Г.Гантулга цэнхэр бүсний 94 кг жинд дэлхийн аварга боллоо

Арваннэгдүгээр сарын 1-10-ны өдрүүдэд АНЭУ-ын нийслэл Абу Даби хотноо зохиогдож буй Жюү Жицүгийн бүсний ангилалтай дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаас 70 гаруй тамирчид оролцож байна.

Өсвөр үе, насанд хүрэгчид, мастерс ангилалд хүч сорьж буй Монгол улсын тамирчид эхний таван өдрийн байдлаар нэг алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл медаль хүртээд байна.
Тодруулбал, О.Номин-Эрдэнэ 57кг жинд ногоон бүсний ангилалд мөнгөн медаль, П.Эрдэнэбулган 48 кг жинд ногоон бүсний ангилалд мөнгөн медаль, Б.Бат-Эрдэнэ 72 кг жинд шар бүсний ангилалд мөнгөн медаль, С.Нандинжаргал 60 кг жинд саарал бүсний ангилалд мөнгөн медаль, Б.Түвшинбуян 56 кг жинд саарал бүсний ангилалд хүрэл медаль, Ч.Тэмүүжин 78 кг жинд шар бүсний ангилалд хүрэл медаль, Д.Мөнхбилэг 60кг жинд шар бүсний ангилалд хүрэл медаль, Г.Гантулга цэнхэр бүсний -94кг жинд ОХУ-ын тамирчныг ялж Дэлхийн аваргын болзлыг хангажээ.
Т. НАНДИН-ЭРДЭНЭ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.