УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Интермед"-д хэвтэж, хориход хангамжаар тасардаггүй гэх Б.Ганхуягийн биед хордлогын тууралт гарсан уу

ЭСРЭГЦЭЛ: Үсээ цэмцийтэл засуулдаг байсан Б.Ганхуяг одоо эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй, дордож байна-

Нэг. ШШГЕГ-ын Урьдчилан хорих ангид есөн сар хоригдохдоо Б.Ганхуяг үсээ цэмцийтэл засуулаад шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэгтээ орж ирж байв. Монгол Улс дахь хорих ангиудад үсчин тухайлан ажилладаг ч хэрэг нь шүүгдэхээр хүлээгдэж буй Урьдчилсан хорих ангид үсчин байхгүй байхад шүү дээ. Өнгөрсөн зун "Интермед" хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байдаг.

Хоёр. Гэтэл өчигдрийн /2023.10.30/ шүүх хуралдааны үеэрээ тэрбээр эрүүл мэндийн байдал эрс доройтсон. Хоёрдугаар шатлалын эмнэлэг юу ч хийхгүй байна. Гуравдугаар шатлалын эмнэлэгт үзүүлэх, хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байгаа тухайгаа шүүх танхимд асар олон удаа учирлан гуйлаа.

Тэрбээр "Есөн сараас хойш миний биеийн байдал сайнгүй байгаа. Хамаг биеэр "юм" туурсан. Өмнө нь идээ гараад байсан. Одоо идээ нь шимэгдэж гарахаа больсон ч, хоёр хөлөөр явахад хүндрэлтэй болж байна. Мөн нуруу, бүх биеэр тууралт гарсан. Сүүлийн үед би дотуур өмд өмсөхөө больсон. Цус нь шүүрээд байгаа учир. Эмч нарт нь үзүүлээд л байна. Үс туг тугаар унаж байна. Гуравдугаар шатлалын эмнэлэг байсан ч хэлэх хэцүү. Маш сайн шинжилгээ хийлгэх шаардлагатай байна” гэв.

-АР ГЭРИЙН ХАРДЛАГА: Том гэрч тул устгах ажиллагаа явуулж байна-

Б.Ганхуягийн эгч "Арьсны өвчин гэдэг маш аюултай. Есдүгээр сарын 10-наас хойш гэнэт арьсны өвчлөлтэй болсон нь сэжигтэй байна. Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сараас хойш миний дүүд эрүүл мэндийн ямар ч асуудал гараагүй. Гэтэл гэнэт яагаад хордлого шиг тууралт гарч байгааг ойлгохгүй байна"

Б.Ганхуягийн хүргэн ах "Есдүгээр сарын 12-ны Б.Ганхуяг маш ноцтой мэдэгдэл хийсэн. Түүний дараа биен огцом муудаж, хордлогод орж, бөөлжиж, даралт нь унасан. Өнөөдрийг хүртэл хордлоготой байна. Б.Ганхуяг маш том гэрч. Эрх мэдэлтнүүд булхай луйвраа далдлахын тулд гэрчийг устгах үйл ажиллагаа явуулж байна гэж манай гэр бүл үзэж байна" гэлээ.

Ар гэрийнхнийх нь зүгээс түүнийг хордуулах үйл ажиллагаа явагдаж байгаа гэж хардаж буйгаа нуулгүй хэлэв.

-ЗӨРҮҮТЭЙ БАЙР СУУРЬ | Б.Ганхуяг: 5 хоног рингер л хийсэн / ШШГЕГ: 14 хоног хэвтүүлж, олон шинжилгээ авсан-

Б.Ганхуяг шүүх хуралдааны үеэр:

“Цусны шинжилгээ авсан. Гэвч шинжилгээний хариуг харуулаагүй. "Хэвийн гарсан" гэдэг л зүйл хэлсэн. Хоёрдугаар шатлалын эмнэлэг үнэхээр болохгүй байна. Тав хоног хэвтүүлсэн. Чадах зүйл нь рингер хийж, хордлого л тайлах”

ШШГЕГ-ынхан хэвлэлд тодруулга өгөхдөө:

“2023 оны есдүгээр сарын 26-ны өдөр түүнийг биохими, дархлал судлал, цусны ерөнхий, шээсний ерөнхий, цээжний зураг, хэвлийн эхо шинжилгээнд хамруулсан. Тус ангийн эмнэлэгт 14 хоног хэвтэн эмчлүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан" хэмээсэн байна.


