Фото сурвалжилга: "Шунхлай"-н ШТС-ыг нураасан бол "S' Outlets" хоёр давхар барилгаа чөлөөлж байна
Голын голдирлыг өөрчилж, их хэмжээний үер буух эрсдэл үүсгэсэн хэмээж үзсэнээр “Шунхлай”-н ШТС, “S’ Outlets” дэлгүүрийн барилгыг нураах шийдвэр гарсан.
Энэ жил аравдугаар сарын 17-ны өдөр албан ёсоор эхэлсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг олон нийтэд танилцуулсан юм.
“Нураах ажил өнөөдрөөс эхэллээ” хэмээн мэдээлсэн энэ үйл явдлаас долоо хоногийн дараа нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөнийг фото сурвалжилгаар үзүүлж байна.
"Шунхлай"-н шатахуун түгээх станц
ШТС-ыг бүрэн нураажээ.
НЗДТГ-аас нураах зардлыг гаргасан. Мөн шилжүүлэн барих газар олгож тохиролцоно.
"S' Outlets" дэлгүүр
Харин тус дэлгүүрийн өргөтгөл шинэ барилгыг нураах тухайд талууд эцэслэн тохиролцоогүй. Хувийн хэвшлийн зүгээс нураалгахгүй байх байр сууриа баримталж байгаа. Газар шилжүүлэх асуудлаар тохиролцоно. Харин эхний ээлжид хоёр давхар барилгыг нь нураах асуудалд санал нэгдсэнээр энэ ажил эхэлсэн юм.
Гэхдээ өнөөдрийн байдлаар жижиг хоёр давхар барилгыг нураагаагүй байна. Доторх бараагаа шилжүүлэн зөөж буй.























АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бүлийн нураах хэрэгтэй дараагийнхдаа сургамж болно