Нийгмийн

Хоёр дахь ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 10-нд дуусна

2023 оны хоёр дахь ЭЕШ-ын бүртгэлийн хугацаа дуусахад найм хоног үлдсэн байна.

Тодруулбал, Элсэлтийн ерөнхий шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалтын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар, орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2023 оны 10 дугаар сарын 19-ний 09:00 цагт эхэлсэн ба 2023 оны 11 дүгээр сарын 10-ны 18:00 цагт дуусна.

Бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ нэмж болох ба хасаж болохгүй. Түүнчлэн хугацаа, цагийг сунгаж, нэмэлт бүртгэл хийхгүй болно.

Иймд хугацаа дуусахаас өмнө хичээл сонголтоо хийж, төлбөрөө төлөн бүртгэлээ баталгаажуулахыг анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button