СПОРТ

Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа Токиогийн олимпийн эрх авлаа

Буудлагын спортын насанд хүрэгчдийн Азийн АШТ Катарын Доха хотод үргэлжилж байна. 14 дэх удаагийн тус тэмцээний эхний өдөр О.Есүгэн Токиогийн олимпын авсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны төрөлд өрсөлдсөн Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа урьдчилсан буудлагад 587 оноогоор Токиогийн олимпийн эрх хүртэв. Удахгүй финалын буудлага эхэлнэ.

Ингэснээр олимпийн наадамд долоо дахь удаагаа онч сорих Монголын анхны тамирчин болов.

Саяхан БНХАУ-д болсон дэлхийн цэргийн спортын наадамд түрүүлсэн О.Гүндэгмаа 1996-2016 он хүртэл олимпийн наадамд завсаргүй зургаан удаа өрсөлдөөд байгаа юм.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-11-09 13:15

Монголын бахарх�##�

Холбоотой мэдээ

Back to top button