Top StoriesНийгмийнСурвалжилга

Сурвалжилга: Эко жорлон барих ₮4.5 тэрбумын төсөл гурван сайдын нүүр үзэж, 200 айлын хашаанд нүх болон үлдлээ

Монголын хүн амын 70 хувь нь гэр хороололд амьдарч байгаа. Гэр хороололд амьдарч байгаа дийлэнх айл өрх нүхэн жорлон ашиглаж буй. Үүнийг дагаад хөрс, ус, орчны эрүүл ахуй гээд олон сэдэв хөндөгддөг. Тэртээ 2020 оноос эхлэн төсөвт мөнгөгүй, данс нь улайсан, эдийн засаг нь хүнд байгаа манай улсад улсын төсвөөр нүхэн жорлон барьж өгөх тендерүүд  тасралтгүй зарлагдсаар байна. Ашиггүй, үр дүнгээ өгөөгүй эко модон жорлон барих ажил 2020 онд БОАЖЯ-ны сайд Д.Сарангэрэлээс эхлэлтэй. Түүнээс хойш Н.Уртнасан, Б.Бат-Эрдэнэ гээд гурван сайдын нүүрийг үзэж байна.

Энэ хугацаанд нийтдээ 14.9 тэрбум төгрөгөөр “Гэр хорооллын нүхэн жорлонг шинэчлэх” төсөл хөтөлбөр нэртэйгээр салхинд хийссээр байна гэхэд хилсдэхээргүй.

Үүний тодхон жишээ, 2021 онд 4.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий эко нүхэн жорлон 200 айлд бариулахаар тендер зарлан ажлаа эхлүүлсэн байдаг. Гэтэл уг ажил нүх ухахаас цаашгүй өдийг хүрчээ.  

Бид тус ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрийн гэр хороолол дахь айл өрхүүдээр орж гурван жилийн өмнө эхэлсэн нүхэн жорлонгийн үйл явцыг сурвалжиллаа. Тус хороонд 1000 жорлонгийн 200 нь баригдахаар төлөвлөгдсөн байсан. Ингэхдээ эхний ээлжид 200 айлын нүхийг нэг метр 80 см орчим гүнтэй ухаж үлдээсэн байв.

Үүнээс гадна зарим айлын жорлонгийн кольцог суулгаагүй айл хүртэл байгаа. Өмнө нь хариуцдаг байсан компани нь солигдоод шинэ компани хүлээж авч байгаа юм билээ гэсэн тайлбарыг тус хорооны ажилтан өгсөн юм.  

Бид "Эко жорлон" барих явц ямар учраас хоёр жил гацаж буй түүнээс тодруулахад “Хороонд баригдаж байгаа эко жорлонгийн зорилго нь хөрсний бохирдлыг бууруулах. Давуу тал нь хөрсөндөө бохирдол үлдээхгүй, соруулдгаараа онцлог. Нэг барьчихсан байхад хөдөлгөхгүй.

Улсаас үнэ төлбөргүй барьж өгсөн жорлонг иргэд өөрсдөө соруулна. Дөрвөн ам бүлтэй айл жилд нэг юм уу хоёр удаа соруулна. Нэг жорлон 1.7-1.8 сая төгрөгийн төсвөөр босох байсан. Жорлонгийн нүх ухаад, айлуудын кольцог  суулгачихсан байгаа. Гэхдээ зарим кольцо суулгаагүй айл хүртэл байгаа. Өмнө нь хариуцаж байсан компани нь солигдаад шинэ компани хариуцаж авч байгаа юм билээ. Уг нь бол цаанаас бидэнд хэлэхдээ наадмаас өмнө дуусгана гэж хэлсэн” гэж байлаа.

Улсын төсвөөс эко жорлон барихаар төсөвлөсөн мөнгө болоод хороон даргын хэлж буй мөнгөн дүн зөрүүтэй. Тодруулбал, тендерийн нийт төсөв болох 4.5 тэрбум төгрөгийг 2000 жорлонд хуваавал нэг жорлон 2,250,000 мянган төгрөгөөр босно гэсэн үг.

