Гадаад мэдээДЭЛХИЙ
FIFA: Зөвхөн Саудын Араб л 2034 оны ДАШТ-ийг зохион байгуулах хүсэлт явуулсан

2034 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах хүсэлт хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө зөвхөн Саудын Араб явуулсан гэж FIFA мягмар гарагт /2023.10.31/ мэдээлжээ.
“FIFA” Ази, Номхон далайн орнуудаас тэмцээнийг зохион байгуулах эрхийн төлөөх өрсөлдөөнд оролцохыг урьсан. Аравдугаар сарын 4-ны өдрөөс 31 хүртэл 2034 оны ДАШТ-ийг зохион байгуулах хүсэлтэй орнууд нэрээ дэвшүүлж болох байсан юм.

Тэгтэл Австрали мягмар гарагт /2023.10.31/ нэрээ дэвшүүлэхгүй гэж мэдэгдсэн тул зөвхөн Саудын Араб л 2034 оны ДАШТ-ийг зохион байгуулах цорын ганц сонголт болж үлджээ.
Саудын хөлбөмбөгийн хорооны ерөнхийлөгч Ясер Аль Мисехал хэлэхдээ хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг авахын төлөө бүх шаардлагыг биелүүлэхэд бэлэн байна гэж хэлсэн юм.
Харин 2030 оны тэмцээнийг зохион байгуулах өрсөлдөөнд Марокко, Португал, Уругвай, Аргентин, Парагвай нэрээ дэвшүүлсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.