Сурвалжилга: Нураагаад оронд нь хэрхэх талаар санал авч буй Урт цагааныг 29 ААН хувьчлахаар шүүхдэж байна

Хотын дарга өнгөрсөн баасан гарагт Урт цагааны үүдэнд мэдээлэл хийсэн.
Гол агуулгыг нь товчилбол, Урт цагааныхан 2020 оноос хойш түрээсийн төлбөрөө төлөөгүй, хууль бусаар алт хайлуулж химийн бодис ашигладаг зөрчил илэрч байгаа. Түрээслэгчдэд аравдугаар сарын 10-ны дотор барилгыг чөлөөлж өгөх мэдэгдлийг хүргүүлсэн ч өнөөг хүртэл суллаагүй байна. Тиймээс албадан буулгах хүсэлтийг холбогдох газар хүргүүлнэ. Улмаар энэ газар цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихыг нийслэлийн иргэдээс санал авч шийднэ гэсэн.

Х.Нямбаатар даргын мэдээллээс харахад Урт цагааныг буулгах нь тодорхой болчихсон, харин буурин дээр юу бүтээхийг иргэд шийдээд үйл явц үргэлжлэхээр харагдаж байна.
Бодит байдал дээр уг байшинг тойрсон асуудал хэрхэж байгааг тодрууллаа. Биднийг очиход түрээслэгчид бухимдуу, мэдээлэл өгөхөөс татгалзаж байв.
Нийтлэгээрээ нэг дарга гарч ирээд буулгана, нураана тараана гэчихдэг. 10-50 жил үйлчлүүлсэн ард түмэн энэ сургаар нураачхаж гэж ойлгоод бид жилээс жилд үйлчлүүлэгчээ алдаж байна гэцгээв.
-2000 онд 30 ААН нэг тэрбум төгрөгөөр засварлаж, зарцуулсан хөрөнгөө баталгаажуулсан-
“Урт цагаан хөгжлийн холбоо” ТББ-ын тэргүүн Б.Пүрэвсүрэн “1962 онд хоршоологчдын хөрөнгөөр энэ барилга баригдсан. 2000 он хүртэл Нийтийн ахуйн үйлчилгээний харьяа байж байгаад Улаанбаатар хотын захирагчийн шийдвэрээр тендер шалгаруулж, 30 ААН өөрсдийн хөрөнгөөр буюу тэрбум гаруй төгрөгөөр засаж, шинэчилсэн.
Ингэхдээ тухайн компаниуд уг барилгад зарцуулсан хөрөнгөө баталгаажуулсан гэрчилгээ авсан байдаг. 2007 онд хотын дарга Урт цагааны барилга байгууламжийг хувьчил гэсэн шийдвэр гаргасан нь одоо ч хүчин төгөлдөр. Эзэнгүйдэж байсан барилгыг ААН-үүд зохион байгуулалтад орж сэргээн өөд нь татаж байх хооронд Нийслэлийн өмчийн харилцааны газар нийслэлийн өмч гээд бүртгэчихсэн түүхтэй.
2020 онд хотын дарга ус, цахилгаан, дулааныг хязгаарласан. Бид энэ асуудлаар нь шүүхэд хандаад шийдвэрийг нь түдгэлзүүлсэн. Одоо бол хөрөнгө оруулж, үүнийгээ баталгаажуулсан ААН-үүд Урт цагааны барилгаа хувьчилж авах асуудлаар захиргааны хэргийн шүүх дээр маргаан үүсээд явж байгаа.

Хувьчлалын асуудлаа шийдүүлчихвэл барилга байшингаа засаад хэвийн үйл ажиллагаагаа явуулмаар байна. Эдгээр ААН оруулсан хөрөнгөө гаргаж авч чадаагүй өдий хүрсэн. Бид нарт хувьчлаад өгчих, шаардлагад нь хүртэл сайжруулъя гэхээр өгдөггүй. Тэгж явсаар өнгө үзэмжийг муудаад ирэхээр нураана гээд зарлачихдаг. Хэн нэгэн дарга гарч ирээд бужигнуулаад, дарамтлаад хэчнээн жилийг өнгөрөөлөө. Урт цагааны барилга хотын А бүс дэх хамгийн сүүлийн барилга. Суурь нь чулуун бетон учраас газар хөдлөлтөд маш тэсвэртэй. Энэ газрыг нь ашиглах сонирхол үе үеийн дарга нарт байдгийн нэг илрэл нь өнөөдрийн үйл явдал” гэв.
