Нийгмийн

НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн данс руу шилжүүлж эхэллээ

Энэ оны гуравдугаар улиралд буюу 7-9 дүгээр сард "Ebarimt" цахим системд бүртгүүлсэн баримтын буцаан олголтыг иргэдийн данс руу шилжүүлж эхэлжээ. Буцаан олголтод 10 сарын 8-ны 12:59 цагаас өмнө бүртгүүлсэн баримт хамаарах юм.

Иргэд буцаан олголтын урамшууллаар татвараа төлөх боломжтой. Нийт 34104 хүн хөрөнгийн татвартаа 422.4 сая төгрөгийг НӨАТ-ын буцаан олголтоороо төлжээ. 

НӨАТ-ын буцаан олголтын мөнгөөр:

  • Автотээврийн хэрэгслийн албан татвар
  • Галт зэвсгийн албан татвар
  • Үл хөдлөх хөрөнгийн албан татвар
  • Газрын төлбөр
  • Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
  • Малын тоо, толгойн албан татвар
  • Авто зам, замын байгууламжийн албан татвараа төлөх боломжтой.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хатанзориг
Хатанзориг
2023-10-28 14:40

8 сарын 23өдөр явагдсан тохиролын хонжвор хэзээ орох вэ

Back to top button