МСБХ: Тасалбарын орлогын 30 хувийг лигийн тамирчин бүрд хувилан олгоно

Монголын сагсан бөмбөгийн тамирчдын "Ирээдүй" холбооноос "Монголын сагсан бөмбөгийн холбоо" ТББ-д шаардлага хүргүүлсэн нь олны анхаарлыг татаад байсан.
"Ирээдүй" холбоо тамирчдын эрх ашгийн асуудлыг хөндсөн. Тухайлбал, тоглолтын орлого тэгш бус хуваарилагддаг, гэрээ шударга бус байгуулагддаг гэх зэрэг асуудлыг шаардлагадаа тусгаад байлаа.
Тэгвэл өнөөдөр буюу аравдугаар сарын 27-ны өдөр "Монголын сагсан бөмбөгийн холбоо" ТББ-аас дээрх шаардлагын хариуг хүргүүлсэн байна.
Үүндээ зарим нэг шаардлагыг анх тохиролцон гэрээ байгуулсан агуулгад тусаагүй асуудал гэж онцлоод, таван зүйлийг хариу болгожээ.
Хариунд, лигийн тасалбар борлуулалтын орлогын 30 хувийг тамирчин бүрд, лигийн тоглолтын талбай дээр өнгөрүүлсэн нийт хугацаанд хувилан олгох нэг шинэчлэл туссан байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Bagiin ezed bolon Munhjin humuusiig holboonii esreg turhirsan. Mongoliian sagsan bombog bol business bishee tiim ih orlogo olood humuus bayajaad bgaa yum bhgui ee. Adilhan sponsoruudaas 1.2 terbumaa bosgood yalsan baguuddaa huvaaj ugdug. Munhjin ulaan tsain dairaltiig hiij bna lee. Ugaasaa neg tiimerhuu humuusiig turhirsan baidlaar nuluuldug zaluu sh dee. Tegeed humuus mash iheer surguur holboo bolon hugjliin league-n tamirchid luu dairch bnaa.