ЭРҮҮЛ МЭНД

“Nongshim” бэлэн хоол хорт хавдар үүсгэгч бодис агуулсан уу

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас “Nongshim” бэлэн хоолыг худалдаалахыг зогсоох арга хэмжээ авч эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлж буй. Учир нь тус брендийн зургаан төрлийн бэлэн гоймонгийн амтлагчид бенкоприн буюу уушиг, давсаг, арьсны хорт хавдар үүсгэгч бодис агуулсан байгааг олж тогтоосон гэх.

Харин уг мэдээллийг Нонгшим брендийн зүгээс ор үндэсгүй мэдээлэл гэж няцааж байна. Тодруулбал тэд хэлэхдээ:

Уг нийтлэл нь анх 2012 онд нийтлэгдэж байсан худал мэдээлэл бөгөөд мэдээллийг үг үсгийг өөрчлөлгүйгээр цахим орчинд дахин нийтэлсэн байгаа юм. Энэхүү мэдээлэлд дурдагдаж буй “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар”-ийн вэб сайтад ямар ч мэдээлэл байхгүй байгааг та бүхэн нягталж үзнэ бизээ. / www.afccp.gov.mn /

Энэхүү мэдээллийг дахин олон нийтийн сүлжээгээр санаатай цацаж байгаа үйлдлийг Нонгшим брэндийн нэр хүндийг санаатайгаар унагаах, өөрийн цахим хуудсын нэр хүндийг өсгөх зорилготой хийгдэж байгаа тул хэрэглэгч, харилцагч та бүхэнд энэхүү худал мэдээлэлд автахгүй байхыг уриалж байна.

Бид энэхүү хуурамч мэдээллийг тарааж буй хувь хүн, хуулийн этгээдүүдийг хууль ёсны дагуу зохих байгууллагад шалгуулахаар хандан ажиллаж байгаа болно.

Цахим сүлжээнд дахь эх сурвалжгүй хуурамч мэдээллээс хол байхыг анхааруулж байна‼” гэжээ.

Т.САНТ

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close