2011-2019 оны хооронд мэргэжлийн байгууллагууд уг барилга нь холбогдох хууль тогтоомж, стандарт, норм дүрмийг зөрчсөн нь болзошгүй, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол гарсан үед иргэдийн амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд ихээхэн хэмжээний хохирол учирч болох эрсдэлтэй гэж найман удаагийн дүгнэлт гарсан байдаг.
Гэвч хөрөнгө оруулалт хийсэн хуулийн этгээдүүдийн нэхэмжлэлтэй шүүх хурал удаа дараа хойшилсоор анхан шатны шүүх хурал өнөө хэр болоогүй байгаа юм.
-Урт цагаан 12 корпус, 29 хөрөнгө оруулагч, 300 түрээслэгчтэй-
Урт цагаан байшин 12 корпустай. Корпус тус бүрд дээрх компаниуд хуваагдан орж засварласан. Энэ цагаас хойш тухайн хэсгээ 1-3 ААН “өмчилж” түрээсийн үйлчилгээ эрхэлж буй. Энд 300 гаруй иргэд 10-40 жил ажиллаж, ахуйн үйлчилгээ үзүүлдэг. Корпус бүр нь доод давхартаа гуталчин, дархан, дээд давхартаа үсчин, оёдолчин, цаг засвар гэх мэтээр нэг дороос бүх үйлчилгээг үзүүлэхээр зохион байгуулсан.
Түрээслэгчид тухайн хэсгийнхээ эзэнд түрээсээ төлөх зарчмаар ажилладаг юм байна. 2020 онд С.Амарсайхан даргын шийдвэрээр ус, цахилгаан, дулааныг нь хязгаарласан ч хоёр жилийн дараа шүүхийн шийдвэрээр дулаан, цахилгаанаа буцааж авсан.
Харин өнөөг хүртэл усгүй. Борооны ус тосож 00-доо хийдэг, гэрээсээ канистраар ус зөөж хэрэглэдэг хотын төвийн байшин манайхаас өөр хаана ч байхгүй гэж түрээслэгчид ярьж байлаа.
Мөн томчууд, дарга нар наашаа шагайхгүй нь тодорхой. Тэд баян чинээлэг амьдралтай учраас хуучин муу зүйлээ засч, тордуулж хэрэглэнэ гэсэн ойлголт байхгүй. Тийм учраас Урт цагаан эгэл ард иргэдийн хувьд ямар эрэлт хэрэгцээтэй газар болохыг төсөөлөхгүй л дээ гэв.
Түрээслэгчид өдөрт 20-50 мянган төгрөгийн орлого олдог бөгөөд зуны улиралд үйлчлүүлэгчид ховордож, орлогогүй буух өдөр олон байдаг гэж ярьж байна. Харин ААН-ийн төлөөлөл Нийслэлийн өмчийн газар руу түрээсээ хугацаанд нь төлсөөр ирсэн. Ус, цахилгаан, дулаан таслуулсан 2-3 жил бид нар ажиллаагүй. Ажиллаагүй учраас түрээс төлөөгүй гэж тайлбарлалаа.
-Түрээслэгчид: Урт цагааныг нураавал нийтийн ахуйн үйлчилгээ бүр мөсөн устана-
Бид түрээслэгчдийн байр суурийг асуулаа.
Түрээслэгч: Урт цагаанд тулгамдаад байгаа асуудал бол бидний ажлын байрыг булаах гэж байна. Олон жил амьдралаа залгуулсан газраасаа өвлийн хүйтэнд, шүүхийн шатанд явж байгаа маргаантай цаг үед хөөгдөнө гэдэг байж боломгүй асуудал.
