НИЙГЭМ

Харьд хөгөө чирж яваа ч тэр Монгол Улсын иргэн

Өмнөд Солонгост хараар ажиллаж, хэрэг түвэгт холбогдож явдаг Монголчуудын тухай дуулиан байсгээд л шуурна. “Хүний нутагт нэрээ хичээж яваасай” гэж эндээс бид халаглана. “Солонгост Монгол хүнтэйгээ л таарвал зугтдаг юм шүү” гэж нэг нэгэндээ захина. Нэг ёсондоо Монгол гэдэг нэрээ Солонгосын хэвлэлээр муучлуулахаар бид дутаагүй. Гэтэл жир нэг монгол иргэн халаас суйлаад баригдсангүй. Үндсэн Хуулийн Цэцийн дарга солонгос эмэгтэйн өгзгөнд хүрч, бэлгийн дарамт үйлдсэн гэж цоллууллаа. Нисэх буудлаас саатуулагдаж, “Согтуу байсан учир санахгүй байна” гэж мэдүүллээ. Хамгийн гол нь, “Чингис хаанаас өөр юу ч үгүй буурай оронд доромжлуулав” гэж Солонгос хүмүүс бухимдлаа.

Хэрэг цацагдсан дор ҮХЦ-ийн зөвлөлөөс, “Андуурсан байх аа, өөр монгол хүний хийсэн үйлдэл шүү” гэсэн утгатай албан мэдэгдлийг гаргаад амжсан. Харин дарга Д.Одбаяр БНСУ-ын Цагдаагийн албанд мэдүүлэг өгөхдөө тэс өөр зүйл ярьж, “Хэрэв хохирогч эмэгтэй тэгж ярьсан бол үнэн байх аа, би согтуу байсан учир санахгүй байна” хэмээснийг нь олон улсын хэвлэлүүд шүүрэв. Харьд хөгөө чирж явна, тэр.

Солонгосчууд Д.Одбаяраар дамжуулж нийт Монгол орныг доромжилж гарав. “ҮХЦ-ийн дарга нь ийм байхад энэ улсад очиж үзээд ч хэрэггүй”, “Угаасаа Монголчууд айхтар бүдүүлэг улс” гэхчлэн муучилж, хараалын үг чулуудаж, “Бид ер нь Монголчуудаас өшөө авсан ч багадах хүмүүс” гэж сошиал орчинд буцлав. Харин бид эндээс Д.Одбаярыг “Улсын нэр гутаасан” хэмээн хялайж, өөр хоорондоо өөдийн бараа үзүүлэхгүй харааж яваа, бас. Гэлээ ч тэр Монгол улсын иргэн билээ.

Төрийн түшээ хүнээс гарч боломгүй алдааг тэр үйлдсэн. Гэхдээ харьяалагдах улстай, хамгаалах төртэй, эргээд очих ээж аав, эх оронтой биш үү. Харьд хөгөө чирж, хүн амины хэрэг үйлдсэн садист Солонгосоос илүү чичлүүлж яваа тэр “манай” л хүн. Нөгөө талаар эл үйл явдал бид бүхний л толин тусгал. Ял эдэлдэг ч бай тэр нь эх орондоо байвал зүй. Өөрөөр бол, өөрийн орны иргэнээ нэн түрүүнд хамгаалдаг, чингээд өөрсдөө ч бас шийтгэж чаддаг гэдгээ манай төр харуулах хэрэгтэй.

Тэр хэчнээн буруутай ч, өөрийн улсын иргэнээ харийн хүмүүст доромжлуулж, шийтгүүлж явахтай эвлэрэхгүй байх нь зөв, бид. Харьд хөгөө чирж яваа ч Д.Одбаяр Монгол улсын л иргэн.

С.ЧИЧҮҮЛЭН

Таг

Холбоотой мэдээ

15 Сэтгэгдэл

  1. Yag unen…Emt heregten geed etseg eh n huuhdee, ah duu negnee davtan devsleh hereggui. Buruu yum hiisen…gesen ch “manai teneg” shuu dee.Hariinhantai niilj, muuhai ch gesen negnee davhar almaargui baina daa!

  2. Монгол улсыг дорожилсоных нь төлөөсөнд Монголд дураараа дургиж байгаа бүх солонгосчуудыг хөөж гарга. Бүх телевизүүд солонгос сериал гаргахаа зогсоо. Солонгос бараа зардаг дэлгүүр солонгос хоол хийдэг ресторан хоолны газруудыг хаа хоолыг нь битгий ид. Korean Air-ээр бүү үйлчлүүл хоосон нисэж ирээд хоосон буцаад нисэг.

  3. Зов санаа шуу!Гэвч уурэг хариуцлага мэддэг торийн тушээд ховордож байгаа нь хойч уедээ ямар нолоо узуулж байгааг ойлгох цаг болсон шуу!Эрх дээдлэж уурэг хариуцлага тооцохгуй болохоор буруудах байгаа бодит жишээг харуулж байна.

  4. Одбаяртай биш ард сууж байсан 42настай Батчулуун гэдэг новшийн сда л бөгсийг нь барьж базаж алгадсан гэж байна.өмнө нь Цахилгаан холбооны дарга байсан нөхөр юм байхаа.муу гөлөгөөс болж монгол улсын нэр хүнд байхгүй болж байнаа

  5. Цахилгаан холбооны даргаар ажиллаж байсан Батчулуун гэж 42той хүн онгоцны үйлчлэгчийн богино юпкэн доогуур нь салтааруу гараа оруулсан гэх юм.энэ л үнэн байх.түүнээс биш бөгсөнд хүрсний төлөө ч биш байхаа.Муу нохойн бөөсд гараа салтааруу хийчэх хүүхэн олдоогүй л юм байх да.

  6. Жирийн иргэд ийм үйлдэл гаргасан тохиолдолд нээх хүндээр тусахгүй олон хүний дунд сайн, муу янз бүрийн хүмүүс байгаа гэх байсан.
    Үндсэн хуулийн цэцийн дарга гэдэг бол хуулийн ноён оргил Монгол улсыг нүүр царай болж байгаа хүн шүү дээ.

  7. Төрийн өндөр албан тушаалтанд бүх төрлийн мэдлэг дадал олгох хичээл дугуйлан хэрэгтэй юм шиг , эсвэл тэд юм сурдаггүй хөлдүү толгойтон ч юм шиг яамаар ч юм бэ дээ.

  8. Даян дээрхийн оройгоос давааны ёроолд унав аа гэж нэгэн хошин шогын жүжгэн дээр гардаг шиг манай төрийн алба хашиж байгаа хүмүүс хэнэггүй хэнэггүй гэхэхэд арай дэндүү байна Монгол хүн нэгнийгээ ядарч явхад нь баалж дээрэлхэх дургүй л дээ гэхдээ одоо УИХ-д ч тэр, Цэцэд ч тэр, шат шатны сайд дарга нарын хэмжээнд ч тэр эх орон ард түмнийхээ нэр нүүрийг бодох цаг болсон шүү хувиа хичээгээд довоо шарлуулаад ядаж эх эцгээс өгсөн энэ биеэндээ эзэн болоод хавийн хүнийг оролдолгүй мөрөөрөө яваа ч л гэж хүсмээр байна. Энэ бүхэн хаа хамаагүй хол газар хүний газарыг царайчлан ажиллаж амьдарч байгаа Монгол хүнд тэнэг монгол үхэр монголоороо дуудуулхад хүрч байна Монгол хүн болж төрсөн нь буруу юу, харьд гараад мөрөөрөө ажил хийж амьдралаа залгуулж байгаа нь буруу юу?

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close