Тойм: Спикер улайрч, Сангийн сайд уурсаж, Т.Бадамжунай өвдөж, Ерөнхий сайд аяны богц задлав

Өнгөрч буй долоо хоногт улстөрийн тогоонд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
-НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгоно, болгохгүй: Спикер улайрч, Сангийн сайд уурсав-

НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгоно, болгохгүй. Өнгөрөгч долоо хоногт хамгийн их өндөр авч, талцал маргаан дагуулсан сэдэв энэ.
НӨАТ-ын буцаан олголтын хэмжээг 5 хувь болгож нэмэгдүүлэх асуудлыг спикер санаачилж, 100 мянган иргэний санал авах хэмжээнд өндөр авахуулсан. Тэрбээр 2023.10.12-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанд "2024 оны НӨАТ-ын буцаан олголтод 430 тэрбумыг төсөвлөсөн байна. НӨАТ-аас олох нийт орлого 4.5 их наяд мөн үү. Хуулиараа 20 хувийг нь буцаан олголтод зарцуулах ёстой. 4.5 их наядын 20 хувь нь 900 тэрбум биз дээ. Хууль зөрчиж байгаа юм биш үү" гэж хэлснийхээ дараа D parlianment-аар санал асуулга явуулга эхэлсэн байдаг. Зургаахан хоногийн дотор 104 мянган иргэний санал авч чадсан.
Харин Сангийн сайд Б.Жавхлан эрс эсэргүүцэх байр суурийг илэрхийлж байв.
Урамшууллыг 5 хувь болгож нэмснээс ААН-д ирэх дарамтыг шаталж, багасгах нь оновчтой гэдэг байр сууриуд ч нийгэмд багагүй хөвөрсөн. Олон санал асуулга, талцал маргаан хөвөрсний эцэст өчигдрийн /2023.10.28/ чуулганы хуралдаанаар Төсвийн байнгын хороонд шилжүүлж байгаагаа спикер мэдэгдэв.
-Ерөнхий сайдын айлчлал: ШХАБ-ын уулзалтад төвийг сахиж, Киргизээс богцоо дүүргэв-

