
Өчигдөр /2023.11.04/ оройн нөхцөл байдлын улмаас хаагдаад байсан Гүнтийн давааны замын хөдөлгөөнийг нээжээ. Чингэлтэй дүүргийн Онцгой комисс, Тохижилт үйлчилгээний компаниуд зам даваа, гүвээнд орсон цас мөсний цэвэрлэгээг хийж, давс, бодис цацсанаар нээсэн байна.
Мөн зуслангийн бүсийн Ойн жим Шадивлан чиглэлийн авто замын цасыг ковшоор хусаж, давс, бодис цацсаны дараа цас хайлж, авто замын зорчих хэсэг гарчээ.
Харин Хөшигийн хөндий чиглэлийн замыг өнөөдөр хааж цас цэвэрлэх ажлыг эхлүүлсэн аж. Замын цасыг түрж гаргасны дараа давс цацах юм.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.