"Өргөө" кинотеатр татвараа төлүүлж, м.кв-ыг ₮8 мянгаар түрээсэлсээр IT салбар бойжих ёстой МТҮП-ийг ₮15 тэрбумаар хохироожээ

Мэдээллийн технологийн үндэсний парк бол IT салбарт гарааны компаниуд бойжих, инновац нутагшуулах гол агуулга бүхий байгууллага. Одоо "Өргөө-2" кинотеатр байрлаж буй талбайд нь хуучин технологийн чиглэлээрх үзэсгэлэн, яармаг дэлгэгддэг байсныг санах юм.
Харин сүүлийн 12 жилд хойд хэсэгт нь "Өргөө-2" кинотеатр ажиллаж эхэлсэн. Тэр жигүүрт сүүлдээ олон хувийн байгууллага кинотеатр даган орж, үйл ажиллагаа явуулж байгаа. Гэтэл үүний цаана МТҮП-ыг хохироосон, хэт бага үнийн дүнгээр түрээсэлсэн, тэр бүү хэл мэдэгдэлгүй өөрсдийн газраа давхар бусад байгууллагуудад түрээсэлсэн асуудлууд байгааг захирал Ж.Золзаяа мэдэгдээд байгаа юм.
Түүнтэй холбогдож зарим мэдээллийг авлаа.
МТҮП 3390.69 м.кв-ыг түрээсэлдэг, түүний 2625.6 м.кв нь "Өргөө-2"
МТҮП-ын захирал Ж.Золзаяа "Манай байгууллагын нийт талбай 8721.11 м2, үүнээс ашигтай талбай нь 7027.02 м2, шат болон дундын хэсгийн талбай 1697.09 м2 юм. Үүнээс Мэдээллийн технологийн чиглэлээр ашиглаж байгаа талбайд 2437.04 м2, харин салбарын бус чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нь 3390.69 м2. /Өргөө-2- 2625.6/.
Ингээд харахаар нийт ашигтай талбайн талаас илүү хувь тэр дундаа "Өргөө-2" ихэнхийг нь түрээслэж байгаа. Бид салбарын бус түрээсийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниуддаа гэрээгээ цааш сунгах боломжгүй гэдгээ илэрхийлээд дийлэнх нь тохиролцоонд хүрсэн" гэлээ.
Хамгийн анх кино театрын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар "Дархан Өүлэн Эх" ХХК, МТҮП болон хуучнаар Төрийн өмчийн хороотой 2010.07.01-ний өдөр “Эд хөрөнгийн түрээсийн гэрээ” хийжээ. 2012.01.01-ны өдөр тус компанийн эрх үүргийг өөртөө шилжүүлэн авснаар "Нью тур сафарис" ХХК-тай гэрээлсэн байна.
"Өргөө-2"-ын НӨАТ, газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татварыг МТҮП төлж иржээ
Гол нь МТҮП энэ хугацаанд "Өргөө-2"-ын НӨАТ-ыг 2020 он хүртэл төлж иржээ. Харин НӨАТ-ын буцаалтыг "Өргөө-2" авдаг байсан байна. 2020 оноос гэрээнд өөрчлөлт оруулснаар энэ асуудал зогссон. Харин өнөөдрийг хүртэл "Өргөө-2"-ын газрын төлбөр болон Үл хөдлөх эд хөрөнгийн татварыг МТҮП төлсөн хэвээр байна.
МТҮП нь Мэдээллийн технологийн чиглэлээр гарааны бизнес эрхлэгч залуусдаа маш олон хөнгөлөлттэй нөхцөл боломжуудыг олгон үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Манайхаас одоогийн технологийн том том компаниуд гараагаа эхлэж байсан түүхтэй. Одоогоор инкубаторт 20 гаруй компани бойжиж байгаа.
Ж.Золзаяа цаашлаад "Манай зүгээс гэрээний хугацааг сунгахгүй талаар хуулийн дагуу удаа дараа мэдэгдсэн. Мөн хоёр талаас гурван удаагийн уулзалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй. Бид салбарын үйл ажиллагаагаа өргөжүүлэх, инноваци, судалгаа бизнес хөгжүүлэлтийн төв байгуулах, технологийн салбарын арга хэмжээ эвэнтийн заалтай болох гэх мэт ажлыг хийхээр төлөвлөөд байна.
Мөн стратегиэ таван жилээр гарган олон улсын стандарт бүхий үйл ажиллагаа явуулахаар төлөвлөн ажилдаа ороод байгаа.
Манайхаас 2010 онд м2-г 5000 төгрөг, 2012 онд м2-г 6000 төгрөг, 2019 онд м2-г дунджаар 7831 төгрөг, 2020 онд м2-г дунджаар 8.614 төгрөгөөр түрээслүүлж ирсэн" гэлээ.