Айлчлалаас өмнө Засгийн газрын шийдвэр: Түгжрэлийг бууруулах, орон сууцжуулах анхдагч хууль
Ерөнхий сайд ШХАБ-ын хуралдаанд оролцохоор мордохтой холбогдуулан лхагва гарагийн хуралдаанаа даваа гарагт /2023.10.23/ хийв. Хуралдаанаар түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар тогтсон. Өөрөөр хэлбэл түгжрэл болон орон сууцжуулалтаа албан ёсоор анх удаа хуульчилж хуулийн хүрээнд хөдөлж, асуудлаа цэгцэлж эхэлнэ гэсэн үг. Энэхүү анхдагч хуулийн төслийг дагаж 27 хуульд нэмэлт өөрчлөлт орох аж.
Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийг 20 гаруй жил ярьсан. Харамсалтай нь урагшилсан зүйл алга. Дахин төлөвлөлтөөр газраа чөлөөлсөн олон иргэн орон байраа алдах, нэг айл газраа чөлөөлсөн ч, нөгөө нь гэдийж ажил явагдахгүй байх хүндрэлүүд гарсаар ирсэн. Одоо хуульчилж,
- нэгдүгээрт газраа жишиг үнээр буюу бэлэн мөнгөөр худалдах,
- хоёрдугаарт, түр орон сууцанд орж, дараа нь тухайн байршилд барьсан орон сууцыг өмчлөх,
- гуравдугаарт, бэлэн орон сууцаар газар, объектоо солих гэсэн сонголтуудыг гаргаж өгөх аж.
Энэ хүрээнд Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдэд суурилсан 25,295 ажлын байр шинээр бий болж, дотоодын нийт бүтээгдэхүүн 2.5 их наяд төгрөгөөр нэмэгдэнэ гэж тооцжээ. Эдгээр дэд төв бий болсноор агаарын бохирдол 22, авто замын түгжрэл 36.3 хувиар буурна гэж үзэж буй аж.
Ийнхүү Засгийн газрын хуралдааны маргааш буюу мягмар гарагт /2023.10.24/ Ерөнхий сайд Бүгд Найрамдах Киргиз Улсад айлчлал хийхээр мордсон.
Киргиз Улсад ажиллах үеэрээ ОХУ, БНХАУ, Узбекистан Улсын Ерөнхий сайд нартай хоёр талын уулзалт хийв.
Айлчлалын богц: Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Жапаровтой хэлэлцээр хийв.
Нэгт, Киргизийн тал Монгол, Киргиз, Солонгос зэрэг Азийн зарим ард түмэн хөх толботой төрдгийг онцолж, Бишкек-Улаанбаатар-Сөүлийн чиглэлд “Хөх толботон” аялал жуулчлалын маршрут бий болгож, хамтран ажиллахаар ярилцсан нь онцлууштай.
Хоёрт, Монгол Улсаас Киргиз Улсад мах, махан бүтээгдэхүүн, арьс шир нийлүүлэх, харин Киргиз Улсаас жимс, жимсгэнэ, нарийн ногоо импортлох тал дээр санал нэгдэв.
Гуравт, хоёр улсын Засгийн газрын тэтгэлгээр жилд тус бүр хоёр оюутныг монгол, киргиз хэл судлалын чиглэлээр сургахаар тохиров.
Дөрөвт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” санаачилгыг Киргизийн “Ногоон өв” санаачилгатай уялдуулан Эрдэнэт хотод “Монгол, Киргизийн найрамдлын төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулж, киргизийн жимс, жимсгэний модны суулгац тарина.
Айлчлалын хөндлөнгийн өнцөг: Манай улсыг ШХАБ-ын гишүүн болно, болохгүй гэх асуудал өдгөө ч анхаарал татаж ирсэн. Энэ талаарх өнцгийг гаднын хэвлэл хөндсөн байна. Тодруулбал, “Reuters” агентлаг БНХАУ Монгол Улсыг ШХАБ-ын гишүүн болгохоор ажиллаж байгаа талаар нийтэлжээ.
Нийтлэлд "БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Цян ШХАБ-ын дор Монгол Улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ гэж хэлж, хөрш жижиг орноо тус холбоонд нэгдүүлэхээр түлхэц өгөв. Монгол Улс сүүлийн 20 гаруй жилийн турш ШХАБ-д элсэхээс татгалзсан. Энэтхэг, ОХУ, Иран зэрэг гишүүдтэй тус холбоонд Монгол 2004 оноос эхлэн ажиглагчийн статустай явж байгаа. ШХАБ-ын уулзалтын үеэр Ли Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж хамтын ашиг сонирхлоо илүү сайн хамгаалахын тулд ШХАБ болон бусад олон талт хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн" гэж хэлсэн тухай бичсэн байна.
Харин манай Ерөнхий сайдын байр суурийг "ШХАБ-ын гишүүн байх талаар огт дурдалгүй Монгол, БНХАУ, ОХУ-ын эдийн засгийн коридор байгуулах төлөвлөгөөг урагшлуулж, БНХАУ-тай итгэлцлээ бэхжүүлэхэд бэлэн байна" гэсэн тухай нь дурджээ. гэсэн юм.
Айлчлалд баримталсан Ерөнхий сайдын өнцөг: ШХАБ-ын орнуудын өмнө Оюун-Эрдэнэ үг хэлэхдээ Монгол Улс олон тулгуурт, бие даасан гадаад бодлого хэрэгжүүлэхийн зэрэгцээ ШХАБ-ын орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлнэ гэж онцолсон. Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж, ажиглагчийн хувиар ШХАБ-тай болон түүний гишүүн, ажиглагч орнуудтай нягт хамтран ажиллана. Бүс нутагт өрнөж буй худалдаа, эдийн засгийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцохыг эрмэлзэж байгаа гэсэн юм.
-Ж.Сүхбаатар, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрх ганхсан намрын чуулган-

Энэ намрын чуулганаар хэд хэдэн гишүүний бүрэн эрх ганхаж буй. Хамгийн ойрынх нь Ж.Сүхбаатар, Ё.Баатарбилэг нар.
Ногоон автобусны хэргээр Ж.Сүхбаатар: Ногоон автобусуудын зарим угсарсан тоног төхөөрөмжүүд нь 2012 оных гэдэг нь батлагдсан гэх. Тиймээс ч худалдан авалтын төсвийг суулгахад идэвхийлэн ажилласан Ж.Сүхбаатарыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах шаардлага үүсээд буй аж. Ногоон автобусны хэргээр Ж.Сүхбаатарыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах шаардлагатай гэж үзвэл УЕП хүсэлтээ УИХ-д уламжилах учиртай. Хүсэлтийг УИХ хүлээн авах эсэхээ ёс зүйн дэд хороогоороо дамжуулан хэлэлцэж, олонхын саналаар шийддэг хуулийн зохицуулалттай юм.
Хөгжлийн банкны хэргээр Ё.Баатарбилэг: Анхан шатны шүүхээс зургаан жилийн хорих ял оноогоод буй. Харин үүнтэй холбогдуулж түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал сөхөгдөнө. Наадмын өмнө шүүхийн шийдвэр гарсан ч, давж заалдаагүй байна. Иймд намрын чуулганаар түүний бүрэн эрхийн асуудал хэрхэх нь анхаарал татаж буй. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсны дараа бүрэн эрхийг түдгэлзүүлдэг. Өдгөө түүнийг давж заалдах уу гэсэн хүлээлт үүсээд байна.
-Т.Бадамжунайг эрүүл мэндийн шалтгаанаар шүүж чадсангүй-

