Улс төрийн мэдээ

Б.Бат-Эрдэнэ: Солонгос жуулчдад эм хонь бэлэглэж, тэд мал дээрээ ирж амрах бодлого хэлэлцэж байна

Монголд зураг авалтаа хийсэн БНСУ-ын "Хүргэлт ирлээ" нэвтрүүлэг цацагдсан билээ. Энэхүү нэвтрүүлэг БНСУ-ын иргэдийн сонирхлыг ихээхэн татаж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор "Нэг хонь, Нэг жуулчин" төсөл хэрэгжүүлэхээр хэлэлцэж байгаа тухай Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээллээ.

Тэрбээр "Манай улс өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой БНСУ-аас санал ирсэн. Танай улс манай улсын жуулчдад эм хонь бэлэглээд долоо хоногтоо нэг удаа хонины зураг, бичлэг илгээж, харилцаа тогтоох боломжтой юу гэсэн.

Мэдээж манай улсад боломж нь байгаа шүү дээ. Тэгэхээр бид жуулчдад хонь бэлэглээд, зун нь тэд гэр бүлээрээ буцаж ирэхэд л аялал жуулчлалын салбарт өндөр өгөөжөө өгнө. Бид БНСУ-тай хил хорио цээрийн хэлэлцээргүй учир малыг махлаад явуулах боломжгүй. Тиймээс энд бэлэглэсэн хонио өсгөж, үржүүлээд зун нь тэд ирж амрах бодлогыг хоёр улс хэлэлцэж байна. Арванхоёрдугаар сарын эхээр Солонгос инфлюнсерүүдийг авч ирнэ.

Энэ дээр тодорхой компанит ажил явагдахаар төлөвлөж байгаа. Энэ талаарх постыг тавихад Булган аймгийн Засаг дарга холбогдон бид энэ санааг хэрэгжүүлье. Засгийн газар Булган руу нисэх онгоцны асуудлыг шийдэж өг гэдэг саналыг тавьсан. Одоо яг эдийн засгийн тооцооллыг хийж байна” гэлээ.

Т.НАНДИН-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
33 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

БатЭрдэнээ чамайг овоо юм уу гэж харж байлаа.Үгүй ажээ.Чамд Солонгос бас охид нь таалагдсан байж болно.Тэхдээ чи түүнийгээ хувиараа зохицуул.Улсын мөнгөөр авчирч бариад мал өгөөд хэтэрч байна шүү.Улсын нэрийг бүү тэдэнтэйгээ хамтарч гишгэ чи! Юм үзээгүй нүд тайлаагүй хөгийн эр вэ чи.

Сод Мон
Сод Мон

Ийм ядсан төрийн бодлого гэж байж болох уу???

Зочин
Зочин
Reply to  Сод Мон

Ergvvtej uguhiim aa yaamaar ch ym be de

Иргэн хүнбодлоо хэлхэв
Иргэн хүнбодлоо хэлхэв

Яасан ч баян сайдав тэгээд бас эм хонь гэнэ үү эхлээд авна дараа хонио мах болгоод солонгос гуанзандаа зарна гэвэл үгүй гэхүү заагаад агсөн юм чинь авч л салах байх сайд гуай та жаахан бодолтой байвал яасан юм бол

Зочин
Зочин

Ха ха ямар том ямар агуу төрийн бодлого вэ гэхүү

Сод Мон
Сод Мон

Хожим хотон дахь бүх хонь со эзэнтэй болж, дураараа 1 хонь ч гаргах эрхгүй болох байх даа. Хуучны нэгдлийн хонь шиг

зочин
зочин

нэг ухна өгий тэгээд ямаа хүчиндсэн хэргээр эзнийг нь торгож ногоон олье

Зочин
Зочин

Тэнэг мал юм даа арай ч дээ

Авилгалын шавь байхаа төрийн алба бол авилгал мөн
Авилгалын шавь байхаа төрийн алба бол авилгал мөн

Монголчуудад болохоор виз өгөхгүй виз нь гарахаар оруулахгүй буцаачихна тэгээд бид тэднийг энд ирэхээр нь баярлалаа гээд хонио үнэгүй өгөх үү.....нохойгоо ч үнэтэй өгөхгүй шүү.....

Иргэн
Иргэн

Mанайд солонгосчууд хонины аж ахуйтай болох юм байна даа одоо буудал ресторанууд хангалттай болсон .

Зочин
Зочин

Хаан банкны хонь хариулж байна, дараа нь солонгосчуудын хонь хариулах юм байна, гүэ яахав дээ, болж л бна

Зочин3r
Зочин3r

Em honi bdag n yamar uchirtai yum.????????????

Зочин
Зочин

Нэг иймэрхүү явдал Ч.Куланда сэдэж залилангийн хэрэг болоод замхарсан бишүү.
Куланда гэнэт амилаад Япончууд Монголын талаар таагүй сэтгэгдэлтэй байдгийг анхааруулсан байх юм.
Куланда гуай та өөрөө эхлүүлсэн биздээ.

