СПОРТ

Зуун буудалт даамын ДАШТ-д нийлбэр дүнгээр Монгол улс тэргүүллээ

Зуун буудалт даамын өсвөр, залуучуудын ДАШТ Польш улсын Полице хотод болж, өнөөдөр аваргууддаа тодрууллаа. 18 орны 350 тамирчин оролцсон энэ тэмцээнд Монголын улсаас 31 тамирчин 10 насны ангилалд орж 6 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж нийлбэр дүнгээр тэргүүлжээ.

Тодруулбал, хөвгүүдийн 5-8 насанд Н.Хангай, 9-10 насанд Г.Санчир, охидын 5-8 насанд Б.Эрмүүнзаяа, 11-13 насанд Э.Даариймаа, 14-16 насанд Б.Есүй, 17-19 насанд Б.Мөнхжин нар алтан медаль хүртэж дэлхийн аваргын болзлыг хангалаа.

Мөн хөвгүүдийн 5-8 насанд М.Дөлхүс, охидын 5-8 насанд Б.Энхмаа, 17-19 насанд Б.Мишээл нар мөнгөн медаль хүртсэн бол охидын 09-10 насанд Э.Номунзаяа, хөвгүүдийн 11-13 насанд Т.Энхсүлд, 14-16 насанд А.Дашчирэв нар хүрэл медаль хүртжээ.

Т.НАНДИН-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button