ЭДИЙН ЗАСАГ

Монголд метан олборлох “Jade gas” шинээр 11 сая ав.доллар татлаа

Монголд метан хийн төсөл дээр ажиллаж буй “Jade Gas” компани, гол хөрөнгө оруулагчдын нэг “UB Metan”-тай тохиролцсоноор 11 сая ав.доллар босгосон байна.

Харин энэ санхүүжилтээ үндсэн төсөл болох “Баруун наран” төслөө хурдасгах болон Тавантолгой орчимд хийж буй шинэ өрөмдлөгийн хөтөлбөртөө зарцуулах аж.

“Jade Gas” компанийн Гүйцэтгэх захирал Деннис Мортон хэлэхдээ “Энэ хөрөнгө оруулалт манай компанид үзүүлэх итгэл дүүрэн байгааг илтгэж байна. Цаашид бид хамтын ажиллагаагаа илүү тэлж, Монгол Улсын эрчим хүчний хэрэгцээний өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангана” гэсэн байна.

Энэ санхүүжилтийг татсаны дараа “Jade Gas”-ын хувьцааны үнэ өсжээ.

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй эл компани Тавантолгой ордод анх удаа метан хий хайх зорилгоор өрөмдлөг хийхээр болсон нь энэ юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-06 23:46

Mongold ajildag uurhaig mongold l hubitsaag zardag bolgo nen sariu huulia garga

Холбоотой мэдээ

Back to top button