Дайн эхлээд сар өнгөрч амь үрэгдсэн палестинчуудын тоо 10 мянга давжээ

Газын зурваст Израил-Хамасын дайн эхлээд нэг сарын хугацаа өнгөрлөө. Мөргөлдөөний улмаас Газын зурваст 10 мянган палестин иргэн амь үрэгдсэн гэж Палестины Эрүүл мэндийн яам мэдээлжээ.
Аравдугаар сарын 7-ны өдөр Хамас бүлэг Израилын хилийг давж, гэнэтийн дайралт хийн 1,400 гаруй хүний амь насыг авч, 240 орчим хүнийг барьцаалсан. Үүний дараа Израил Хамасыг газрын хөрснөөс арчиж хаяхаа амлан дайн зарласан юм.

Палестины Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ашрав Аль Кудра мэдээлэл хийхдээ 4,104 хүүхдүүд, 2,641 эмэгтэйчүүд, 611 өндөр настай хүмүүс Израилын агаарын цохилтын улмаас амь үрэгдсэн гэжээ. Мөн 25,408 хүн бэртэж гэмтсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Газын зурвас дахь дүрвэгсдийн хамгийн том орогнох газар луу агаарын цохилт өгсөн явдлыг НҮБ дайны гэмт хэрэг байх магадлалтай гэж мэдэгдсэн юм.
Израилын арми мэдэгдэхдээ Газын зурваст Хамасын гишүүдийг л онилж байгаа гэсэн. Гэхдээ Израил Хамас энгийн иргэдийг “амьд хаалт бамбай” болгож ашиглаж байна хэмээсэн бөгөөд үүнийг АНУ-ын албан тушаалтнууд ч гэсэн хэлж байгаа аж.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хамас бүлэг Путлерийн явуулагаар израйльруу довт лож, дайн өдөөгөөд п�##�естины ард түмэнд гай зовлон, лай ланчиг чирж авчирч бөйх юм даа. Хөсрий Путин л хамаг хэррийн эзэн шүү дэа !
Хүний Газар нутгийг эзлэн түрэмгийлсэн жүүдүүдэд Арабууд хариу барина. Арабууд бол бядан шиг хоосон хуцдаг улс биш