Харин эко модон жорлонгийн зах зээлийн ханш ямар байгаа талаар Unegui.mn сайтад байрлуулсан зарын дагуу хувь хүмүүстэй холбогдоход 1.7 сая төгрөгөөс эхэлж байна. Мөн хувь хүмүүсийн хийж буй уг жорлон суултууртай, модон өнгөлгөөтэй бөгөөд адилхан соруулах боломжтой юм байна.

-Хоёр гаруй жилийн өмнө ухсан жорлонгийн нүх хогоор дүүрч, хашаанд ямар ч хэрэгцээгүй зай эзэлж байна-

Бид БЗД-ийн 21-р хорооны иргэдийн хашаан доторх нүхний асуудлаар хэд гурван үг сольсон юм.

БЗД-ийн 21-р хорооны иргэн Х: "Бид үнэгүй тавьж өгнө гэхээр нь анхандаа их дуртай хүлээж авсан. Гэхдээ 2-3 хүн ирээд нүх ухаад л явчихсан. Бүтэн гурван жил энэ чигээрээ байлаа. Ингэсээр байгаад удахгүй хогоор дүүрч бөглөрөх дээрээ тулчихсан л байна. Манай хүүхдүүд тэр хавьд тоглох гэхээр нүх рүү нь уначих гээд их эрсдэлтэй байдаг. Нэг бол энэ жорлонгийнхоо ажлыг дуусгаад эсвэл бүр битүүлж өгөөсэй л гэж хүсэж байна даа. Хорооны дарга бол олигтой хариу өгдөггүй. “Наадмаас өмнө дуусгана” гэсэн л хариуг бидэнд өгч байгаа юм" гэв.

БЗД-ийн 21-р хорооны иргэн С: Бүхэл бүтэн хоёр гаруй жилийн хугацаа өнгөрч байхад ганц жорлон бариад өгөх завгүй л яваад байх шиг байна. Уг нь бол цэвэрхэн их гоё жорлонтой болох нь гээд битүүхэн баярлаж байсан юм сан. Өчнөөн хөрөнгө зарцуулсан гэж сонссон. Тэр мөнгө нь хаачсан юм бол доо. Хийвэл олигтой юм хийхгүй” гэлээ.

БЗД-ийн 21-р хорооны иргэн Н: Энэ жорлонг хариуцдаг хүн нь тодорхойгүй, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй хоёр жил болчихжээ. Нэг хэрэгцээгүй нүх манай хашаанд байна даа. БОАЖЯ үүнийг барих гээд тендер хүртэл зарласан юм гэсэн. Гэтэл ганц нүх ухаад алга болчихсон. Бодвол мөнгөө хувааж идсэн юм байх даа. Дээд албан тушаалтнууд энгийн ардынхаа эмзэг сэдвээр мөнгө угаадгаа л больчихмоор байна" хэмээн халаглан ярьж байлаа.

Уг нь улсын төсвөөр барьж өгч байгаа болохоор итгэл төрүүлэхүйц чанартай, хурдан шуурхай болох байх гэж баярлаж байсан иргэд сүүлдээ аргаа бараад нүхээ бөглүүлэх хүсэлтэй байгаагаа ийн илэрхийлж байлаа.

-Иргэд 2021 онд барьж өгсөн эко жорлонг бус модон жорлонгоо хэрэглэсээр байна-

Дараагийн ээлжид бид яг энэ төрлийн, нэгэнтээ баригдчихсан эко модон жорлонгийн чанарын асуудлыг сурвалжиллаа. Ноднин жил мөн л Баянзүрх дүүрэг "НЕКСТ СТАНДАРТ" ХХК-тай хамтран гэр хорооллын айлуудыг хуучны бохирдол ихтэй нүхэн жорлонгоос салгахаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд  20-р хороо буюу Гачууртын 1050 өрхөд энэ төрлийн жорлонг барьж өгчээ. Төсөвт өртгийн хувьд нэг нь хоёр сая орчим төгрөгөөр боссон гэдгийг тус хорооны дарга Ц.Гомбосүрэн хэлэв. 

Гэтэл улсаас хоёр сая орчим төгрөгөөр босгож өгсөн эко жорлонг ашигладаг айл тун ховор байгаа юм. Бид тус дүүргийн эко модон жорлонтой айлуудаар ороход бүгд хос жорлонтой байсан бөгөөд биеэ засахын тулд хуучин жорлон болон, улсаас өгсөн жорлонгийнхоо алинд орох талаараа сонголт хийх болдог гэнэ. 

