УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ХЗДХ-ийн сайдад баримт багадав уу, шалтаг олдов уу

УИХ-ын гишүүн Г.Ганболд, ХЗДХ-ийн сайд асан Х.Нямбаатар нарын явуулж чадаагүй сонсголыг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр залгамжилсан. Энэ сард нүүрсний сонсголд онцгой анхаарна гэдгээ хэлсэн байдаг. Улмаар нүүрсний сонсгол зохион байгуулах түр хороогоо /2023.10.31/-нд хаалттай хуралдуулж, шинжээч томилох, хэлэлцэх асуудлын цар хүрээний талаар хэлэлцсэн билээ.

Онцгой анхаарах сар нь эхлээд долоо хоног өнгөрчихлөө. Энэ сард багтахгүй бол ирэх сард эл хэргийн бужигнаан жилийн ойтойгоо золгоно. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг цагдан хоригдоод жил болох гэж байна. Гэм буруутай эсэхийг нь өдгөө ч шүүж чадаагүй сууцгаана.

Иймд ХЗДХ-ийн сайд нэг хөзөр дэлгэжээ. Тодруулбал, нүүрсний хулгайн баримт сэлтийг иргэдээс цуглуулах сайт ажиллуулж эхэлжээ.

Энэ тухай өөрийн цахим хуудаснаа “Та “Нүүрсний хулгай”-н талаар өөрийн мэдэх мэдээ, мэдээлэл, баримт сэлтийг sonsgol.mn хаягаар ирүүлж УИХ-ын хянан шалгах Түр хороотой хамтарч ажиллахыг хүсье. Таны ирүүлсэн мэдээллийг бид хянан шалгаж, үндэслэлтэй тохиолдолд нотлох баримтаар бэхжүүлж Түр хорооны сонсголд оруулах боломжтой. sonsgol.mn нь дэд бүтцийн хувьд “төөрдөг байшин” хэлбэрээр хийгдсэн, халдлагаас бүрэн хамгаалагдсан бөгөөд мэдээлэгчийн эх сурвалжийг заавал шаардахгүй” хэмээсэн байна.

Түүнд үнэхээр баримт багадав уу, шалтаг олдов уу. Ямартай ч иргэд хоёр талын байр суурийг илэрхийлж эхэлжээ. Нэгт, жилийн дотор цугларсан баримт багадаагүй. ХЗДХ-ийн сайдад ч олдохгүй гэх зовлонгүй. Асуудал шүүх рүү шилжихээс өмнө баримтуудыг гартаа төвлөрүүлж, зохицуулах арга хэрэглэх гэж байна гэх хардлага. Хоёрт, ХЗДХ иргэдтэйгээ хамтарч шударга үнэнийг олж эхлэх нь гэх сайшаал.

Аль нь ч бай, нүүрсний хэргийн дүйвээнээр хэнийг ч шийтгэж, учрыг нь олж сонсголоо хийж чадаагүй байтал нэг жил болох гэж байгаа нь л үнэн юм даа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 7, 2023 08:59

ЕР НЬ АЛЬ Ч АСУУДАЛ ДЭЭР АРД ИРГЭДИЙН МЭДЭЭЛЛИЙГ АВДАГ ЖУРАМТАЙ БОЛБОЛ ОЛОН ДАЛД ЗҮЙЛИЙГ ИЛРҮҮЛЭХ СЭРГИЙЛЭХ БОЛОМЖТОЙ.ЭНЭ ИХ ЗӨВ ЭХЛЭЛ ШҮҮ¡¡!!!!

Зоч
Зоч
11 сар 7, 2023 10:03

Нүүрсчид хүчтэй бнаа ! ХЗДХ-ийн Сайдыг ажлаас нь өөрчлүүлж чадаж бна, гэвч шударга ёсыг хясан боог дуулж чадахгүй ээ, дахиад бас зоригтой дайчин хуульч сайдаар тавигдсан ! Амжилт хүсье, ард түмэн таныг дэмжинээ !

Зочин
Зочин
11 сар 7, 2023 11:54

МАН ын топ хулгайчдын оролцоогүй хулгай луйвар гэж �##�га. Топууд байхад жүжиг болоод өнгөрөх байлгүй

Зочиншал тэнэг
Зочиншал тэнэг
11 сар 7, 2023 12:29

Хн нь хэнтэй яаж илэж байсныг ард түмэн мэдэх нь зөв

ЗочинATG
ЗочинATG
11 сар 7, 2023 15:20

ug nibdotorhoi tom tom baishin sav ih hemjeenii mungu ene ter ni il bgaa shvv odoo urd zvgiin hurgan darga nar bas erdenetiin hulgaich abilgach dargantsaruudiig bariad horihod l bvgd dotorhoi bolnoo

Холбоотой мэдээ

Back to top button