Бидэнд аравдугаар сарын 10-нд ямар ч албан мэдэгдэл ирээгүй. Урт цагаан нурснаар нийтийн ахуйн үйлчилгээ бүрэн устана. Ер нь тодорхой давтамжтайгаар буулгана, нураана гэж зарласаар байгаад үйлчлүүлэгчгүй болсон. Би эндээс өдөрт 20-50 мянган төгрөг олоод таван ам бүл тэжээдэг.

Түрээслэгч: 22 жил энд гутал засаж байна. Урт цагааныг буулгана гэж ярихдаа өчнөөн жил амьдралаа залгуулсан хүмүүсийг бодсонгүй дээ. Ерөөсөө энд чинь нийтийн ахуйн үйлчилгээний үе үеийн ажилтнууд, тэдний үе залгамжилсан мэргэжлийн хүмүүс бүхий л төрлийн үйлчилгээг 5-25 мянган төгрөгөөр үзүүлдэг. Буулгаад хаячихвал бид нараас гадна ард түмэн хохирно. Урт цагаан шиг хямдхан засаж, янзалдаг, нэг дороос бүх үйлчилгээг үзүүлдэг газар Монголд өөр хаана ч байхгүй.

Түрээслэгч: Хамгийн гол онцлог нь бүх үйлчилгээ нэг дороо байхгүй. Бөгж хийлгэлээ гэхэд шаардлагатай хэрэгсэл нь хажуу лангуунд байж байдаг. Нөгөө талаас бид нар эндээс гарахад өөр юм хийж чадахгүй шүү дээ. 40 жил оёдол хийгээд сууж байгаа хүн байна. Миний аав энд дархан байсан. Би ажлыг нь өвлөөд арваад жил ажиллаж байна. Урт цагааны дархны газрууд химийн хортой бодис ашигладаггүй. Давсны хүчлээр алт, лимоны хүчлээр мөнгөн эдлэл өнгөлдөг. Пунса гэж юмаар хайлуулдаг, ямар ч хор хөнөөлгүй, хэдэн зуун жилээр ашигласан зүйлс.

Түрээслэгч: Ахуйн үйлчилгээний гол утга учир нэг дор байх шүү дээ. Нэг цонхны үйлчилгээ гэдэг шиг байж байвал ард иргэдэд хэрэгтэй. 1964 оноос нийтийн ахуйн үйлчилгээний бүх төрөл энд төвлөрсөн. Үйлчлүүлэгч орж ирээд үс гэзгээ засуулаад, тэр хоорондоо гутал, цүнх, дээл хувцас, цаг, бүр нүднээ шилээ хүртэл засаж янзлуулчихна. Энэ бүхнийг тараагаад нураагаад хаячихвал түгжрэл улам л нэмэгдэнэ. Тэгэхээр төр нураасан ч энэ үйлчилгээг нэг дороос үзүүлж байгааг хэвээр нь үлдээхээр зохицуулалт хийх хэрэгтэй.

Түрээслэгч: Би энд 20 жил ажиллаж байна. Дарга нарын эрх ашгийг бодвол гараад л явна. Хамгийн гол нь иргэд цаг гаргаад зориод ирдэг. Бид нар өнөөдөр гэрээсээ усаа зөөгөөд л ажлаа хийж байна. Мотор тавиад ажиллаж байсан үе ч бий. Өөрсдийгөө ч бодсон, ард иргэдээ ч бодсон хөөсний зоргоор гараад явмааргүй байна.
