Нийгмийн

Нэг дороос| Өмгөөлөгч давж заалдах гомдлын хууль зүйн үндэслэлийг тайлбарлаж байна

НЭМЭЛТ: 14:30 цаг

Шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарын давж заалдсан гомдлыг хэлэлцэх шүүх хуралдаан хаалттай үргэлжилж байна. Хуралдаанд шүүгдэгчид давж заалдах гомдолдоо нэмэлт тайлбар гаргасан. Үүний дараа Б.Отгонбаатарын өмгөөлөгч Д.Дүгэржав давж заалдах гомдлынхоо хууль зүйн үндэслэлийг тайлбарлаж байна.

НЭМЭЛТ: 12.00 цаг

-Ц.Хулангийн давж заалдах гомдлыг хаалттай хэлэлцэж байна-

Шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарын давж заалдсан гомдлыг хэлэлцэх шүүх хуралдаан үргэлжилж байна.

Тус шүүх хуралдааныг прокурор Г.Цогтгэрэл, шүүгдэгч Ц.Хулан, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал, Ц.Оюунбаатар, Ж.Батхуяг, шүүгдэгч Б.Отгонбаатар, түүний өмгөөлөгч Ц.Одмаа, Д.Дүгэржав нарыг оролцуулан хаалттай хянан хэлэлцэж байна.

Ц.Хулан өнгөрсөн долоо хоногт хорих ангиас бичсэн захидалдаа "Би угаасаа суллагдана" хэмээн бичсэн билээ.

-Ц.Хулан өмгөөлөгчөө сольсны улмаас хойшилсон давж заалдах хурал өнөөдөр болно-

Гадаад улсын тагнуулын албатай хамтран ажилласан гэж буруутгагдсан яруу найрагч Ц.Хулангийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2023.11.01/ нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн байранд болно.

Өнгөрсөн сарын 25-нд товлогдсон уг хурал Ц.Хулан нь шинэ өмгөөлөгч авсантай холбоотойгоор өнөөдрийг хүртэл хойшилсон юм.

Эргэн сануулахад, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд /2023.07.25/ Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 9.6 жилийн хорих ял оноосон билээ.

Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн бол 12 жилээс 20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар нь гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон боловч төрийн зохих байгууллагад сайн дураараа даруй мэдэгдсэн, учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд туслалцаа үзүүлсэн иргэний үйлдэл нь өөр гэмт хэргийн шинжгүй бол ялаас чөлөөлнө" гэж заасан.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Та нар болиочээ хулгайч авилгач нартайгаа ял тооцоочээ мөнхэрдэнэ хулан нарыг сулла

Зочин
Зочин

Хулан тагнуул юм бол та нар Жикег барьж ирээд хориочээ мөн ч тэнэг мунхаг хүмүүс төр засаг юм да

Зочин
Зочин

Хулан яруу найрагчийг тагнуул гэж хэн ч бодохгүй, зүгээр улс төрийн золиос болсон гэж харж байна,

Зочин
Зочин

Шунал Ихэдвэл Шулам болно, Сүнсний Эрчимд бүх үг,үйлдэл,гэм нүгэл кодлогдож бүртгэгддэг шүү дээ

Zochin
Zochin

ХУЛАН яасан ч тагнуул байх учиргүйээээээ

Зочин
Зочин

Хулангаар ийм ажил хийлгэсэн хүн нь Женко шүү дээ !

Зочин
Зочин

Энэ авгай Женко лаларыг дагаж далдганаж байхдаа улсын нууц зарсан л байхгүй женко лаларыг бас хорьж шалгах хэрэгтэйштээ..

10 жил ч багадах биз
10 жил ч багадах биз

энэ балай хүүхэн шүлэг бичээд гавяат авсаныгаа их юм бодож. яс юман дээрээ олон эрчүүдтэй унтаад гавьяат болсон биздээ. залуугаасаа завхай явсан хүрээ хүүхэн. тиймээс мөнгөний төлөө тагнуул хийсэн нь үнэн байх. харваас эргүү хүүхэн гэдэг нь далай ламд бичсэн захианаас нь илт байна лээ. Үнэхээр шудрага хүн бол бусдыг гүтгэхээсээ өмнө шалгах ёстой, бас баримтаар нотлох ёстой. Яг үнэнэдээ энэ хүүхэн шударгаар хэлбэл -нийгмийн хог шааруудаас ашиг олох гэж гарч ирсэн дээд зэрэглэлийн биеэ үнэлэгч.

лодон
лодон

өөрт чинь авьяас заяагаагүй бол хулангийн буруу бишээ та өөрөө л буруутай бүү атаарх хөдөлмөрлө хичээ

Зочин
Зочин

Хулан.Отгонбаатар нарт хохирогч бгаа юмуу.яг ямар буруутай зүыл хийсэн юм болоо.

Зочин
Зочин

Хужаа нарын амны уншлага бас л Женко! Залхахгүй л юм байх даа айн!?

Зочин
Зочин

Хулан хэзээ ч эх орон ард түмэндээ муу сэтгэлээр хандахгүй байхаа сайхан яруу найрагч минь мөн ч онгодтой эмэгтэй шүү

Zocnin
Zocnin
Reply to  Зочин

Aaa medkyy Otgon baatar lam cn ih l biilegjyy lam daa ,,,,, Sodbaatar sain hootsoldoj baigaa surag garcn baisan shyy

Зочин
Зочин

Энэ бол тагнуул туршуулын хэрэг биш.харин гаднаас мөнгө аваад,өгсөн чиглэлийнх нь дагуу юм хум бичиж,нийтлүүлж,ярьж явсан талтай,өөрөөр хэлбэл мөнгөөр гадны лобби хийсэн ажил юм.уг нь бусад улсад бол энэ талын хууль бдаг.foregn agent буюу гадны төлөөний этгээдийн тухай хууль гэж.гадны лобби хийж болно,гэхдээ үүнийгээ албан ёсны зөвшөөрөл авч хийх ёстой,мөн өөрийгөө foregn agent гэж олон нийтэд байнга мэдэгдэж байх ёстой бдаг.тэгээд хийж бгаа лобби юмныхаа талаар зохих газарт нь байнга тайлан гаргаж,за тэгээд авсан мөнгөнөөсөө татвар төлж явдаг юмдаа.манайд ийм хуульгүй учраас нөгөө л тагнуул туршуул,эх орноосоо урвах г.м юм руу оруулчихаж бна даа.

Зочин
Зочин

Хулгайчуудаа хориоч нам харгалзахгүй яллана гэсэн нөгөөдүүлээс айгаад байдгийн биш биз төрийн эрх мэдэл авчихвал гэж айгаад байх шиг. Доогуур зинддаанд байгаа хэдэн эх орончид ард түмний дэмжлэгээр эрх мэдэлд хүрэх цаг ирнэ.Тэднийг залгамжлагчид мянга мянгаараа төрөн гарах бизээ

Зочин
Зочин

шуналаасаа л болсон ашиглагдсан, хөгшин намтхй аав ээж хоёр нв л хэцүү юм хулангийн хувьд мөн ч их дарвалзаж бөгс мөнгө 2- оос өар юм бодохгүй 50 гарлаашт

Холбоотой мэдээ

Back to top button