Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу
БИЛГИЙН ТООЛЛЫН 22 2023.11.04 / БЯМБА ГАРАГ
НАМРЫН АДАГ ХАР НОХОЙ САРЫН ТАВАН ШАР УЛААН БАР ӨДӨР
- Үс засуулвал: Идээ ундаа элбэг олдоно
- Наран ургах, шингэх: 07.41-17.31
- Барилдлага: Шүтэн барилдлага:
- Суудал: Мод
Аргын тооллын 11 сарын 4, Санчир гараг. Билгийн тооллын 22, Найралт эх одтой, улаан бар өдөр. Өдрийн наран 7 цаг 41 минутад мандан, 17 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.