Судалгаа: Өдөрт 8 мянга алхах нь эрт нас баралтаас сэргийлнэ

Испани дахь Гранадын их сургуулийн эрдэмтэд олон улсын хамарсан судалгаа явуулж өдөрт хэдэн алхам алхах нь эрүүл мэндэд хамгийн тохиромжтой болохыг тогтоожээ.
1960-аад онд өдөрт 10 мянга алхаж байх хэрэгтэй гэсэн яриа Японоос гарч байсан аж. Гэхдээ энэ нь шинжлэх ухааны үндэслэлгүй билээ. Зүрх судасны өвчний улмаас нас барах эрсдлээ бууруулахын тулд өдөрт 7 мянга алхах нь хамгийн тохиромжтой байдаг.

Тэгвэл Гранадын их сургуулийн эрдэмтэд судалгаа явуулж эрт нас баралтаас сэргийлэхийн тулд өдөрт 8 мянган удаа алхвал зохино гэдгийг тогтоожээ. Хүний алхмын дундаж уртыг (эрэгтэйд 76 см, эмэгтэйд 67 см) авч үзвэл 8 мянган алхам нь ойролцоогоор 6.4 км зам алхсантай тэнцэнэ.
Мөн судлаачид алхалтын хурд эрүүл мэндэд үзүүлэх үр ашигт нөлөөлдөг гэдгийг илрүүлжээ. Судалгааг хийсэн эрдэмтдийн хэлж буйгаар хурдан алхсан нь удаан алхсанаас илүү үр дүнтэй аж.
Эх сурвалж: Science Daily
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Миний гар утасны �##�хам тоологч утасны хөдөлгөөн тоолдог юм билээ хэ хэ
Нямбаатарын санаачилгыг дэмжих нэг арга уу, манайд улаанбаатарт бол утаа тоосжилт, замын нөхцөлөөс хамаараад эсрэг үр дүн ч гарч магадгүй шүү, зориул�##�тын танхим бохирдолгүй орчинд хичээллэх тухай бол маргаангүй.