Гадаад мэдээДЭЛХИЙ

ДЭМБ: Газад зарим эмч нар мэдээ алдуулгагүй мэс засал хийж байна

ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч Кристиан Линдмейер мягмар гарагт /2023.11.07/ хэвлэлийн бага хурал хийхдээ Газын зурваст зарим эмч нар мэдээ алдуулгагүй мэс ажилбар хийж байна гэжээ.

Тэрбээр Швейцар улсын Женев хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Газа дахь энгийн иргэдийн туулж буй зовлонг зөвтгөх юу ч байхгүй. Тэдэнд амьд үлдэхийн тулд ундны ус, түлш, хоол болон эрүүл мэндийн үйлчилгээ аюулгүй нөхцөл авах шаардлагатай байна” хэмээсэн юм.

Линдмейер өдөрт тусламж ачсан 500 орчим ачааны машин хилээр оруулан, тусламжийн хэрэгсэл эмүүдийг эмнэлэгт хүртэл саадгүй, аюулгүй найдвартай тээвэрлэхийг уриалсан байна.

Мөн Газын зурваст 16 эрүүл мэдийн ажилчин ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн гэж мэдээлжээ. Линдмейер эрүүл мэндийн ажилчид руу ямар нэгэн аргаар халдах нь олон улсын хүмүүнлэгийн хуулиар хориглодог гэдгийг сануулсан юм.

Олон улсын Улаан загалмай нийгэмлэг (ICRC) мягмар гарагт /2023.11.07/ эмнэлгийн нэн шаардлагатай хэрэгсэл, тусламж ачиж явсан тэдний хоёр машин агаарын цохилтод өртсөн гэж мэдээлжээ. Машинуудыг жолоодоч явсан хүмүүс хөнгөн зэргийн бэртэл авсан байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button