Учир нь “Улсаас барьж өгсөн эко жорлон хөрсний усаар маш хурдан дүүрчихдэг. Тийм учраас хуучин модон жорлон нь дээр байдаг. Мөн ороод суухад зай талбай багатай, арай чүү багтдаг учраас төдийлөн ашиглаад байдаггүй”хэмээн ярьсан юм.

Энэ мэтчилэн хүн амын эрүүл  мэнд, хөрсний бохирдол зэрэг асуудал нь чухал хэдий ч нүхэн жорлонгийн шинэчлэл нэрийн доор тендер “гулгуулах” сайхан арга гарч ирсэн хэмээн иргэд үзэж байна.

Тэгвэл модон жорлон барих асуудалд боажя-аас хэдэн удаа, хэзээ, хэдэн төгрөгийн тендер зарласныг хүргэе.

  • 2020 он: Дөрөвдүгээр сарын 23-нд 2.9 тэрбум төгрөгийн тендер зарласан
  • 2020 он: Дөрөвдүгээр сарын 23-нд 2.9 тэрбум төгрөгийн тендер зарласан
  • 2022 он: Гуравдугаар сарын 02-нд 4.5 тэрбум төгрөгийн тендер зарласан байна.

Энэ бүгдээс харахад Д.Сарангэрэлээс эхэлсэн ашиггүй жорлонгийн төсөл 14.9 тэрбумыг зарлагаджээ.

Улаанбаатар хотын гэр хороололд 220 мянга орчим өрх амьдардаг. Тэгэхээр ойролцоогоор ийм хэмжээний нүхэн жорлон байх нь тодорхой. Байгаль орчны яамнаас гэр хорооллын нүхэн жорлонг шинэчлэх ажлыг эхлүүлээд гурван жил өнгөрсөн ч тодорхой үр дүн харагдахгүй байна. Одоогоор яг хэдэн айлын нүхэн жорлонг шинэчилж ямар хэмжээний үр дүнд хүрсэн судалгаа мэдээлэл ч алга. Мөн айлын нүхэн жорлонг шинэчилснээрээ хөрсний бохирдол хэдэн хувь буурсан гэх судалгааг ч улсаас гаргаж чадсангүй. Гэтэл ямар ч тооцоо судалгаагүйгээр жилийн жилд л эко модон жорлон барих нэрийдлээр тэрбум, тэрбумаар нь төсөвлөж буйд шүүмжлэлтэй хандууштай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
27 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-23 09:46

Үнэхээрийн харамс�##�тай байна. Сарангэрэл та явсан газар болгондоо жирийн монгол хүний ажил, амьдр�##�д яагаад хохирол учруулж явдаг юм бэ? Туркэд элчингээр явахаар яригдаж байгаа гэсэн. Үнэн бол Сарангэрэл та одоо больчихоочээ. Ухнаагийн ХҮРЭЛСҮХ та Сарангэрэлийг �##�бан туша�##� болгон руу зүтгүүлдгээ больчихооч.

Зочин
Зочин
2024-05-23 10:05

САРАА АВГАЙД МОНГОЛ УЛС ИХ ӨРТЭЙ БАЙСАН БАЙХ МУУ ХОРЛОГЧ

амариа
амариа
2024-05-23 10:47

өөрсдийнхөө л нүхийг ухчихлаа

Зочин1111
Зочин1111
2024-05-23 14:40

Тэр их мөнгөөр гэр хороолод шавсан хөдөөний золбингуудыг хотоос хөөу �######�уулсан бол илүү дээр үр дүн гарах байж дээ эргүүнүүд.

Зочин
Зочин
2024-05-23 15:26

Нөгөө зүүдэнд ормоор сэгсгэр хүүхэн. Ер нь энэ нөхдүүд яг юу хийсэн гээд �##�бан туша�##�аар шагнуулаад бгаан бэ есайдаа

Зочин
Зочин
2024-05-23 16:48

2 б�##�ай авгай нүхэн жорлон гэж б�##�айрч б�##�айрч татвар төлөгчдийн мөнгөөр туйлсан пм бга лдаа хаа явсан газраа б�##�аг тарьж бдаг. Ичээсэй

Зочин
Зочин
2024-05-23 21:04

Бузар чавганц...