МТҮП-ын бусад түрээслэгчдийн хувьд "Өргөө-2" шиг талбайгаа давхар түрээслүүлсэн үйлдэл гараагүй. Жишиг үнийн дагуу м2-ыг 33,000-50,000 төгрөгөөр түрээсэлдэг аж.
Одоогийн багтаамжаар нэг дор 22 газрыг л дэмжиж чадаж байна
МТҮП нь Төрийн өмчит Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар учраас санхүүжилтгүй. Өөрсдийн орлогоор төсвөө бүрдүүлдэг. Ж.Золзаяа "Дээр үед бол залуус тэр дундаа технологийн салбарын залуусын цуглах газар байсан бол сүүлийн үед төсвийн алдагдалтай байдал, менежментээс шалтгаалаад унасан гэдгийг хүлээн зөвшөөрч байна" хэмээж байна.
Өдгөө "Өргөө-2"-оос МТҮП-ын газрыг буцааж авах нэрийн дор D.Parliament платформоор иргэдийн гарын үсгийг цуглуулж байна. Энэ талаар Ж.Золзаяа "Цахимаар гарын үсэг цуглуулж байгааг хүмүүс их асууж байна. Яагаад D.Parliament дээр авч байгаа юм. Хуулийн санал өгөхгүй биз дээ. Түрээслэгчийг гаргахын тулд заавал хууль батлах ёстой юм уу гэх мэт.
Бидний зүгээс залуучуудад шинийг санаачлах их хүсэл эрмэлзэл байна. Гэвч одоогийн багтаамжаараа манайх нэг дор 22 газрыг л дэмжиж ажиллаж чадаж байна. Гэтэл тухайн салбарын залуучууд өөр газар, өндөр үнээр талбай түрээслээд ажлаа эхлүүлж байна.
Бид өөрсдийн байраа буцаагаад авч чадвал олон олон залуучуудад боломжийг нээж, гадагш гарахад нь гүүр нь болж чадна. Дээрх цахим гарын үсэг бол боломжийг эрэлхийлсэн хүмүүсийн нэгдэл гэж ойлгож болно" гэлээ.
Нийт алдагдсан боломж 14-15 тэрбум төгрөг
Ж.Золзаяагийн хувьд МТҮП-ын захирлаар ажиллэж эхлээд удаагүй байна.
Тэрбээр "Зорилго чиглэлийн хувьд бол технологийн салбарын бизнесийг дэмжих, инкубатор үйлчилгээнд хамруулах, тэдгээр компаниудаа дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалт, арга хэмжээнд оруулах, төрийн болон хамтын ажиллагааны боломжоор хангах гэх мэт олон чиглэл үйл ажиллагаа явуулдаг.
Мөн олон улсын гэрчилгээ бүхий шалгалтуудыг улс орон даяар авах, инженерийн сургалтууд явуулах, танхим түрээс гэх мэт үйлчилгээ үзүүлдэгээ дурдах нь зүйтэй. Салбарын хүний нөөцийг бодлогоор дэмжих, хууль эрх зүйн таатай нөхцөлийг хангах, ОУ-н байгууллагуудтай хамтран ажиллах гэх зэрэг үйл ажиллагаа цар хүрээгээ тэлэн ажиллаж байгаа.
Миний хувьд олон нийт, бизнесийн салбарт сүүлийн 15 гаруй жил ажиллаж байгаа. Хувийн хэвшилд ихэнх жилд нь ажиллахдаа нийгэм олон нийтийн арга хэмжээ олныг зохион байгуулсаар ирсэн. Энэ нь ч төрийн байгууллагад тэр дундаа салбарын томоохон ач холбогдол бүхий байгууллагад ажиллах хүч өгсөн гэж хэлж болно.
Мэдээллийн технологийн салбар бол сүүлийн жилүүдэд Монголд гэлтгүй дэлхийд тэргүүлж буй салбар. Манай орны хувьд ч энэ салбарт дэлхийд хэдий нь үнэлэгдээд эхлэсэн. Далайд гарцгүй ч гэсэн оюун санаагаараа дэлхийд экспорт хийх цаг нь болсон гэж миний хувьд боддог. Тийм ч үүднээс Mining to Mind, Mindgolia уриан дор ICT EXPO 2023-г амжилттай зохион байгуулж чадсан" гэж ярилаа.
Эцэст нь Ж.Золзаяа "Хэрвээ бид “Өргөө 2” кино театрт талбайгаа түрээслүүлээгүй байсан бол бид 5.4 тэрбум төгрөгийн түрээсийн орлого олох боломжтой байсан байна. Хэрвээ заалуудаа өгөөгүй байсан бол танхим түрээсээр 470 сая төгрөгийн орлого боломж байсан.