Зочин
Зочин

энэ малнууд ичиж үхмээр

Зочин
Зочин

Боловсрол гээд байх юмгүй хогийн новш БОАЖЯ-ыг байр савгүй, дээр нь бодлогы нь бүрэн алдагдуулж, мэргэжлийн боловсрон хүчний үгүй болгож байгаа адгийн хог шаар, хог түүж байвал таарсан новш. Энэ муухай нөхрийг дахин улс төр лүү бүү оруулж. Энэ хүн ШӨХЭА- дарга байхдаа боловсролгүй, өөрийгээ дуучин гэх Уранхолбоог авчирч нэг өдөр өөрийнхээ ажлыг хийлгэж шившигээ дэлгэсэн. Одоо БОАЖЯ*ыг яг тийм болгож байгаа шүү.

Зочин
Зочин

Энэ мэдрэл нөхөр нэг улсын төрийн яамны бодлогыг бүрэн алдагдуулж, харин бүр үгүй хийж ч магадггүйг анхаарах цаг болжээ

Зочин
Зочин

Солонгос хэдэн хүн амтай билээ , Монгол хэдэн хоньтой билээ . Дээр нь Солонгосчууд ямар их шуналтай хүмүүс гэдгийг сайн бодох хэрэгтэй . Дээр нь энэ санаан дээр чинь тоглох гээд Солонгосын төрийн бодлого ороод ирвэл юу болох вэ сайдаа . Толгой чинь буруу ажиллаад бнаа

Баагий
Баагий

Хоньчин өлсөөд байна, цангаад байна энэ, тэр гээд баахан сэгсрэх хэрэгтэй. Аймар өрөвч зантай. Сайхан төсөл болно доо.

???
???

1 Солонгос 4 Хятадтай тэнцэнэ гэдэг

Зочин
Зочин

Мэдрэл юм яриад байл даа сайд ухаантай юм бол том юм сэтгэж ярь

Зочин
Зочин

Za daa ene ch onovchtoi sanal bish baikh shuu. Solongos kheden khun amtai bilee unegui khonio ogood baival khonigui bolokh bish uu. Em khoni gedeg chini uchirtai deer ni malchid unegui mallaj zun ni khoni baigaa aildaa irj boon daramt bas unegui amrakh bolokh ni dee. Zugeer l aylal juulchlalaar irj manai saikhan orniig uzeed yvna bizdee. Yun shunaltai um bilee. Iim aylal khaana ch baikhgui shuu

Хөдөөний хүн
Хөдөөний хүн

Ай миний хонь мянга хүрсэн баа гээд л зовооно

Хөдөөний хүн
Хөдөөний хүн

Миний хонь 100 хүрсэн авна гэх жуулчин гарч ирнэ дээ

ЗочинЗочин
ЗочинЗочин

Солонгосын хоньчин болох юм байналдоо. Аргаа ядсан л арга байна

Зочин
Зочин

Мэдрэл муутай хүн бас байдаг аа.Сайд гэсэн үү

Зочин
Зочин

ямар их ухаан зараа вэ тэ. сайддаа баяр хүргэе гэхүү

Зочин
Зочин

За за алсдаа хонь ч үгүй юу ч үгүй болох юм б на л даа эх орондоо мөртөө ямарч эрх мэдэлгүй.

Зочин
Зочин

Чи битгий дур зоргоороо аашилаад байгаарай ЧИ мэддэг юмуу

Зочин
Зочин

Энэ арай юу. Ийм төрийн бодлого байж болохгүй ээ. Энэ сайд аа үтэр түргэн халвал таарна. Эх ороноо гэсэн сэтгэл байгаа болов уу?
Монгол орны маань малчидын зовж өсгөсөн малыг бэлгэнд өгөөд дуусах нь. Дараа нь малаа дуусахаар юугаа өгнө гэх бол.

Зочин
Зочин

энэ яаг 1 тархиндаа хонь нөгөө тархиндаа сумтай гар байна 10жилийн хүүхдүүд ч ийм ум сэтгэхгүй бүр биширчлээ

Зочин
Зочин

Мал, хэл, хил гураваа хайрлах байтал жуулчин ирүүлэхийн тулд бэлэглэдэг бараа мөн үү? Тансаг сайхан эх ороныг минь ирж үзэх нь гадаад хүмүүсийн буян хишиг нь мэдэх байх. Буянаар төрдөг Монголд минь арай ийм бодлого байж болохгүй байх аа.

Зочин
Зочин

Солонгос руугаа өөрөө наад хонио аваачиж өгөөд өөрөө тэндээ ажил хий.

Зочин
Зочин

Энэ юу яриад байгаа юм бэ. Өөрийнхөө тэнэг бодлоо бодлого болгон ярьж байгаа сайдаар удирдуулж байгаа төр мөн ч эмгэнэлтэй юм аа даа. Хэдэн малчдаа солонгосчуудын зарц болгох нь дутаж гэнэ.

Холбоотой мэдээ

Back to top button