Нийгмийн

Цагаан даваанд осол гаргасан жолоочид таван жил хорих ял оноолоо

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нэгдүгээр багийн нутаг Цагаан давааны ар уруудах хэсэгт 2020 оны долоодугаар сарын 15-ны өдөр шатахуун тээвэрлэж явсан том оврын ачааны “Донгфэнг” маркийн тээврийн хэрэгсэл онхолдон тээвэрлэж явсан шатахуун асгарч гал гарсны улмаас таван автомашин, нэг мотоцикл шатаж, гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр, дөрвөн хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, найман хүний амь нас хохирсон хэргийг шүүхээр хянан хэлэлцлээ.

 Шүүх шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дөрөвдэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож долоон  жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, долоон жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан.

Улмаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.2-т зааснаар хоёр жилийн хорих ялыг өршөөлд хамруулан, таван жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр;

 Шүүгдэгч М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн хоёр, 11.3 дугаар зүйлийн хоёр, 11.5 дугаар зүйлийн хорёдахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.1-д зааснаар эрүүгийн хэргийг өршөөлд хамруулан хэрэгсэхгүй болгов.

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын хохирлын зарим хэсгийг тээврийн хэрэгслийн эзэмшигч Т.Э компаниас гаргуулж, хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан Ш компанийг хууль буюу гэрээний дагуу хариуцагч биш гэж дүгнэсэн тул Ш компаниас нэхэмжилсэн хохирол хор уршгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж тус тус шийдвэрлэлээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-02 10:06

хогийн гитад
машиныг
ахиж
битгий
ашигла

Alla Pugacheva
Alla Pugacheva
2023-11-03 12:23
Reply to  Зочин

Mashin bol mashin erguu mongoloid

Зочин
Зочин
2023-11-02 10:07

ямар бузар шүүх
вэ
новшийн шүүгч

Зочин
Зочин
2023-11-02 10:16

Бүрэн бус техниктэй ажилд гаргасан компаний захир�##� ял авдаггүй хэрэг үү?

Alla Pugacheva
Alla Pugacheva
2023-11-03 12:24
Reply to  Зочин

Iim yum bolno gej hen medhevd

Durelz
Durelz
2023-11-03 12:25

Burn babies burn ! lolol

Зочин
Зочин
2023-11-04 10:19

Жолооч л ял аваад болоо юу,,,бүрэн бус техник явуулсан ХК бол зүгээр юм бхдаа,,,

Тэнхимийн дар га Дэмбэрэл
Тэнхимийн дар га Дэмбэрэл
2023-11-07 07:46

Маш богино хугацаанд хулхины жолоч төгсгөдөг хувийн курсуудын гайгаар ийм харамс�##�тай зүйл болж байгаа юм. Ийм хулхи жолооч бэлтгэх боломж олгосон золбин ардчиллыг устгах ёстой.

Холбоотой мэдээ

Back to top button