Гадаад мэдээДЭЛХИЙ

Израил: Газаг эзлэн авч, удаан хугацааны турш удирдах зорилго байхгүй

Израилын ахлах албан тушаалтан Вашингтон хотноо мягмар гарагт /2023.11.08/ мэдэгдэл хийхдээ Израил Газаг дахин эзлэх эсвэл удаан хугацааны турш удирдах зорилго байхгүй гэжээ.

Нэрээ нууцлахыг хүссэн тэр албан тушаалтан сэтгүүлчдэд хандан “Одоогийн явуулж буй үйл ажиллагаа маань үр дүнтэй, амжилттай байна гэж бид үнэлж байгаа, үргэлжлүүлэн явуулах болно. Гэхдээ энэ нь тодорхойгүй хугацаа эсвэл үүр үргэлжилнэ гэсэн үг биш” хэмээсэн юм.

Хамас бүлгийг устгах дайн нь амжилттай болсны дараа Газын Зурваст зориулсан урт хугацааны төлөвлөгөө байгаа эсэх дээр Израил тодорхой хариу өгөөгүй. Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху “ABC” агентлагт хэлэхдээ Израил Газын бүсийн аюулгүй байдлыг тодорхойгүй хугацаанд хариуцна гэж хэлсэн.

Үүний дараа АНУ-ын зарим албан тушаалтнууд Израилыг Газаг дахин эзлэн авахаас сэрэмжлүүлсэн юм. Тэгвэл нэрээ нууцалсан албан тушаалтан “Израил Газаг дахин эзлэх зорилго байхгүй. Цэргийн хүчээр нэвтэрч буй зорилго бол Хамасын бидэнд заналхийлэх чадварыг устгах явдал” гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-10 01:32

Paletined tsumiin zebseg geregtei hoid solongos hyadad tuslaj alleging zogsoono baih

Холбоотой мэдээ

Back to top button