр дүнгүй төгсөж байсан нь нууц биш.
Үй олон хүнийг хамарсан үйлд вэрлэл буй болсон газар аяндаа төвлөрөл үүсч улмаар хот цогцлон босдог зүй тогтолтой билээ.
Эртний Монголын нийслэлийг дахин байгуулах нь гэсэн олон түмний сэтгэлийн хөөрлийг дэлимдуулан эрх баригчид "мөнгө идэх" энэ булай зэль мэхийг учир мэдэх хүмүүс бол яав ч дэмжих аргагүй юмаа !!!
Энэ зураг хэзээ ч хот болохгүй, ард түмнийг ингэж битгий хуур, за юу !

монгол
монгол
2023-10-25 18:26

Даваасүрэн, Нацагдорж хоёроо солио, нэр муутай, авилга, хахуулийн асууд�##�д нэр холбогдож байсан хүмүүс ээ

Зочин
Зочин
2023-10-25 19:29

Мордохын хазгай гэгчээр "хотын төв цэг, хүндэтгэлийн байгууламж" гээчийг байгуулна гэдгээс эхлээд л шоу бөгөөд мөнгө хумслахын арга гэдэг нь илэрхий. Өчнөөн олон хөшөө барим�##� барилаа нура�##�аа... яасан х�##�ширдаггүй улс вэ?.Нацагдоржтон нарт шинэ хот байгуулах сэтгэлгээ сэтгэл огтоос байхгүй ээ. Эзэнт гүрэн хэмээн орилж өвчилж байгаад энэ улсаа нураах вий дээ.

Зочин
Зочин
2023-10-25 20:35

Ха ха МАН ын өлөн хулгайчид яг хийж харагдаач. Мөнгө л идэх арга. Иймэрхүү зохиолыг өлхөөн бичих байлгүй

Зочин
Зочин
2023-10-25 21:48

Мөнх хаан нисэх онгоцны буудлыг 28-34 гарцтай хийж байж олон улсын нисэх бууд�##�ын зэрэглэлд хүрнэ. 18 гарц багадана шүү

Зочин
Зочин
2023-10-25 23:39

Эртний соёлын өвийг агуулсан орхоны хөндийг будаа болгох нь дээ. Өөр газар байдаггүй юмуу

Бат
Бат
2023-10-25 23:44

За даа энэ ч бас нэг мөнгө шаасан ажил болно доо. Харин гадныхнаар хийлгэвэл боломжийн хот босгоод ирэх байх. ТЭЗҮ гэх цаасан дээрх төслийг 30 тэрбумаар хийлгээд мөн баян улс шүү.Нөгөө мэргэжлийн яам ШУ академи зэрэг байгууллагууд ер нь юу хийж суудаг юм бэ

Зочин
Зочин
2023-10-26 12:40

МАНАЙ ХЭДЭН ЛУЙВАРЧИН ДЭЭДЧҮҮЛ АРД ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР ӨӨРСӨДДӨӨ ЗОРИУЛЖ ОРД ӨРГӨӨ ХОТ СУУРИН БАРИУЛЖ, ОЛОН ТҮМНИЙ НҮДНЭЭС ДАЛДУУР ЖАРГАХ АРГАА ОЛЖ БАЙГАА ЮМ БНА! ЭНЭ БОЛ УЛНЫХАН БИДЭНД ЕР ПАДЛИЙГҮЙ, МОНГОЛЧУУДЫН ХӨРӨНГИЙГ ИЛ ДАЛД АРГААР ЛУЙВАРДАЖ, ХУЛГАЙЛЖ, ХУМСАЛЖ БАЯЖСАН ЛУЙВАРЧИН ДЭЭДСҮҮДИЙН АМРАЛТЫН, ЖАРГАЛЫН ӨРГӨӨ БОЛГОХ ЗОРИЛГОТОЙ Л БАЙХ ӨӨ!

suhee
suhee
2023-10-27 14:22

HUUK OORIIGOO HAAND ZARLAH GEJ BAIGAA UYM BISH KKKK

suhee
suhee
2023-10-27 14:31

HOT BAIGUULHAD 30 JILD
AMJIHGUI HOT BARIH GEED MARGAJ BAIHAD MONGOL 5000000 HUNTEI BOLNO TEGHEER 1500000 BAIHAAR TOOTS DARAA NI 1 CH TOOSGO NEMJ XASHAARGUI NARIIN TOOTSOH ESTOI TEGJ BAIJ TUUHIIN OV BOLNO

Холбоотой мэдээ

Back to top button