Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын арми Сири дэх байгууламжид цохилт өглөө

Сүүлийн үед Сири болон Ирак дахь АНУ-ын цэргийн баазууд руу дрон, пуужингаар халдах нь нэмэгдсэн билээ. Хамас, Израилын дайн эхэлснээс хойш АНУ болон холбоотны цэргийн баазууд руу 12 удаа халджээ.

АНУ эдгээр халдлагыг үйлдэж буй этгээдүүдийг Иран тэтгэж байгаа гэж үзэж буй. Тэгвэл АНУ-ын зэвсэгт хүчин Сирийн зүүн хэсэгт оршдог Иран болон тэдэнтэй холбоо бүхий зэвсэглэсэн этгээдүүд байрласан байгууламжид агаарын цохилт өгчээ.

Үүний талаар АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин “Ирак болон Сири дэх АНУ-ын цэргүүдийг хамгаалахын тулд нарийвчлалтай пуужингаар агаарын цохилт өгсөн. Энэ нь Ираны дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулдаг зэвсэглэсэн бүлгэмүүдийн халдлагын хариуг барьсан явдал” гэж мэдэгдэл хийжээ.

Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Ираны удирдагч Аятолла Али Хаменейд хандаж Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргүүд рүү халдахгүй байхыг анхааруулсан байна. АНУ Сирид 900, Иракт 2,500 гаруй цэрэгтэй. Үүн дээр нэмж 900 цэрэг Ойрх Дорнодод байршуулна гэж тус улс мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 27, 2023 17:31

Нөгөө NO WAR чууд хаачсан бэ.Америк израйль нийлээд СИРИЙГ зэрлэг б�##�мадаар бөмбөгдөж байна. Уйлан дуугардаг нөхөд уйлцгаагаач ээ .

Хариулт
Хариулт
10 сар 27, 2023 17:35
Reply to  Зочин

NO WAR чуудыг өнөөдрийн өнцгөөс харв�##� хөлсний агентууд худлаа украйн гэж уйл�##�даг ноход байсан нь улам тодорхой болсоор байх юм.Чаддаг юм бол АНУ ын элчингийн гадаа очиж жагсаач ээ.

Холбоотой мэдээ

Back to top button