Түрээслэгч: Би энд 40 жил ажиллаж байна. Уранхай, цоорхой, эвдэрсэн, муудсан бүх л юмаа бариад ард түмэн ирдэг. Бид ард иргэдийнхээ хэтэвчинд таарсан хямд үнээр үйлчилгээ үзүүлдэг. Нэг өмдийг 5000, нэг гутлын өсгийг 12 мянгаар янзална. Нийтийн ахуйн үйлчилгээний үнэ маш хямдхан, бид нар ийм л ажил хийдэг хүмүүс. Энд цэцэрлэгт хүрээлэн бариад яах вэ дээ. Аялал жуулчлалын гудамж гээд л хийсэн. Тэр ямар үр ашиг өгсөн юм. Нураана гэдэг шийдэл биш. Талбайн хажуу талын галерейг нураахгүйгээр хэчнээн гоё болгосон билээ. Биднийг хүүхэд байхад бүх суманд артель гэж байсан. Одоо Урт цагаанаас өөр ахуйн үйлчилгээ үзүүлж байгаа газар хаана ч байхгүй.

-Урт цагааныхан шүүхэд хандах ч, төртэй тохиролцохоос татгалзахгүй-
“Урт цагаан хөгжлийн холбоо”-ны хуульч “2000 онд Урт цагаанд хөрөнгө оруулсан компаниуд нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж хувьчлах асуудал тавьсан. 2007 онд хувьчлах тухай НИТХ-ын тогтоол гарч, 2008 онд Төрийн өмчийн хороо хувьчлах жагсаалтад оруулсан байдаг. Өнөөдөр шүүхээс Урт цагаантай холбоотой ямар ч эцсийн шийдвэр гараагүй байна.
Үнэхээр албажсан шүүхийн тогтоол шийдвэр байгаа бол бид танилцах хэрэгтэй байна. Шүүхэд асуудал шийдэгдээгүй байхад нөлөө бүхий албан тушаалтан мэдээлэл хийж байгаа хуулиараа бол зөрчилд тооцогдоно. Тийм учраас бид шүүхэд нөлөөлөх гэсэн хэлбэр мөн үү, биш үү гэдэг асуудлаар шүүхэд хандана. Шүүгчдээ шүүхийн шийдвэрт нөлөөлөх үйл ажиллагаа явуулаад байгаа учир таслан зогсоох арга хэмжээ авч өгөөч гэдэг хүсэлт гаргана” гэж хэллээ.
Мөн хөрөнгө оруулсан гэх компанийн төлөөллүүдийн байр суурийг нэгтгэн хүргэхэд “Хувьчлаад өгчих тэгээд шаардлага тавь. Засаж сайжруулж, өнгө үзэмжтэй болгоход нэгдээд анхаарна. Буулгах байсан ч хувьчилж өгөөд төр, хувийн хэвшлийн түншлэлээр ажиллая. Бүтээн байгуулалт хийе гэвэл тодорхой хэсэгт нь өнөөгийн энэ нийтийн ахуйн үйлчилгээгээ байршуулаад ажиллая” хэмээсэн юм.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бодит байдлын огт бичээгүй байна нураа хүн байхад хэцүү газар шүү
Nuraagaad shn tsetserlegt hureelen barih heregtei...noting tovd. tugjirel ch baga bolno ...huuchin. Bair nurval. naaduul chini. Jorlond . bgaagui gene sh uuu....uaraltai arga hemjee av..
шууд нураа цэцэрлэгт хүрээлэн барьсан нь дээрээ
Нураагаад цэцэрлэгт хүрээлэн барьаа
цэцэрлэгт хүрээлэн барьсан нь хамаагүй дээр шүү
Дотор нь үйл ажиллагаа явуулж байгаа бөөн наймаа эрхлэгчид ААн-үүдийн асуудлыг хэрхэн харж байгаан бол
Nogoon baiguulamj bariyaa, 23 surguuliin urd taliin talbai n adil,Xotoor duuren Ondor baishin bn,tureeslegchidiig tiishin oruulaa.
Заваарсан юм болно доо
Юун хувьчлах вэ? Монголын хувьчл�##� олигтой юу ч авчраагүй. Төр өмчөө мэдээд шууд буулгаж цэвэрлээд сайхан цэцэрлэгт хүрээлэн байгуулъя.
Урт цагааны хувьчл�##� маш будлиантай луйвар болсон. Тэр үеийн хотын дарга нар хуваагаад авцгаасан.Зүүн хэсгийгбүхлээр нь Жавзмаа агсан авсан. Одоо хүүхдүүд нь байгаа.
