Б.Бат-Эрдэнэ: Зайсанд 100 орчим га газар шүүхийн маргаантай байна
Богд уулын газар олголттой холбоотой асуудлаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл хийлээ.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ:
Өчигдөр Хотын дарга Х.Нямбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ "Байгаль орчны яамны хүчтэй "лобби"-г би дийлэхгүй юм байна. Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийг дагуулаад, Богд уулын барилгажсан газрыг бүхэлд нь нийслэлд шилжүүлж авъя гэсэн боловч БОАЖЯ-ныхан сүүлээ хавчаад, алга болчихлоо" гэх тайлбарыг хийсэн.
Бид Х.Нямбаатар даргын хэлж байгаатай санал нэг байгаа. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хот Богд хан уул өнөөдөр ямар хэмжээтэй барилгажсан байна, үүнээс ямар том том асуудлууд үүсэж байна, Зам харилцаа, дэд бүтэц, зайсанд амьдарч байгаа иргэдийн ууж байгаа уснаас ялгарч байгаа нян, ялгадасны асуудлаас болоод олон асуудал үүсэж байна.
Нөгөө талдаа хэт суурьшлын бүс үүссэнтэй холбогдуулаад сургууль, цэцэрлэгийн асуудлууд хөндөгдөж байгаа.
Тийм учраас бид нэр мөр эдгээр асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэсэн утга агуулгын хүрээнд тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулинд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өөрчлөлт, шинэчилсэн найруулга хийгдэхээр бүх бэлтгэл ажлыг хангаж ирсэн. УИХ-аар хараахан орж амжаагүй байна.
Нэг асуудал бол 1995 оны 26 дугаар тогтоол гэж УИХ-аас баталсан тогтоол байдаг. Үүнд, Тусгай хамгаалалттай газар нутгуудын хил заагийг УИХ-аас тогтоож өгдөг.
Анх тусгай хамгаалалттай газар нутаг буюу Дархан цаазат Богд хаан ууланд яагаад барилгажих процесс үүсэв?
Нэгдүгээрт, 2001 онд тусгай хамгаалалттай газар нутаг буюу Богд хан ууланд төр газар олгох журмыг олгосон байдаг. Ингэснээр Богд хан ууланд эхний барилгажих процесс эхэлсэн. АТГ-аас
Мөрдөн шалгах үйл ажиллагааны хүрээнд олон удаа үүссэн нөхцөл байдалтай холбогдуулаад үе үеийн байгаль орчны сайд нарт түр зөвшөөрлийг цуцлахыг даалгасан мөрдөгчийн мэдэгдлийг ирүүлсэн байдаг.
Өнгөрсөн хугацаанд огт цуцлагдаагүй. Энэ 2022 оны нэгдүгээр сард би томилогдсон. Энэ АТГ-аас мөрдөгчийн мэдэгдэл бол мөн тухайн үед ирсэн. Бид мэдэгдлийг нэн даруй хүлээн авч тухайн 2001 оны газар олгох түр журмыг бид албан ёсоор цуцалсан.
Хоёрдугаарт, 2011 онд тухайн үед газарзүйн зураг, геодиз зурагзүйн газраас улбаатай тухайн үеийн байгаль орчны сайдтай холбоо бүхий 1995 оны 26 дугаар тогтоолыг зөрчсөн үйлдэл гаргасан. Энэ бол нийслэлийн мэдэлд байсан газрыг Богд Хан уулын хамгаалалтын бүс рүү нэмэж оруулсан. Үүн дээр байгаль орчны үе үеийн газар олголтын асуудлууд хөндөгддөг. Энийг байгаль орчны яамнаас хууль хяналтын байгууллагад тодорхой мэдээллүүдийг гаргаж өгч одоо бол хууль хяналтын байгууллага дээр шалгагдаад явж байгаа гэсэн мэдээлэлтэй байгаа. Энэ бол хоёр дахь удаагийн БОАЖЯ, Нийслэл, БХБЯ-тай холбоо бүхий газар олголттой асуудлууд үүссэн.
Гуравдугаарт, 2013 он Улаанбаатар хот буюу ялангуяа нисэх яармагийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө гэдгийг НЗДТГ, ИТХ дээр батлаад 2014 онд дэд бүтэц татах зөвшөөрлийг албан ёсоор гаргаад 2015 онд Богд хан уул буюу дархан цаазат газарт өндөршилтэй барилгажилт буюу хоёр давхраас дээш барилга барихыг хориглосон байсан” гэсэн заалтыг 2015 онд стандарт дотроос нь авч хаясан байгаа юм. Ингэснээр Богд хан уул өндөр байшин барилга баригдах нөхцөл байдал үүссэн байдаг юм.
-Дуучин Б.Болдын нэр дээр үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй ч газар нь өөр хүнийх байна-
Одоо 100 орчим га газар шүүхийн маргаантай байна. Бидний ашиглалтыг нь цуцалсан газрыг шүүхээс шийдвэр гарч, бидний шийдвэрийг цуцалсан тохиолдлууд бий. Зайсанд олон жил амьдарсан атлаа газраа аваагүй иргэд одоо ч бий. Гэтэл ААН-үүд газар авчихсан.
БЗД-т 192 хуулийн этгээд барилга барих ашиглалтын зөвшөөрөлтэй. Дуучин Б.Болдтой холбоотой асуудлыг өнөөдөр дахин хөнджээ. Энэ хүний нэр дээр барилга, үл хөдлөх хөрөнгө нь бүртгэлтэй ч газар нь өөр хүний нэр дээр байна. Газрын төлбөрийг Газрын алба авдаг.
Богдхан уулын захиргаанаас сүүлийн хоёр жилд зөрчлийн 180 хэрэг үүсгэсэн. Газрын төлөв байдал алдалуулсан, хууль бусаар барилга барьж эхлүүлсэн гэх мэт зөрчлүүд бий. Хохирлын үнэлээ 1.2 тэрбум төгрөг байв. Жаргалантын аманд барилга барьсан хоёр ААН-д хэрэг үүсгэсэн" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нямбаатарын хөлийн хуруунд хүрэхгүй ээ
Хотын даргатай тулаад шийдчихээ мулт2 үсэрхээр
Бат-Эрдэнэ ээ чи бол ширэлсэн хулгайч ш дээ. Дархан цаазат газар ч биш байг�##�ь орчны с�##�барын бүх төрийн үйлчилгээ, зөвшөөрлийг авилгын тарифтай болгосон хоноцын сэтгэлтэй амьтан.
Зараад идчихсэн МАН
БОАЖЯ-ыг бодлогын хувьд бүрэн доройтуулж, аял�##� жуулчл�##�, ойн газар болгон хувиргасан, байр савгүй болгож байгаа попорчин, боловсрол мэдлэг гэж байхгүй нөхрийг одоо улс төрөөс бүрмөсөн �######�уулаач ээ. Ийм хүмүүс цаашид улс нийгэм хөгжихэд саад болох гэмтэй. БОгдхан ууланд баридга барих ажил төдийгүй шинээр газар ухах ажил явагдсан хэвээр байна. Наад заваан амьтан чинь худ�##�ч гэж жигтэйхэн.