Зочин
Зочин
2024-05-23 21:28

Новшийн хулгайчид бүрмөсөн төрөөс �######�уул

Зочин
Зочин
2024-05-23 21:46

Сарангэрэл гэж бүх юманд хошуугаа дүрж ашиг хонжоо хардаг хүнийг одоо �######�уулаачээ

Зочин
Зочин
2024-05-23 21:51

шун�##�тай эмгэнг шорон нь хий

Зочин
Зочин
2024-05-24 01:21

Маш эколог цавчаа болжээ.

Зочин
Зочин
2024-05-24 06:35

Хилийн хориог Сарангэрэлд тавих. Юун элчингээр явуулах МАН ягаан пиджактай Сарангэрэлд өргүй ард түмэн түүнийг шүүх авлигаар оруулахыг шоронд нь суулгахыг шаардаж хүлээж харж байна. Бузар эм.

Зочин
Зочин
2024-05-24 07:51

САХАНГЭРЭЛ ГЭЖ ШОУЧИН ХУЛГАЙЧААС МӨНГӨӨ АВЬЯА ХЭДЭН ТЭР БУМААР НЬ ХУЛГАЙ ХИЙЖ ИДЭХ ЮМАА ЧАМД ИЧИХ НҮҮР БАЙНА УУ МУУ ШУНАЛТАЙ ЧӨТГӨР ШИГ ЧУГАНЦ МИНЬ ЭЭ

Зочин
Зочин
2024-05-24 07:52

САРАНГЭРЭЛЭЭ ЧАВГАНЦАА САВРАА ТАТ ХОГИЙН ХУЛГАЙЧИЙГ ШОРОНД НЬ ЯВУУЛААЧ

Зочин
Зочин
2024-05-24 12:05

Ийм новшнуудаасаа энэ олон тэрбум төгрөгөө аваачээ

Зочин
Зочин
2024-05-24 13:16

Aimaar avgaichuud

Зочин
Зочин
2024-05-24 13:23

БАДАРЧИН ЯВСАН ГАЗАР БАЛАГТАЙ ГЭГЧЭЭР ЭНЭ БАЛАЙ ЧАВГАНЦ САРНГЭРЭЛ ЁСТОЙ ЖИНХЭНЭ ШУНАЛЫН ТУЛАМ ХАНАЖ ЦАДДАГҮЙ БИРД ШҮҮР УНАСАН ШУЛАМ ЮМАА.АРЬСАА ТАТУУЛЧААЛ АЛЦАГНААД ЯВАХ ЮМ ЧАМАЙГ ХЭН ТООДОГЫН ЭЛИЙ БАЛАЙ ЭМГЭН МИНЬ.КОВИДООР ХАЛДВАР СУДЛАЛЫН БОЛЬНИЦОД НЯМХҮҮГ ЭРГЭХ НЭРЭЭР ХОНОН ӨНЖИН АРХИДАЖ ЗАВААРЧ ИРГЭД КОВИДООР СҮЙРЧ БАЙХАД ЭНЭ ЧАВГАНЦ ИНГЭЖ Л ДААПААЛЖ ДОРОМЖИЛЖ ЯВСАН.СҮҮЛДЭЭ УЛНЫ БЫСДАНУУД ГЭЖ ИРГЭДЭЭ ДОРОМЖИЛСОН МУУ БАЛАЙ АВГАЙ ЧИНИЙ ТЭР УЛНЫ ГЭЖ ДОРОМЖИЛСОН ИРГЭД ТАТВАРЫХАА МӨНГӨӨР ЧАМАЙГ АРЬСАА ТАТУУЛАХ АЛЦАГНАЖ УЛС ТӨРЖИХ МӨНГИЙГ БОСГОЖ ӨГСӨН.ЧАМАЙГ ЭНЭ ЖИЛ БОЛИУЛСАН ЧАМАЙГ ТУРК ЯВНА ГЭЛЭЭ ЧИ ХЭРВЭЭ ТЭНД ОЧООД МОНГОЛД БАЙДАГ ШИГЭЭ ТЭНЭГТВЭЛ МОНГОЛЫН НЭР ХҮНД ЖИНХЭНЭ ЧИНИЙ ДООДОХ ШИГ БОЛНО АРАЙ Ч ЭЛЧИНГЭЭР ЯВУУЛЖ МОНГОЛЫН ГУТААХГҮЙ ГЭЖ НАЙДЬЯА САРАНГЭРЭЛЭЭ ЧИ СҮҮДЭР ХАРАНХУЙ ГЭДЭГ ШИНЭ НЭРИЙГ ИХ БОГД ЧИНГИСИЙХЭЭ ИХ ЗАСАГААС ОЛГОЛОО ХИШИГТ МӨРГӨӨРЭЙ ГЭРТЭЭ ҮСЭЭ ХУСУУЛААД ЭРХИ ЭРГҮҮЛЭЭД СУУГААРАЙ БИ АДИЛХАН ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ХУВЬД ЧАМД ИНГЭЖ ЗӨВЛӨЕ