Өнгөрөгч долоо хоногийн анхаарал татах үйл явдлын нэг уг нь Т.Бадамжунайн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан байв. Лхагва гарагт /2023.10.25/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд болсон ч, түүний эрүүл мэндийн шалтгаанаар шалтаглан хойшилсон юм.
2023.09.25-ны өглөө харвасан байдалтай, ухаангүй болж Улсын III төв, улсын II төв эмнэлэгт MRI шинжилгээ хийлгэсэн. Ингэхэд баруун нугалмын артер ба зүүн артерийн хэсэгт цочмог харвалт, зүүн нугалмын нарийсал болох нь тогтоогджээ. Харвалтын улмаас зүүн талын гар, хөл болон хэл ярианы саажилттай болсон аж. 2023.10.23-наа улсын I төв эмнэлгийн Мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлж буй бөгөөд байнгын хэвтэрт, ухаан санааны хувьд өөрийгөө бүрэн илэрхийлэх чадваргүй байгаа гэж өмгөөлөгч нь мэдэгдэв. Өөрийнх нь зүгээс шүүх хуралд биечлэн оролцох хүсэлтэй байгаа тул ийн хойшлуулжээ.
Сайд асан Т.Бадамжунайг
- СХД-н Засаг дарга асан Л.Найданд нөлөөлж, хууль бусаар Л.Зундуйд газар олгуулсан гэх хэрэг,
- Ц.Анандбазарын хүсэлтээр УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баярсайхан, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ний захирал Д.Бямба-Очир нарт нөлөөлж, “Нью Тур” ХХК-ийн Бага тэнгэрийн аманд дулаан дамжуулах төв барих шийдвэр болон цахилгаан түгээх техникийн нөхцөлийг олгуулсан гэх хэрэгт буруутгагдаж байгаа аж.
Анх мөрдөн шалгах ажиллагааны явцад хэдийгээр Т.Бадамжунайг Эрдэнэтийн Зэсийн баяжмал худалдах, худалдан авах гэрээ байгуулах үйл ажиллагаанд Х.Бадамсүрэнд нөлөөлж гэрээ байгуулсан гэж буруутгасан ч, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Нийслэлийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгожээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ үйл явдлууд МАН ын топ хулгайчдын зохиол. Нэг л дүр эсгэж байгаа болохоос бүгд худал жүжиглэлт
Удахгүй аль нь ч нотлогдоогүй гээд энхийн цагаан тагтаа болно доо ккк шившиг, ингэж амьдарч яадаг байна аа
Huurhii duu stanuud dundaa hamgiin yaduu kirgizees yugaaraa bogts duurgev gej dee.kkk. Huduunii usuhuus ulun tsulmun ussun Danhad bol semgeliig ni hujilachih yuhan heehen bol bii l dee. Dov shig jijig asuudliig ch uuliin daitai bolgoog 'trooliudaaraa haanaas ni sevuulvel gal turelzehiig bol garamgai sain hiij chadna aa. Chaddag gants ajil ni ch bolno.Unen bizdee. Unalgiin gants mehiig ni humuus ehneesee gadaraldag bolj baina aa.
Humuus Badamjunai g yaagaad ingeed baigaa tsaad uchir holboosiign uchiriig medehgui, "PIAR"-t sohroor itgeed tuuniig ni hulsnii bicheechid sevj tuuruulj bantan bolgoj hergiig pahialagch ezed ni uuruusuu holduulj baigaag har mass yaj ch medeh bilee dee . Yag unendee bol helbegduulj baigaag medehgui shorond hataa, hurungiig ni huraa ,buudaj al ueh mete niigemd huus uuseed l baina.Badamjunai uuruu durtaidaa gadagi yavaagui l dee. Tuhain ueiin MAN-iin darga l ta yaaraltai gadaadruu yav gedeg amaaraa daalgavar ugusnuur yavsan gedgiig todorhoi hureend meddeg humuus ni yaridag yum bilee. Hervee Badamjunai nutagtaa baisan bol MAN-iin darga ,hamsaatnuudiin uvaigui uildel sadaa boloh taltai bolood l g###g tuuruulj uuruud ni chiglesen asuudlaas holduulj martagnuulj baigaad l baritsaa ahiulsaar hussen dee hursen nuhur duu.Negen tsagt barigdana daa bargdana.