Гадаад мэдээДЭЛХИЙ

Хамасын халдлагын дараа Израилд галт зэвсгийн эрэлт нэмэгджээ

Хамасын халдлагын дараа Израилд галт зэвсэг авах хүсэлт гаргах нь ихэссэн гэж тус улсын Үндэсний аюулгүй байдлын яам мэдээлжээ.

Аравдугаар сарын 30-ны байдлаар тус яаманд 180,500 орчим өргөдөл шинээр авсан байна. Аравдугаар сарын 7-ноос өмнө долоо хоног бүр 850 хүсэлт хүлээн авдаг байсан бол одоо өдөрт 10 мянга гаруй хүсэлт авч байгаа аж.

Халдлага болсноос хойш галт зэвсэг эзэмших 15,508 нөхцөлт зөвшөөрөл, 9,255 ширхэг зөвшөөрөл шинээр олгожээ. Мөн буу эзэмших 5,466 хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан гэж Үндэсний аюулгүй байдлын яам мэдээлсэн байна.

Харин 2023 оны байдлаар 210,500 галт зэвсэг эзэмших эрхийн хүсэлт бүртгэгджээ. Энэ нь өмнөх хоёр жилийн хүсэлтүүдийг нийлүүлснээс их хэмжээ юм. 2022 онд 42 мянга, 2021 онд 20 мянган хүсэлт хүлээн авжээ.

Хамас бүлгийн халдлагын дараа Үндэсний аюулгүй байдлын яам Газын зурвастай ойролцоох Сдерот, Офаким, Нетивот тосгонуудын оршин суугчдын ихэнхийг галт зэвсэг эзэмшихийг зөвшөөрсөн байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button