Гадаад мэдээДЭЛХИЙ

Украины зэвсэгт хүчний командлагчийн туслах гар бөмбөг санамсаргүй тэслэн нас баржээ

Украины зэвсэгт хүчний командлагч, генерал Валерий Залужныйн ойрын туслах гар бөмбөг санамсаргүй тэсэлсний улмаас нас барсан байна. 39 настай хошууч Хеннадий Частяков гэртээ орж ирээд төрсөн өдрөөрөө авсан бэлгүүдээ хүүтэйгээ хамт задалж үзсэн аж.

Тэгэх үед бэлэгт авсан бөмбөгөө санамсаргүй дэлбэлсний улмаас Частяков нас барж 13 настай хүү нь хүнд бэртжээ. Украины дотоод хэргийн сайд Игор Клыменко хэлэхдээ, хүү гранатын бөгжийг эргүүлж эхлэхэд Частяков бөмбөгийг авахаар оролдсон байна.

Гар бөмбөгийг авах үедээ санамсаргүй бөгжийг нь татсан тул бөмбөг дэлбэрчээ. Осол гарсны дараа түүний гэрийг шалгаж үзэхэд өөр таван ширхэг гранат олдсон байна. Клыменко тэдгээр бөмбөгийг түүнтэй хамтран ажилладаг хүмүүс бэлэглэсэн гэж мэдээлжээ.

Генерал Залужный мэдэгдэл хийхдээ өөрт нь болон Украины зэвсэгт хүчинд нөхөж баршгүй гарз хохирол учирлаа хэмээжээ. Тэрбээр Частяковыг дайн эхэлснээс хойш найдвартай түнш байсан гэж хэлсэн юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button