Зочин
Зочин
2024-05-24 13:55

Элчин гэнэ үүүүүү? Арай үгүй байлгүй дээ.

Билгээ
Билгээ
2024-05-24 18:46

Одоогын сайд нь 4.5 тэрбум төгрөгөөр тендер зарлаад юу хийсэн вэ? Хотоос айгаад хөдөөд нэр дэвшээд шааж явна даа. Бас юу гэж цэцэг ургуулах бол доо.

Саран авхайд
Саран авхайд
2024-05-24 18:49

Саран авхайн шун�##� барагдахгүй юм даа

Зочин
Зочин
2024-05-24 21:26

Иргэд өөрсдөө л ухна биз дээ. Тэдний 00

Иргэн
Иргэн
2024-05-25 07:34

Иргэд өарсдөө энэ цооног дээрээ 00ын асуудлаа шийдээд соруулж аваад бж болдгүйм бх да . Сараа гэх хүн чин тухайн 1 цаг дор өөрөө улны хүн бсан тухай яригддаг л юм блээ дэ . ТМС ийн боловсролтой хүнийг сонгоод бдаг нь тэр эмэгтэйн буруу биш сонгогчдынх.

зочин
зочин
2024-05-25 18:08

4.5 тэрбумаар 200 жорлон барьсан юм бол 1 жорлон 22 саяын өртөгтэй 00 юм биз дээ....ямар 00 бгаа бол үзэх юмсан....босоо хэвтээ суугаа мөлхөөгөөрөө бие засаад автоматаар уга�##�гадаг �######�өө арчуулах гээд гоё байхдаа...

Зочин
Зочин
2024-05-25 19:42

Эко жорлон гэж байснаас гэр хорооллыг цэвэр бохир усны системтэй болгочиход л бүх асууд�##� шийдэгдэнэ.

Sanchirmaa
Sanchirmaa
2024-05-25 22:53

Чанар гэдэг үгийг манай улс бараг үгийн сангаасаа хассан юм шиг

Зочин
Зочин
2024-05-26 10:00

энд ХУД Нисхэд 3 жилийн өмнө ухаад орхисон нүхнүүдийг нэмэх хэрэгтэй.

Зочин
Зочин
2024-06-03 14:27

МАН-ын хулгайч нар төсөв тонохдоо бүүр хэнийгч дагуулхааргүй гаршсан байна шүү эрээлж цээрлэх юумгүй болж дээ жорлонгоор хүртэл мөнгө угаагаад цагаандаа гарч энэ МАН намын ард түмнээ гэсэн з�##�ьт санааны цаана дандаа хулгай байх юум одоо шинэ хоршоо гээд ямарч хян�##�т ш�##�гуургүй 5.2 их наядыг тонохоор хөдөөгүүр сонгуульд зориулсан мөнгө тараахаар улайрч улсаа хоролж явна энэ нам дахин төрийн эрхэнд үлдвэл дараагийн сонгуулиар энэ тарааж цацсан 5.2 их наядын зээлээ татвар төлөгчид болон энэ жил бат�##�сан ирээдүйн өв сангийн мөнгөөр тэглэнэ гээд увайгүй царайлаад зогсож байх биз

Холбоотой мэдээ

Back to top button