"Нүүрсний хулгай" хэргийн хамгийн гол тоглогч, бүх зангилааны эзэн нь Б.Ганхуяг. "Б.Ганхуягийг ЭТТ-н мөнгийг хуваарилдаг байхад түүнтэй сүжирсэн бүхэн хоригдох хугацаанд нь анхаарч, халамжилж байгаа. Хэд хэдэн удаа "MCS"-ийн харьяа эмнэлэгт эмчлүүлсэн, хорих ангид тусгай хангамжтай хэвтдэг" гэгдэж байв. Энэ бол есдүгээр сарын байдлаарх мэдээлэл.

Гэвчиг хордлогын шинжтэй гэнэтийн тууралт гарч, эрүүл мэнд нь есдүгээр сарын 20-ноос хойш эрс доройтож эхэлсэн тухай хэлсэн нь анхаарал татаж буй юм. Үүнээс Б.Ганхуягийн биед үнэхээр хордлогын тууралт үүссэн үү, цаашлаад ШШГЕГ-ын харъяа урьдчилан хорих ангид түүнийг хордуулах боломжтой юу гэдэг асуулт үүсэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 31, 2023 09:31

Женко ч урт гартай даа

Зочин
Зочин
10 сар 31, 2023 18:57
Reply to  Зочин

Женко ямар хамаатай юм бэ. МАН-ынхан хоорондоо нүдэлдэж байхад.

Zochin
Zochin
10 сар 31, 2023 09:52

Badamjunai hudlaa ovdson jujig tavinguut bas adilhan jujig taviad garchih sanaatai bgaa bhoo odoo itgehee bsan ene heded

өмгөөлөгч Зочин
өмгөөлөгч Зочин
10 сар 31, 2023 10:05

хурлаа түргэн хийгээч дээ

Зочин
Зочин
10 сар 31, 2023 10:34

Новшийн хулгайч, харахаар уур хүрээд байх юм. Овоо нуусан юм ч байгаа биз.

Зочин
Зочин
10 сар 31, 2023 11:04

Шоронд орохоосоо өмнө хулгайн мөнгөөрөө шоудаж яваад арьс өнгөний өвчин л аваа биз.

Зочин
Зочин
10 сар 31, 2023 11:30

2l cola uugaad saxaraa xemjuuleed saxargui xunii saxar ixesdeg ix idex gedesend xaltai gej xench xelj bgaaguim bxdaaa yas shud saitai ajil xgd q0 xeden tsag und noir xoolgui yabaad bdg nuxduud yaxaar yambalj xebteed irexeeree obchin zoblon yariad bdgiig yaj oilgoxuuu

Зочин
Зочин
10 сар 31, 2023 11:37

Өлөн царайлсан суганы үс жүжиг тавиад

Зочин
Зочин
10 сар 31, 2023 11:55

Хулгайчийн бааш хязгааргүйэээ. Арга нь ч нарийн ямар сайндаа л хулгайч байхав дээ

ГУТАМШИГ
ГУТАМШИГ
10 сар 31, 2023 12:11

үйлийн үрийг сайн бол сайнаар, муу бол муугаар эдлэх нь жам. Чи муу үйл үйлдсэн тул бие хаа чинь яр шарханд идүүлэхээр дүйцэх муу үйлийн үрээ эдлэхээс өөр яахсан билээдээ. хохь нь муу хулгайч бэртэгчин, з�##�ьны уут тулам

ГУТАМШИГ
ГУТАМШИГ
10 сар 31, 2023 12:13

БҮҮ БААШИЛ ИТГЭХГҮЙ БАЙНА. ХЭРЭВ ТИЙМ БОЛ ШҮҮХ ДЭЭР НҮЦГЭЛЭЭД ТЭР ЯР ШАРХАА ХАРУУЛ. ХУДЛАА БҮҮ БААШИЛ ЧИ ҮХСЭН Ч НИЙГЭМД ГАРЗГҮЙ. ЯАГААД ГЭВЭЛ АРД ТҮМЭНД НОГДОХ ХӨРӨНГӨ МӨНГӨНӨӨС ЦУСАЛЖ ХУЛГАЙ ХИЙСЭН ТУЛ

Зочин
Зочин
10 сар 31, 2023 12:27

Нүүрсчид хүчтэй бнаа, гэрчээ устгах нь тэдэнд хуруугаа хөдөлгөх төдий л ажил ш дээ !!!
Баттулгатай нь,Хүүктэй нь, юутай хүүтэй нь яриад өгөө !!!

Зочин
Зочин
10 сар 31, 2023 20:50

шун�##�ын хордлого

иргэн
иргэн
10 сар 31, 2023 23:00

Улсын, ард түмний баялгийг дураараа үрж зарах хувьдаа ашиг олох болохоороо эв эрүүл, баригдах хоригдох болохоороо бөөн өвчний үүр болчихдог сонин шүү тээ

Холбоотой мэдээ

Back to top button