Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ Японы далайн бүтээгдэхүүнд хориг тавьсан бол АНУ нэмж худалдаж авна

Япон Фүкүшимагийн реакторыг хөргөхдөө ашигласан усыг цэвэршүүлж, Номхон далай руу цутгаж эхэлсэн. Үүний дараа БНХАУ Японыг хүчтэй шүүмжилж далайн хоол импортлохоо зогсоосон билээ.

Тэгвэл БНХАУ-ын хоригийн хариуд АНУ зэвсэгт хүчнээ хангахын тулд Японоос далайн бүтээгдэхүүн авах болсон байна. АНУ-аас Японд суугаа Элчин сайд Рам Эмануэль хэлэхдээ далайн бүтээгдэхүүний хориг нь Хятадын эдийн засгийн дайны нэг хэсэг, үүнтэй тэмцэх өргөн хүрээний арга хайх хэрэгтэй гэж хэлжээ.

Японы далайн бүтээгдэхүүний хамгийн том импортлогч нь БНХАУ байсан юм. Их Долоон улс ням гарагт /2023.10.29/ Японы далайн бүтээгдэхүүнд тавьсан хоригоо авахыг уриалсан байна.

Эмануэль “Японы далайн бүтээгдэхүүний салбар болон АНУ-ын зэвсэгт хүчний хооронд урт хугацааны гэрээ хийсэн. БНХАУ-ын эдийн засгийн дарамт шахалтыг багасгах хамгийн сайн арга бол аж үйлдвэрийн тусламж юм” гэж хэлсэн юм. Тус гэрээний хүрээнд Японы далайн бүтээгдэхүүнээр дэлхий даяар байрласан Америк цэргүүд хооллох аж.

Эх сурвалж: Asahi Shimbun

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button