Хэрвээ энд мэдээллийн технологийн салбарын бизнесүүд бойжсон бол 2000 гаруй ажлын байрыг бий болгохоос гадна, салбарын үйлдвэрлэл 2.8 хувиар өсөх боломжтой байжээ. Энэ талбайгаа өөрсдөө ашигласан бол 11.4 тэрбум төгрөгийн үйлдвэрлэл үйлчилгээг мэдээллийн технологийн салбарт бий болгож чадах байлаа. Нийтээр нь дүгнээд үзвэл 14-15 тэрбум төгрөгийн боломжоо бид алдаад байна" гэлээ.
Тэмдэглэл:
"Өргөө-2" кинотеатр бол УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын бизнес. Хоёр дахь салбараа ийн 12 жилийн өмнө, МТҮП-ын талбайд явуулж эхэлснээс хойш гурав дахь салбараа ч хөл дээр нь тогтоосон. Гэвч татвараа төлүүлж, м.кв-ыг нь наймхан мянган төгрөгөөр түрээслэх маягаар явж ирсээр өнөөдөр МТҮП боломжит талбайгаараа 20 орчим гарааны бизнесийг л дэмжиж байна.
Мөн бусад залуус багтахгүй, өөр газар, өндөр үнээр оффис түрээслэн ажиллаж байгааг Ж.Золзаяа хэлж байгаа юм. IT салбарын инновацыг дэмжих ёстой ААТҮГ энэ хугацаанд 2000 гаруй ажлын байр бий болгох байсан хэмээн алдагдсан боломжоо үнэлж буй.
Г.САНСАРМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төр өмчөө мэднэ гээд цагдаагийн хүчээр наад кино театраа хөөгөөд гарга. Юун даварсан юм?
нүүрсний хулгайч хүчиндэгч дархан цаазат газар орон сууц барьдаг есөн шид нь бүрдсэн цадаж хандаггүй хулгайч монгол төрөөс зайл
naad orgoohoo gargaachee
Тухайн үеийн удирдлагуудыг барьж хорь
яваандаа хувийн болгох санаатай
Явцын дунд хувьдаа авах санаа агуулсан байгаа даа
Яах гэж кино театр болгосон юм. Анхнаасаа зориулалтаар нь ашиглахгүй яасан юм бэ. Хамгийн хэрэгтэй хэсгийг нь өгсөн байна лаа. Тухайн үеийн удирдлагуудын буруу шүүдээ. Ямар гое сайхан барилга, байгууламж байлаа даа.
худлаа юм бичихээ больчихооч худлаа хандалт авах гэсэн лалрийн сайт
ямар нотлох баримтгүйгээр худлаа шаахиймаа
хөөрхий дөө хэдэн төгрөг олчих гээл худлаа худлаа вч бичихиын
Манай их хурлын гишүүд бүхний түрүүнд өөрсдийн эрх ашиг, ашиг хонжоогоо хардаг. Юун улс эх орон, ард түмний эрх ашиг тэргүүн ээлжинд байх вэ дээ. Ичиж амьдраасай
Наад дампуу Анандбазараа шорондоо хийхгүй юм уу
Н.Учрал сайд энэ асуудалд хошуу ч нэмдэггүй юу
куэ ... энэ талаар миний найзууд тамхи татах үедээ ярилцсан Ихэнх нь энэ орчин бол оюутан залуучуудын төвлөрсөн газар, энд дараагийн бид хичээлээ хүлээх, болзоо хийх, чөлөөт цагаар баар диско хайхын оронд бага зардлаар кино үзвэрийн үйлчилгээ авдаг, олон хүүхдүүд тоглоомын төв болдог зэрэг бидний олон асуудал шийдэгддэг газрын нэг, төр өөрөө залуучууд хүүхдийн чөлөөт цагын ийм кинотеатр төвүүдийг байгуулж өгөхгүй байж байгуулагдсан газрыг хаах нураах хэрэг байна уу. залуучууд хүүхдүүд чөлөөт цагаар орох газар хаагдахаар гудамжинд аа тонуулд өртөөд даараад Баараа бараадах уу
Hurdan huuguud garga yamani mah haluun deere
энэ ямар нүүрсний хулгай юм уу.... кинотеатр бол хүүхэд залуучуудад хэрэгтэй газар..
Залуучууд кино үзээд тархиа угаалгаж сууснаас IT сурч өөрсдийгөө хөгжүүлсэн нь ирээдүйтэй
Цагдаагийн хүчээр хөөж гаргах ёстой.
өргөө кинотеатр бол хүүхэд залуучууд чөлөөлт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар
Сонгууль дөхөхөөр л ухаан оров уу? 13 жил юу хийж байсан юм бэ?
Хорооллын Өргөө театрын хашаа эдний өмч мөн үү?
Энэ мэтийн заваан хулгайчуудаасаа хэзээ салах юм вэ, луйварчин хулгайч дарга нартай, УИХ-ын гишүүнтэй гэхээд хөгжил, дэвшил яриад нэмэргүй дээ