Гадаад мэдээДЭЛХИЙ

Газа дахь НҮБ-ын агуулахууд руу хүмүүс хүчээр нэвтэрч байна

Газын зурвас дахь НҮБ-ын тусламж хадгалдаг агуулахууд руу олон мянган хүмүүс хүчээр нэвтэрч орох болжээ. НҮБ-ын Палестинчуудад туслах агентлаг (Unrwa) гурил, саван гэх мэт зүйл хадгалж буй агуулахуудыг хүмүүс тоносон гэж мэдэгдсэн байна.

Тухайлбал “Unrwa”-ийн Дейр- аль-Балах хотод байрладаг томоохон агуулах бямба гарагт /2023.10.28/ тонуулжээ. Тус агуулах нь “Unrwa”-ийн хоёр хамгийн том агуулах, НҮБ-ын илгээсэн хүмүүнлэгийн тусламжийн ихэнхийг хадгалдаг байсан аж.

НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн (WFP) хэвлэлийн ахлах төлөөлөгч Абеер Этефа “BBC”-д хэлэхдээ “Хүмүүст хүнд нөхцөл байдал тулгарсан тул агуулахуудыг тононо гэж бид таамаглаж байсан. Хүмүүс цөхрөнгөө барж, өлсөж байна” гэжээ.

Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Газа дахь нөхцөл байдал цаг тутам дордож буйг анхааруулсан байна. Тэрбээр “Хоёр сая гаруй хүн аюулгүй орогнох газаргүй дээрээс нь байнга бөмбөгдүүлж, хоол хүнс, уух ус, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжгүй байдалд байна” хэмээсэн юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button