Нураагаад цэцэрлэгт хүрээлэн барьчихб�##� үнэхээр гоё байна.
Араар нь тойроод хараарай.нурж байгаа .мөн хөрс нь их бохир.тэнд байгаа бүх үйлчилгээ хаа сайгүй л байж байдаг үйлчилгээ.үнэгүй сууж бгаа хүмүүс .мөн �##�тны чёнжүүд ихтэй.мэр сэр хятад хүмүүс газарт нь шунаад байгаа юм аа
Нурах аюултай барилга буулгасан дээр, харин ахуйн үйлчилгээний нэгдсэн төв бидэнд хэрэгтэй.
Нураагаад оронд олигтой юм бариулчих аа. төлбөрөө нэхэмжлээд ав2. гол нь хэл үг хийлгүй оронд гоё цэцэрлэгт хүрээлэнтэй болцгооё оо тэгэх үү
Х�##�тайсан аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулсан гэж худ�##� з�##�ьдаад хохиролын мөнгө авах санаатай. Давхар түрээслэж олон жил бясаа шиг явсан. Одоо зүгээр л �######�ах хэрэгтэй. Б�##�дуушнийх хөрөнгө оруулах вэ. Хөрөнгөө өсгөсөн нь л үнэн
Сайхан цэцэрлэгт хурээлэн болговол тун зохимжтой, хумууст хэрэгтэй болно
12 хөрөнгө оруулагч гэчжээ хуцдийнбээ бушуу нураа
Урт цагаан орох хүмүүс хөдөлгөөнд оролцож байгаа хүний нэлээд хувийг эзэлнэ.Гар утасны ТДИ болон Урт цагааныг хотын төвөөс гаргачихв�##� ача�##��##� тодорхой хэмжээгээр буурна. Хотын төв рүү мөнгөөр зорчдог болбол наад урт цагаан чинь аяндаа дампуурна.
Тэнд ямар ч олигтой үйлчилгээ байхгүй. Хэдэн архаг шулаачид шигдчихээд гарч өгөхгүй, тэгээд бас түрээс төлөхгүй суугаад байгаа шүү дээ. Хотын төвд түмний нүдэн дээр ийм з�##�хаг заваан б�##�гас байлгаад байх хэрэг огт байхгүй үтэр түргэн нураагаад цэвэр цэмцгэр цэцэрлэг байгуулах нь түмэн зөв.
Tor omchoo medeed hurdan nuraaj toriin tomor nudraga heregtei vun hubichlah be tsetserlegt hvreelen baiguul
Даварцсан х�##�туурчдыг хөөж гаргаад нураах хэрэгтэй.Урт цагаан дотор олигтой юм хийдэг ААН, иргэн нэг ч байхгүй
Урт цагааныг нураагаад цэцэрлэг болго. Бадамжунай өөрийн хөрөнгө мэт ашиглаж орлого олдог байсан. Жунай шоронд явж байгаа тул нураагаад цэцрлэг болгосон дээр.
Арай хитэрнээ улс юмаа мэднэ шүү. Наймаачид зүгээр битгий хуцаа та нар яахаараа хувьчлах гэж хятадуудтай нийлсэн зольбингууд �######�цгаа хотын даргаа сайхан цэцэрлэгт хүрээлэн байгуул нийслэлийн иргэдэд зуга�##�ах амрах цэцэрлэгт хүрээлэн хамгийн чух�##� тийм болохоор төр захиргаа нийслэл өөрөө мэд наймаачидын шун�##� хязгааргүй шүү
Нураа нурахгүй бол наадуул чинь нэг өдөр дарагдаж үхээд бас л төр арга хэмжээ аваагүй гээд л хүний амь нэхнэ наад м�##�нуудаа амьд дээр нь хөөж гаргаад нураагаад оронд нь хүнд хэрэгтэй зүйл барь
Tvvhee ustgaj gazart shunaj bsn hvmvvs ih de amarsaihan ene ter gd olon hvn shunaj bsn da